2010-05-04

Могой

бичсэн: mister төрөл: Ан амьтан
Могой хаздаггvй, хатгадаг

Дэлхий дээр айж, мэгдэм, хайр хvрэм амьтад тун ч олон. Тэдний нэг бол могой. Харахад гар, хөл гэж vгvй, vргэлжилсэн урт биетэй нэг л сэтгэл татам бус. Эр, эмийг нь ч бvр танихын аргагvй.

Өнгө төрх нь л өөр. Хvмvvс тэднийг эр, эм гэхээсээ илvv хортой, хоргvй гэж хоёр ангилдаг. Дэлхий дээр 3000 гаруй зvйлийн могой байдгaac 300 нь хортой. Энэ удаагийнхаа "Амьтны ертөнц"-д хачин жигтэй гэмээр энэ амьтны тухай өгvvлж буй юм.

Манай оронд дөрвөн овог, долоон төрөлд багтах найман зvйлийн могой бий. Тэдгээрээс хамгийн ховорт тооцогддог нь тэмээн сvvлт. Сvvл нь маш богинохон учра...

2010-05-04

Далайн vсэрхэг хав зулзагаа жил орчим тээдэг

бичсэн: mister төрөл: Ан амьтан

Анчдын харааг булаасан хөөвөртэй далайн хав (Arctocephalinae) олон бий. Тэдгээрээс умардын vсэрхэг хав улэмж биетэйгээрээ ангуучдын нvдэнд өртөх нь их.

Тиймдээ ч XIX зууны дунд vед бараг мөхлийн ирмэгт тулжээ. Харин 1911 оноос хуулийн хvрээнд хамгаалагдах болсноор тоо толгой нь өдгөө 1.3 сая болтлоо өссөн байна. Харин өмнөдийн vсэрхэг хавны найман зvйлийн тоо толгой хэдэн зууны өмнөх шигээ байгалийн жамаар өсч буй.
Баха арлын, Өмнөд Африкийн болон Өмнөд Америк, Австралийн гэсэн vндсэн дөрвөн зvйлд хуваагддаг өмнөдийн vсэрхэг хавууд бvгд умардын vеэлээсээ биеэр жижиг. Хурц хараа, сонор чихтэй vсэ...


2010-05-04

Ан амьтан

бичсэн: mister төрөл: Ан амьтан

Манай улс нь байгаль цаг агаар, газарзүйн олон янз нөхцөлтэй учир дэлхийн амьтаны аймгийн олонх төлөөлөгчид нутаглан амьдрах нөхцөл нь бүрджээ. Монгол орны амьтаны аймаг хөхтөн 138, шувууд 434, загас 75, хоёр нутагтан 6, мөлхөгчид 22 зүйл, дэд зүйл бүртгэгдээд байна. Нугламгүйтэнээс 13000 зүйл шавьж, бусад зөөлөн биетэн, хорхой, эгэл биетэн амьтад 516 зүйл бүртгэгдээд байна. 

Арьс мах болон бусад бүтээгдэхүүнийг нь авч ашигладаг зэрлэг хөхтөн амьтан, шувуу загасыг ан гэнэ. Монголын нутагт агнуурын холбогдолтой 60 шахам зүйл хөхтөн, 50 гаруй зүйл загас, 90 орчим зүйл шувуу байдаг байна. Анг ашиг...


2010-05-03

Мазаахай баавгай

бичсэн: mister төрөл: Ан амьтан

Монгол орны говьд баавгай байдаг гэж Та сонссон уу?

Баавгай гэхээр ой тайгад амьдардаг майга хүрэн л санаанд буух байх. Говьд баавгай бий, байх байхдаа бүүр манай орны Алтайн өвөр говьд ууланд баавгай нутагладаг юм. Говь цөл гэхээр өндөр уул, ус, өвс ургамалгүй зөвхөн элсэн манхан л төсөөлөгдөнө. Монголын говь өндөр сүрлэг уул, өтгөн шигүү ой, ургамал нь жигдэрсэн тансаг сайхан нутагтай. Бас Монголын говьд хэдэн зуун км яваад ч ганц бут ургамал, балга усны бараа харагдахгүй хайрган шал, элсэн манхан ч бий. Монголын алдарт 33 говийн нэгээхэн хэсэг, тал бүрээсээ өргөн уудам говь цөлөөр хүрээлэгдс...

2010-05-02

Цоохор ирвэс

бичсэн: mister төрөл: Ан амьтан
Leopard africa.jpg

Цоохор ирвэс

Харайх: Удирдах, ХайлтЦоохор ирвэс (Panthera pardus) мийнхэн овгийн Panthera төрлийн дөрвөн зүйл дундаа хамгийн жижиг нь; бусад гурав нь бар, арслан, ягуар. Урьд нь өмнөд Ази, Африк даяар, Солонгосоос Өмнөд Африк хүртэл тархаж байсан цоохор ирвэсийн тархалт ан, амьдрах орчны алдагдал зэргээс болж эрс хумигдсан бөгөөд өдгөө Сахаараас өмнөх Африкт л голдуу тархсан. Түүнчлэн Пакистан, Энэтхэг, Энэтхэг-Хятадын хойг, Малайз, Хятадад алаг цоог тархалттай. Тоо толгой нь багассаар байгаагийн зэрэгцээ, тархац нутаг нь хумигдаж байгаа тул энэ зүйлийг ховордох дөхсөн зүйлийн тоонд оруулсан. Г...

2010-05-02

Хулан адуу

бичсэн: mister төрөл: Ан амьтан
Хулан хавар, намар зэгэл сааралдуу, зун, өвөл цагаан өнгөтэй болдог

Монголчууд “Хулангийн унага босоо төрдөг”, “Гэрийн адуу хулантай үржилд орсноор хурдтай унага төр­дөг” гэхчлэн үлгэр домог шиг олон зүйл ярьдаг. Ховордсон ургамал, амьтныг бүртгэх дэлхийн анхны улаан номд манай орноос бүртгэгдсэн гурван амьтны нэг хулан гэх зэрлэг адууны талаар судалгаа, шинжлэх ухааны үндэстэй мэдээллийг танд сонирхуулъё. Энэ удаагийн буланг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хөхтний экологийн лабораторийн эрхлэгч, дэд профессор Б.Лхагвасүрэнтэй хамтран бэлтгэлээ.

Хулан адуу XIII зуунд төв Азийн ихэнх хэсэгт амьдар...

2010-05-02

Аалзны шүлсний онцлог нь юу вэ?

бичсэн: mister төрөл: Ан амьтан

Аалзны энэ авьяас чадварыг орчин үеийн технологи ч гүйцэж чадахгүй. Аалзны шүлсний гайхалтай бат бөх, сунамтгай чанарыг ямар ч зүйлээр орлуулаагүй байна. Аалзны шүлс нь өөрийг нь хурдтай ирж мөргөсөн биетийг уян хатан урагдалгүй барьж тогтоодог. Мөн мөргөөд буцаж үсрэлгүйгээр тэндээ тогтдог. Хамгийн сүүлийн үеийн технологоор хийсэн сунгалттай утас гэхэд л аалзны шүлснээс дөрөв дахин бага суналттай байна.
 
Аалзны шүлстэй адил чанартай материал хийж чадахгүй байгаагаас эрдэмтэд аалзны аж ахуй байгуулж аалз үржүүлж эхэлжээ. Аалзыг шүлс саажийг аваад тэр шүлсээр нь АНУ- д цэргийн армийн хэрэглээнд ...


2010-05-02

Аргаль хонь

бичсэн: mister төрөл: Ан амьтан

АРГАЛЬ ХОНИНЫ БАЙРШИЛ, ТОО ТОЛГОЙН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС

  • Увс аймгийн нутаг дахь аргаль хонины байршил, тоо толгойг судалсан судлаачдын сүүлийн 10 жилийн судалгааны дүнг харьцуулж үзвэл тус аймагт газар зүйн хувьд 12 тасархай газар (зураг-1) 800 орчим км2 талбайд 380-700 бодгаль байгаагаас 53-83 хувь буюу 220-585 орчим аргаль хонь улсын хил орчмын 5 газар буюу Сагил сумын Цагаан гол, Цагаан Шувуут Бөхмөрөн сумын Хүрэмт, Ацат хар, Гүн сайр гэсэн нутагт 453-772 км2 талбайд (Зураг-1-д тэмдэглэгдсэн 1, 2, 3, 4, 5 гэсэн газрууд) байршдаг. Тиймээс хил орчмын аргаль хонины амьдрах орчныг хадгалах...


2010-05-01

Говийн шилүүс

бичсэн: mister төрөл: Ан амьтан

Шилүүс зоригтой ч хүүхэд шиг гэнэн

Говь нутгийн бүх юм  өөрийн гэсэн  орон зай, ааш араншинтай байдаг нь сонин. Түүний нэг бол хотноос хааяа хишиг хүртчихдэг, сэм явдалт шилүүс хэмээх том муур бөлгөө. Говьчууд шилүүсийг хонин, морин гэж хоёр янз байдаг хэмээн ярьдаг. Гэтэл тийм юм байдаггүй бөгөөд насаараа өнгө зүс нь өөр байдгийг малчид андуурч байгаа нь тэр гэнэ.

Морин шилүүс гэдэг нь арай том  биерхгийг нь, хонин гэхээр дүүмэд багыг нь хэлдэг ажээ.
Сүүлийн үед говийн сумдаар шилүүс элбэгшиж байгаа ч ангийн нөөцөнд хүрэх болоогүй байна. Идэш хоол  ховордсоноос болж хотонд орох тохиолдол байдаг....

2010-04-26

Хамгийн том сарвуу хумстай амьтан

бичсэн: mister төрөл: Ан амьтан
Говийг эрт балрын үе буюу галвын өмнө далайн ёроол байсан хэмээн өвгөд хэлцдэг. Түүний удаахан нь үлэмж биетнүүдийн орон хэмээх нь шинжлэх ухааны олдвороор гэрчлэгдсэн. Тэгвэл тэр үеийн аварга биет амьтан өнөө үеийн Гиннесийн номонд Монголын нэрийг бичихэд хүргэжээ. Монголын говиос (аль аймгийн нутгаас гэдэг нь бүртгэгдээгүй) 1961 онд яс нь олдсон эртний үлэг гүрвэл ертөнцийн хамгийн том сарвуу хумст амьтан хэмээн бүртгэгдсэн аж. Теризинозавр нэртэй энэхүү аварга амьтны хумс 91 см урт байжээ....