Цоохор ирвэс

бичсэн: mister төрөл: Ан амьтан
Leopard africa.jpg

Цоохор ирвэс

Харайх: Удирдах, ХайлтЦоохор ирвэс (Panthera pardus) мийнхэн овгийн Panthera төрлийн дөрвөн зүйл дундаа хамгийн жижиг нь; бусад гурав нь бар, арслан, ягуар. Урьд нь өмнөд Ази, Африк даяар, Солонгосоос Өмнөд Африк хүртэл тархаж байсан цоохор ирвэсийн тархалт ан, амьдрах орчны алдагдал зэргээс болж эрс хумигдсан бөгөөд өдгөө Сахаараас өмнөх Африкт л голдуу тархсан. Түүнчлэн Пакистан, Энэтхэг, Энэтхэг-Хятадын хойг, Малайз, Хятадад алаг цоог тархалттай. Тоо толгой нь багассаар байгаагийн зэрэгцээ, тархац нутаг нь хумигдаж байгаа тул энэ зүйлийг ховордох дөхсөн зүйлийн тоонд оруулсан. Гэхдээ Panthera төрлийн бусад зүйлтэй харьцуулахад тоо толгой олон. [1]

Цоохор ирвэс харьцангуй богино хөл, урт бие, том гавалтай. Биеийн төрх байдлын хувьд ягуартай төстэй боловч жижиг, туранхайвтар биетэй. Үс нь голдоо цэггүй толботой тул ягуараас ялгагдана. Хар буюу маш бараан зүстэй, мелани цоохор ирвэсийг хар ирвэс гэцгээдэг.

Зэрлэгээрээ устаагүй үлдсэн нь түүний таарснаа барьдаг, янз бүрийн орчинд дасан зохицож чаддаг, цагт 60 орчим км хурдан явдаг зэрэгтэй нь холбоотой. Цоохор ирвэс бараг бүх зүйлийн амьтныг барьж иддэг. Ширэнгэн ойгоос, цөлийн бүсэд хүртэл нутаглана. Экологийн үүрэг роль нь Америк тивүүдэд тархсан ойролцоо хэмжээтэй пуматай төстэй.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: