Аалзны шүлсний онцлог нь юу вэ?

бичсэн: mister төрөл: Ан амьтан

Аалзны энэ авьяас чадварыг орчин үеийн технологи ч гүйцэж чадахгүй. Аалзны шүлсний гайхалтай бат бөх, сунамтгай чанарыг ямар ч зүйлээр орлуулаагүй байна. Аалзны шүлс нь өөрийг нь хурдтай ирж мөргөсөн биетийг уян хатан урагдалгүй барьж тогтоодог. Мөн мөргөөд буцаж үсрэлгүйгээр тэндээ тогтдог. Хамгийн сүүлийн үеийн технологоор хийсэн сунгалттай утас гэхэд л аалзны шүлснээс дөрөв дахин бага суналттай байна.
 
Аалзны шүлстэй адил чанартай материал хийж чадахгүй байгаагаас эрдэмтэд аалзны аж ахуй байгуулж аалз үржүүлж эхэлжээ. Аалзыг шүлс саажийг аваад тэр шүлсээр нь АНУ- д цэргийн армийн хэрэглээнд сум нэвтрүүлдэггүй хантааз болгон хэрэглэдгийг та мэдэх үү? Ойролцоогоор 2,5 см биетэй нэг аалзнаас өдөрт 320м (ойролцоогоор 3- 5 гр) утас саадаг. Дэлхийд одоогоор 34 мянган төрлийн аалз тэмдэглэгдсэн бөгөөд төрөл болгон өөр өөрийн онцлогтой байна. Аалзны бүх төрөл хортой байдаг. Гэвч хэдхэн төрөл нь л хүнийг хордуулж чадах хэмжээний хор агуулдаг.
 
Дэлхийн хамгийн том аалз Өмнөд Америкийн хойд хэсэгт байдаг Толиат Тарантула нэртэй аварга аалз юм. Эрэгчингийнх нь хөлний урт нь 25 см бөгөөд мэлхий, гүрвэл, хулгана тэр бүү хэл жижиг могойг хүртэл барьж иддэг. Аалзны бусад шавжнаас ялгарах онцлог нь гэвэл 8 хөлтэй, 8 нүдтэй байдаг. Өсч том болж буй аалзны нэг хөл нь тасарвал шинээр дахиад хөл ургана. Аалзны бие 2 хэсэгтэй бөгөөд хойд хэсгийнх нь ар талаас нь шүлсний шингэн ялгарна. Аалзны шүлс зөвхөн ан хийх зориулалттай байдаггүй. Мөн өндгөө дарах шүлс нь өөр бүтэцтэй байна. Зарим төрлийн аалзны эмэгчин нь эрэгчнээсээ 4- 5 дахин том байдаг. Эрэгчинтэй эвцэлдсэний дараа зарим эмэгчин нь эрэгчнээ иддэг байна.

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: