Ан амьтан

бичсэн: mister төрөл: Ан амьтан

Манай улс нь байгаль цаг агаар, газарзүйн олон янз нөхцөлтэй учир дэлхийн амьтаны аймгийн олонх төлөөлөгчид нутаглан амьдрах нөхцөл нь бүрджээ. Монгол орны амьтаны аймаг хөхтөн 138, шувууд 434, загас 75, хоёр нутагтан 6, мөлхөгчид 22 зүйл, дэд зүйл бүртгэгдээд байна. Нугламгүйтэнээс 13000 зүйл шавьж, бусад зөөлөн биетэн, хорхой, эгэл биетэн амьтад 516 зүйл бүртгэгдээд байна. 

Арьс мах болон бусад бүтээгдэхүүнийг нь авч ашигладаг зэрлэг хөхтөн амьтан, шувуу загасыг ан гэнэ. Монголын нутагт агнуурын холбогдолтой 60 шахам зүйл хөхтөн, 50 гаруй зүйл загас, 90 орчим зүйл шувуу байдаг байна. Анг ашиглах, үндсэн бүтээгдэхүүнээр нь махны, арьсны, үслэг гэж ангилна. 

Монгол угсааны өвөг дээдэс дунд чулуун зэвсгийн үеэс зэрлэг хонь ямааг гаршуулан мал адуулж амьдарч байжээ. Улмаар адуу, үхэр, тэмээг гаршуулан тэжээж таван хошуу мал бий болсон.  Өнөө үед таван хошуу малаас гадна тахиа, гахайг гэрийн нөхцөлд тэжээж ашиг шимийг нь амьдрал ахуйдаа хүртэж байна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: