Хамгийн хамгийн

бичсэн: mister төрөл: Хамгийн хамгийн
Дэлхий дээр болсон хамгийн том галт уулын дэлбэрэлт

Сумбова галт уул 1815 онд дэлбэрэхдээ зуны 3 сарын турш нарыг харанхуйлж утаа униар, үнс тоос шороо манаран, галт уулын халуун нурманд 100 мянган хүн шатаж түлэгдэн сүйрсэн байна.

Хамгийн удаан шатсан хүн

Мэргэжлийн орлон тоглогч, Ану-ын иргэн Тэд Бачлор 1976 оноос гаодан шатаж буй хүний дүрд тоглох болсон аж. Тэрбээр олон жилийн ажлын туршлагадаа үндэслэн 2004 онд өөрийн биеийг бүчилтөрөгчийн аппаратгүй хоёр минут 38 секунд шатааснаар Гиннесийн номонд мөнхөрчээ.

Хамгийн олон үндэстэн оршин суудаг хот

Голландын нийслэл Амстердам хотод манай гаригийн хамгийн олон үндэстний төлөөлөл оршин суудаг гэнэ. Тус хотын эрх баригчдын гаргасан судалгаагаар, 2007 оны эхэн гэхэд Амстердамд 177 үндэстэн амьдарч байсан тооцоо гарчээ. Бусад улсын хотуудаас Бельгийн Антерпен 164, Нью-Йорк 150 үндэстэн хуран чуулсан хотоор удаах байруудад шалгарчээ. Статистик мэдээгээр, Голландын нийслэлд 734 мянган хүн амьдардаг бөгөөд бусад үндэстний дийлэнх нь турк, марокко, герман, британичууд аж.

Халбагаар наадагч

Америкийн Орегон мужид амьдардаг Жонатан Спридмэн гэгч хүү ган хийцийн 19-42гр жинтэй халбагыг хацар, ам, эрүү бүр дээр тус бүр нэг халбага тогтоож геннисийн номонд оржээ.

2 настайдаа уншиж бичиж сурчээ

Монголын иргэн Б.Азжаргал 2 настайгаасаа уншиж, бичиж сурчээ. 3 настайдаа үл мэдэгчтэй тоо боддог болжээ.

4 тонн чулуу иджээ

Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн 44настай тариачин эмэгтэй бараг 4 тонн чулуу идэж, дээд амжилт тогтоосон гэдэгтээ итгэлтэй байна. Энэ бүсгүй сүүлийн 22 жилийн турш жижиг чулуу идэж байгаа гэнэ. Тэрбээр өдөрт хагас кг чулуу иддэг. Нэг удаа хоолонд нь жижиг чулуу байсныг анзааралгүй идчихжээ. Түүнээс хойш чулуу амттай санагдаад, ийм "хачиргүйгээр" хоол идэх нь утгагүй болсон гэжээ.

Дэлхийн хамгийн өндөр настан

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй Японы иргэн Цунёо Тоёонага 114 насандаа өөд болсон. "Гиннесийн ном"-д бүртгэгдсэн өндөр настай эрэгтэй мөн л Японы иргэн Томжи Танэйб Мияконож өдгөө 112 настай гэнэ. 2009 /онд насан өөд болсон/

Хамгийн өндөр үнэтэй виски

Нэг лонх ирланд вискиг 100мянган фунт стерлинг буюу 182 мянган ам.долараар худалджээ. Энэ нь дэлхийн хамгийн өндөр үнэ хүрсэн виски болсон байна. 1800-аад оны сүүлээр дарсан энэ виски нь Ирландын баруун нутгийн дарсны үйлдвэрийн хамгийн сүүлчийн бүтээгдэхүүи байх магадлалтай аж. Учир нь энэ үйлдвэр 1913 онд үйл йжиллагаагаа зогсоосон юм. 2 сарын өмнө Английн өмнөд нутгийн нэгэн бизнес эрхлэгч ганц лонх вискиг 32 мянган фунт стерлинг буюу 58110 ам.долараар худалдан авч байжээ. Тэр бизнестэн 1943 онд хийсэн дээрх вискиг найз нөхөдтэйгээ ганцхан орой “цааш нь харуулсан” гэнэ. 2008 оны эхээр Хонконгийн худалдаачин 1937 оны Глинфидчийн ховор цуглуулгын зургаан лонх вискиг тус бүрийг нь 48500 ам.доларар худалдан авч байсан аж.

Дэлхийн хамгийн жижигхэн авто машиныг Believe It Or Not! Museum (“Итгэвэл итгэ, итгэхгүй бол бүү итгэ!) нэртэй музейн үзмэр болгоно. Peel 50 гэж нэрлэгдсэн энэ машины урт нь 139 см, өргөн нь 99 см, жин нь 57 кг. Моторт дугуйн хөдөлгүүрээр ажилладаг.

Клаудио Пинто гэгч эр хоёр нүдээ дөрвөн сентиметрийн хэмжээтэй бүлтийлгэж чадна. Өөрөөр хэлбэл тэрбээр нүднийхээ алимыг ухархайнаас нь 95 хувь гаргаж чадна.

Олон хун гарынхаа хумсыг урт ургуулж гиннесийн номонд бичигдэж байжээ. Гэхдээ Лий Редтонд шиг арванхурууныхаа хумсыг жигдхэн ургуулж байгаагүй аж. Тэрээр хумсаа Лигийн музейд хадгалуулсан аж. Хүний хумс биенээсээ салсан ч ургадаг гэдэг. Тиймээс Лийгийн музейд хадгалуулсан хумс ургасаар л байх болов уу

Австралийн, нэгэн иргэн хачирхалтайгаар гиннесийн номонд бичигджээ. Тэрбээр нэгээс сая хүртэлх тоог дэс дарааллаар нь/тоогоор бус үсгээр бичиж дэлхийн дээд амжилтыг тогтоосон аж. Ноён Стэуард 1982 онд уг ажлаа эхлүүлсэн бөгөөд "нэг сая"-ыг 1998 оны арваннэгдүгээр сарын 25-нд бичиж дуусгасан байна

Жигнэмэгийн мэргэжилтэн Алайн Роби дэлхийн хамгийн өндөр шоколадан барилга бүтээж, Гиннесийн номд бичигдэх эрхтэй боллоо. Түүний шоколадан барилга нь 20 фүт, найман инч буюу 6.6 метрийн өндөртэй хар барилгынхаа цонхыг цагаанаар ялгажээ.

Вашигтоны нэгэн дүүрэгт амьдрах Роберт Шиелдс гиннесийн номонд бичигджээ. Түүний амьдралд тохиолдсон бүхнээ тэмдэглэлдээ оруулсан аж. Тэрбээр гэрийнхээ нэгэн жижигхэн өрөөнд ихэнх цагийн зарцуулсан гэдэг. Роберт өдөр бур дөрвөөс багагүй цагийг өдрийнхөө тэмдэглэлийг бичихдээ зарцуулдаг байсан байна. Түүний өдрийн тэмдэглэлд 35 сая үг багтсан нь дэлхийн хамгийн урт тэмдэглэлээр шалгарчээ.

Дэвид Александр гэгч эр дэлхийн рекордыг эвдэхийн тулд нэг удаад 121 ширхэг майк өмсчээ. Тэрбээр ямар ч майкгүй үедээ 210 паунд жинтэй байсан бол 121 майк өмсөөд 285 паунд татжээ.

АНУ-ын Вашингтон мужийн Порт Таунсендийн оршин суугч Леонард Траенкеншу хэмээх эр 3.5 инчийн урттай хөмсөгтэй бөгөөд өдгөө ч ургасаар байгаа гэнэ. Тэрбээр "Би амжилт тогтоох гэж хөмсгөө ургуулаагүй" гэж ярьжээ.

Робисон гэх залуу Марселлийн оршин суугч. Тэрбээр, 2002 онд Британийн нэгэн иргэн нэг дор 600 пиерсинг хийлгэж байсан рекордыг эвдэхээр шийджээ. Эхэндээ тэрбээр 1000 ширхэгийг хийлгэхээр төлөвлөж байсан ч тоогоо нэмж чадсан аж. Ингэснээр түүний гар, нуруу тэр чигтээ пиерсингтэй болсон байна. Тэрбээр энэ бяцхан мэс ажилбарыг хийлгэхээс өмнө 26 пиерсингтэй байв. Залуугийн амжилтыг эвдэх хүн гарахгүй гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.

Стив Милтон өөрийн уран бүтээлээ гиннесийн номонд оруулсан байна. Түүний энэ бөмбөг 4594 фаунд жинтэй бөгөөд 175000 резинэн боолт ашиглажээ

"Immaculate Baking Co" компани 2003 онд дэлхийн хамгийн том жигнэмэгийг хийж байжээ. Жигнэмэгийн диаметр нь ойролцоогоор 30 метр бөгөөд 18143 килограмм жин татдаг байна. Энэ нь жигнэмэгийн дээрээс авсан зураг бөгөөд та бүхэн голд нь зогсох залууг харж байна

1. Дэлхийн хамгийн жижиг ном хумсны толионы хэмжээтэй

2. Хамгийн хөгшин муур хүний насаар 27той бөгөөд 125 удаа төрсөн өдрөө тэмдэглэжээ. Түүний нэрийг Mischief гэдэг.

3. Санкт-Петербургт Гиннессийн номд орох нэг дор дэлхийн долоон ер бусын амжилтыг бүртгэж авчээ. Нева мөрний эрэг дэх хотын "ТАУРА-ФИТНЕС" клубт болсон спортын дээд амжилтын их наадам дээр эдгээр амжилтыг тогтоосон байна.

4. Нэрт тамирчин, Оросын туухайн спортын гавъяат дасгалжуулагч Сергей Рачинский нэг дээд амжилтын эзэн болжээ. Хоёр жилийн өмнө гэмтлээс болоод тэр бэлтгэл сургуулилтаа бараг зогсоосон ч, дахин дэвжээнд гарах хүчийг олжээ. Рачинский нэг цагийн турш туйвантайгаар 520 удаа сууж, боссон байна. Туйвангийн нийлбэр жин нь 30 мянга 390 кг болжээ.

5. Үүний зэрэгцээ Рачинский 24 кг-ийн жинтэй туухайг нэг цагийн 720 удаа өргөсөн байна. Тийнхүү нийлбэр жин нь 17 мянга 280 кг болжээ.

6. Сергей Рачинскийн шавь цэргийн академийн сонсогч Денис Залозний нэг цагийн туршид савлуур дээр эргэлттэйгээр 500 удаа суниасан байна. Харин тэмцээнд оролцсон өөр нэг тамирчин Михаил Моисеенко мөн энэ хугацаанд
гар дээрээ 126 удаа суниажээ.

7. Сагсан бөмбөгчид бас дэлхийн дээд амжилтыг эвдсэн байна. Глеб Максименко цагираганд гурван оноотой шидэлтийг 671, Андрей Кудрявцев 713, Илья Хомич 771, Владислав Райский 835 удаа амжилттай хийсэн байна.

8. Петербургийн хүүхнүүд ч хөгжөөн дэмжигчдийг баярлуулжээ. Анна Усольцева 16 кг жинтэй туухайг нэг цагт 801 удаа огцом өргөсөн байна. Нийлбэр жин нь 12 мянга 816 кг болжээ. Дарья Гнатченко ийм туухайг 724 удаа өргөснөөр нийлбэр жин нь 11 мянга 584 кг болсон байна.

9. Гиннесийн номын албан ёсны төлөөлөгч амжилтыг бүртгэж авчээ. "10 минутад сагсан бөмбөгний цагирагт торгуулийн бөмбөг оруулах" төрөлд Вадим Подеус Гиннессийн номд орсон байна. Тэр 4 минут 10 секундэд 131 удаа бөмбөг оруулжээ. Мөн энэ төрөлд Николай Герасименко 3 минут 25 секундэд 110 удаа оруулсан байна.

10. Азума Такаши. Тэр бол агуу хүн. Тус бүр нь 15см зузаантай 12 багана мөсийг ганц цохилтоор хагалан 1995 оны 11 сард Гиннесийн номонд бичигдсэн.

11. Нүцгэн гараараа 48-н бухын эврийг хуга цохисон Сосай Мас Ояма

12. 12ш бэйсболын цохиурыг ганч минутын дотор хуга өшиглөсөн Шарренбэрг Коэн 2002 оны 3н сар

13. Өдгөө 29 настай Мэттью Макнайт 70 км/цагийн хурдтай явсан машинд мөргvvлж 36 метр хол шидэгджээ. Мэттью 2001 оны аравдугаар сарын 26-нд Питтсбург хотоос зvvн зvгт 15 милийн зайд орших Монровил хэмээх бяцхан суурингийн гудманд осолд өртсөн хvмvvст тусалж яваад машинд дайруулжээ. Тэрбээр хоёр долоо хоног сэхээн амьдруулах тасагт, 80 хоног гэмтлийн тасагт эмчvvлсэн байна. Одоо эсэн мэнд болсон Мэттью “Гиннесийн номон дээрх олон гайхалтай амжилтаас ганцхан миний амжилтыг л эвдэж болохгvй шvv” гэж өрсөлдөгчиддөө анхааруулжээ.

14. Одоо 24 настай Британийн соул дуучин Amy Winehouse-ийн хувьд Грэмми хөгжмийн наадмаас Эми хамгийн олон шагналыг хүртэж Британийн түүхэнд хамгийн олон Грэммийн шагнал хүртсэн эмэгтэй дуучин бол Гиннесийн амжилт тогтоосон билээ

15. Японы хөгжимчин Кунико Терамура нөхдийн хамтаар 2007 оны гуравдугаар сарын 23-31-ний хооронд Торимото буудалд тасралтгүй 184 цаг тоглолт хийж дэлхийн дээд амжилт тогтоосон

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

amjilt husey
bayarlalaa tanai hamt olond amjilt husey гоё шүү алга ташилт тэврэлт
бичсэн undram (зочин) цаг: 13:00, 2012-03-12 | Холбоос | |