Хамгийн том сарвуу хумстай амьтан
бичсэн: mister төрөл: Ан амьтан
Говийг эрт балрын үе буюу галвын өмнө далайн ёроол байсан хэмээн өвгөд хэлцдэг. Түүний удаахан нь үлэмж биетнүүдийн орон хэмээх нь шинжлэх ухааны олдвороор гэрчлэгдсэн. Тэгвэл тэр үеийн аварга биет амьтан өнөө үеийн Гиннесийн номонд Монголын нэрийг бичихэд хүргэжээ. Монголын говиос (аль аймгийн нутгаас гэдэг нь бүртгэгдээгүй) 1961 онд яс нь олдсон эртний үлэг гүрвэл ертөнцийн хамгийн том сарвуу хумст амьтан хэмээн бүртгэгдсэн аж. Теризинозавр нэртэй энэхүү аварга амьтны хумс 91 см урт байжээ.