Мазаахай баавгай

бичсэн: mister төрөл: Ан амьтан

Монгол орны говьд баавгай байдаг гэж Та сонссон уу?

Баавгай гэхээр ой тайгад амьдардаг майга хүрэн л санаанд буух байх. Говьд баавгай бий, байх байхдаа бүүр манай орны Алтайн өвөр говьд ууланд баавгай нутагладаг юм. Говь цөл гэхээр өндөр уул, ус, өвс ургамалгүй зөвхөн элсэн манхан л төсөөлөгдөнө. Монголын говь өндөр сүрлэг уул, өтгөн шигүү ой, ургамал нь жигдэрсэн тансаг сайхан нутагтай. Бас Монголын говьд хэдэн зуун км яваад ч ганц бут ургамал, балга усны бараа харагдахгүй хайрган шал, элсэн манхан ч бий. Монголын алдарт 33 говийн нэгээхэн хэсэг, тал бүрээсээ өргөн уудам говь цөлөөр хүрээлэгдсэн Алтайн өвөр говийн домогт Сэгс Цагаан Богдын д.т.д 2700 гаруй метр сүндэрлэсэн уулс, Төмөртийн нуруу, Хөх усны нуруу, шар хулсны нуруу, Атас, Ингэс уулсын бие, тэдгээрийн амандах булаг, шанд задгай усыг шүтэн зэгс хулс, сухай, бургасан ширэнгэн төгөл, өтгөн, өндөр ургасан нь хангай нутгийг санагдуулна. Чухам энд л гарал үүсэл, удам төрлийн холбоогоороо ч бусад зүйлийн баавгайнуудаасаа 500-700 мянган жилийн тэртээд үүсэн эртний амьтан Монгол орны унаган амьтан Мазаалай баавгай амьдарч байна.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: