Альберт Эйнштейн

бичсэн: mister төрөл: Алдартай хүмүүс
Альберт Эйнштейн (ALBERT EINSTCIN)


Хорьдугаар зууны аугаа эрдэмтэн, бvх цаг vе, ард тvмнvvдийн хамгийн хосгvй ухаантнуудын нэг А.Эйнштейний нэрийг сонсоход тvvний харьцангуйн онол юуны тvрvvнд санаанд бууна. 1905 онд гаргасан тусгай харьцангуйн онол тэрчилэн 1915 онд томьёолсон ниитлэг харьцангуйн онол буюу Эйнштейний дэлхийн таталтын хууль гэсэн хоёр хэегээс харьцангуйн онол бvрдэнэ.

Бvх зvйл харьцангуй." гэсэн цэцэн vг бий. Гэхдээ Эйнштейний бvтээл нь хvн бvхний хэлдэг энэ
цэцэн vгийг тайлбар биш харин шинжлэх ухааны хэмжигдэхvvнvvд харьцангуй байх магадлалыг математикийн тодорхой Vндэслэлээр баталгаажуулсан баримт юм. Цаг хугацаа, орон зайн тухай төсөөлөл нь тухайн хvнээс хамаарна. Иймд тухайн хvний төсөөллийн цаана бодитой орон зай, бодитой цаг хугацаа байна, тэдгээрийг нь оновчтой багажаар яг таг хэмжиж болно гэж тvvнээс өмнө vздэг байжээ. Гэтэл Эйнштейний онол туйлын цаг хугацаа байхгvй гэдгийг нотолж шинжлэх ухааны онолын сэтгэлгээнд хувьсгал хийсэн билээ.
Жишээ vзье, сансрын X хөлөг эх дэлхийгээс секvндэд 100 мянган километрийн хурдтай холдож байна. Сансрын хөлөг доторхи багаж төхөөрөмжийн заалт болон газар дээрх хэмжилтvvдийн дvн бас адилхан байж таарна. Мөн сансрын V хөлгийг секvндэд 180 мянган километрийн хурдтай бас хөөргөлөө.

Хэмжилтvvдийн дvн нь мөн адилхан байна. Энэ хоёр сансрын хөлөг нэг чиглэлд нисэж байна гэж бодоход тэдний хурдны ялгаа 80 мянган километр секунд байх нь, илvv хурдтай сансрын V хөлөг нь хурд багатай X хөлгөөс 80 мянган километр секундын илvv хурдтай холдож байх нь гэж бид бодлоо. Гэтэл А.Эйнштеинии онолоор бол тэрхvv хоёр сансрын хөлөг тус бvрээс тус хоёр хөлгийн хурдны хэмжилт хийхэд хоёр хөлгийн хоорондын зай 80 биш чухамдаа 100 мянган километр секундын хурдтай холдож байна гэж vзжээ. Энд ямар нэг алдаа байхгvй, хэмжих багажинд ч эвдрэл гараагvй. Энэ дvн бол орон зай, цаг хугацааны гол шинж чанараас урган гарч байгаа юм гэж А.Эйнштейн тайлбарласан билээ.

Харьцангуйн онолыг олон жилийн турш "зааны ясан цамхаг"-ийн тухай ямар ч ач холбогдолгvй хоосон таамаглал гэж ойшоохгvй байлаа. Гэвч 1945 онд Хиросима, Нагасаки хотуудад атомын бөмбөг дэлбэлснээс хойш хэн ч харьцангуйн онолыг vгvйсгэхээ больсон юм. Харьцангуйн онолын нэг зvй тогтол нь матери ба энерги нь тодорхой утгаараа тэнцvv бөгөөд тэдний хоорондын харьцаа Е=Мс2 (Е нь энерги, М нь жин, с нь гэрлийн хурд) гэсэн томьёоллоор илэрхийлэгдэнэ. Иймд с-ээр илэрхийлэгдэж байгаа 186,0 бээр секундын хурд нь с2 болохоор бvр их тоо болно. Ингэхлээр жин өчvvхэн хэмжээгээр өөрчлөгдөхөд я асар их
энерги ялгаран гарна гэсэн vг юм.

Е=Мс2 гэсэн томьёоллыг ашиглан хэн дуртай нь атомын бөмбөг бvтээж цөмийн энергийн vйлдвэр байгуупах бололцоо байхгvй нь мэдээж хэрэг. Атомын эрчим хvчийг хөгжvvлэхэд маш олон эрдэмтэд оролцеон ч Эйнштейний хувь нэмэр зvйргvй их болохыг хэн ч угvйсгэдэггvй. Чухамдаа Эйнштейн 1939 онд АНУ-ын ерөнхийлөгчид хандаж атомын бөмбөг бvтээх бололцоо байна, фашистуудаас тvрvvлж атомын бөмбөгтэй болох нь АНУ-ын хувьд асар их ач холбогдолтой болох тухай захидал бичсэн нь "Манхэттен" төсөл болон хэрэгжиж анхны атомын бөмбөгийг туршихад хvргэсэн учиртай билээ.
Тусгай харьцангуйн онол анх гарахад ихээхэн маргаан vvссэн ч энэ нээлт бол хvн төрөлхтөний хөгжлийнхээ тvvхэнд бодож олсон хамгийн гайхамшигт онол болохыг шинжлэх ухааны ертөнц нэгэн зэрэг хvлээн зөвшөөрсөн билээ. Газрын татах хvчний vйлчлэл нь физикийн хvчнvvдийн vйлчлэлийн vр дvн биш чухамдаа огторгуйн өөрийнх нь vйлчлэлийн vр дvнд бий болно гэсэн эхний vндэслэл гол агуулга нь болох нийтлэг харьцангуйн онол нь хvний оюун ухааны хосгvй бvтээл байлаа!

Эйнштейн энэ онолоо цааш нь хөгжvvлеэн төдийгvй баттай тооцоо, таамаглалаа туршилтын замаар нотлох математикийн яг таг vндэслэлийг гаргаж чадсан билээ. Дараачийн туршилтууд ялангуяа нар хиртэлтийн vеийн ажиглалтууд нь тvvний тэгшитгэлvvдийн vнэн болохыг улам баталгаажуулсан юм.
Нийтлэг харьцангуйн онолоо туршилтын vр дvнд биш чухамдаа эртний грекийн гvн ухаантнуудын оролдож байсан шиг математик таамаглалын замаар нээсэн нь бvр гай"хамшигтай юм. Хамгийн гайхалтай нь, Эйнштейний онол аливаа туршилт бvрийг давж гарч чадаж байгаагаараа өнөө vед байгаа шинжлэх ухааны онолуудаас хамгийн vнэмшилтэй, нотолгоотой, бахдам сайхан нь болж байдаг юм. Шинжлэх ухааны хуулиудын дийлэнх нь амьдралд тэр бvр хэРэглэгддэггvй бол нийтлэг харьцангуйн онол нь онолын болон туршилтын бvх тооцоонд ашиглагдаж болдгоороо эрдэмтэн мэргэдийн бодож олсон онолуудаас туйлын vнэнд ойртох замыг улам ч дөтлvvлж байна.

Эйнштейн харьцангуйн онолоороо нэрд гарсан ч тvvний хийж бvтээсэн олон зvйл шижлэх ухааны том ололт болсон юм. Урьд өмнө физикч эрдэмтдийг мухардалд оруулаад байсан фото vйлдлийн тайлбарлалтыг хийснийхээ төлөө 1921 онд Нобелийн шагнал хvртсэн.
Онолын vндэслэлээрээ фотон буюу гэрлийн квант байдгийг тайлбарласан. Гэрэл нь цахилгаан соронзон долгионоос бvрддэг болохыг туршилтын замаар тогтоосон болохоор гэрлийн долгион болон квантууд эсрэг тэсрэг юм гэж vздэг байсныг Эйнштейн няцааж сонгодог онолыг мухардлаас гаргаж чадсан юм. Фото vйлдлийн тухай А.Эйнштейний хууль нь практик ач холбогдолтой байсан ба фотоны тухай таамаглал нь квантын онолын хөгжилд vлэмж нөлөө vзvvлж өнөөдөр уг онолын бvрэлдэхvvн хэсэг болжээ.

И.Ньютоны онолыг ойлгоход хялбар байдаг бол Эйнштейнийнх тайлбарлаад байхад ч ухааран ойлгоход их хэцvv, хэт "ойлгомжгvй" ч дэндvv их "практик" ач холбогдолтой байдаг.
1879 онд Германы Ульм хотод төрсөн ч Швейцарт дунд сургуульд суралцаж 1900 онд тус улсын иргэн болжээ. 1905 онд Цюрих хотын их сургуульд гvн ухааны докторын зэрэг хамгаалаад, эрдэм шинжилгээнии байгууллагад ажиллах хvсэлтэй байсан ч ажилд авахгvй байсан учир харьцангуйн онол, фото vйлдэл, броуновын хөдөлгөөний тухай илтгэлээ хэвлvvлсээр байлаа. Төдсөнгvй харьцангуйн онолоороо дэлхийн хамгийн гайхамшигт эрдэмтний нэр алдар хvртэж 1913 онд Берлиний их сургуулийн профессороор томилогдож тvvний зэрэгцээ Физикийн хvрээлэнгийн захирлаар уригджээ. Пруссын Шинжлэх ухааны академийн гишvvнээр сонгогдсоноор бvх цаг заваа шинжлэх ухаанд зориулах бололцоотой болжээ.

Гитлер засгийн эрхэнд гарснаар Эйнштейн еврей vндэстэн хvний хувьд эх орноосоо дvрвэн гарч 1933 оноос АНУ-ын Нью-Жерси мужийн Пристон хотод Дээд судалгааны хvрээлэнд ажиллаж 1940 онд АНУ-ын иргэн болов. Тvvний хоёр дахь гэрлэлт тvvнд аз жаргал авчирч хоёр сайхан хvvтэй болжээ. 1955 онд Пристон хотод тvvнийг насан өөд болоход шинжлэх ухааны тvvхэн дэх хамгийн гарамгай эрдэмтэн гэж vзэж өндэр хvндэтгэлтэй оршуулжээ.
Эйнштейн дэлхий дахинд болж байгаа vйл явдлыг ихээхэн сонирхож, улс төрийн хурц асуудлаар санал бодлоо олонтаа илэрхийлдэг хvн байв. Улс төрийн хvчирхийллийг буруушааж аливаа дайныг эсэргvvцэгч байв. Нас намбандаа зохицеон даруу төлөв зантай, шог хошин vг их ярьдаг, хийлээр чадварлаг тоглодог хvн байжээ.
Алдарт эрдэмтэн И.Ньютоны шарил дээрх "Хvн төрөлхтөний хосгvй чимэг болох энэ хvн манай дэлхийд амьдарч байсанд бvх хvн баярлаж байтугай!" гэсэн талархлын vг гарамгай эрдэмтэн А.Эйнштейнд мөн хамаарна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: