Leonardo Da Vinchi

бичсэн: mister төрөл: Алдартай хүмүүс
Leonardo Da Vinchi-ын бүтээлүүд

1452-1513 онуудын хооронд амьдарч байсан Леонардо Да Винчийг ихэнх хүмүүс алдарт Мона Лиза зургаар нь мэддэг.

Гэвч тэрээр дан ганц уран зураач биш байсан юм.  Харин энэ удаад бид тань түүний аугаа их зохион бүтээх чадварых нь нэг хэсгийг түүний музейгээс танилцуулах гэж байна. Тэрээр аугаа их зохион бүтээгч инженер байсан юм.

Түүний бүтээлээс хэцүү зүйлийг хэрхэн хялбар болгож байгааг олж харж болно. Эдгээр бүтээлүүд түүнийг амьдарч байсан цаг хугацаанаасаа хэр хол сэтгэж байсныг харуулдаг. Хүн төрөлхтөн нисэхийг мөрөөдөж ч амжаагүй байхад тэрээр нисэх техник зохион бүтээжээ. Түүний үзмэрүүдийг туршиж үзэж болох бөгөөд агууг гайхан шагшрахгүй байхын аргагүй байлаа.

Та үүнийг мэдэх үү?
Леонардо Ди Винчийн бичиж үлдээсэн бичиг баримтыг харахад эхэндээ юу ч ойлгогдохооргүй хачин харагддаг. Гэвч тэрээр үг үсгээ араас нь бичдэг байжээ. Түүний бичиж тэмдэглэснийг уншихын тулд толь тусгаж унших шаардлага гардаг.


Ус
Түүний амьдарч байсан үед урсгал усны энерги буюу усан тээрмийг ихээр хэрэглэдэг байжээ. Тэрээр зөвхөн усны хүчийг биш усыг тэр чигээр нь эзэмдэхийг хүсчээ.

Дөрвөн хутгатай энэ автомат хөрөөг зохион бүтээж байхдаа урсгал усны хүчийг ашиглахыг хүсчээ. Хөрөөний дэргэдэх бяцхан тээрмийг урсгал усанд байрлуулахад эргэж эхэлнэ. Тээрмийн эргүүлэг нь эргэхэд хүч нь араагаар дамжин хөрөөнд шилжиж хөрөө ч ажиллаж эхэлнэ.

Усан дээр алхахын тулд хийсэн зүйл нь тун сонин. Хөлөндөө углаж болохоор агаараа дүүргэсэн арьсан уут, мөн тэнцвэрийг нь хадгалахын тул мөн агаараар дүүргэсэн арьсанд угласан таяг.

Үүнийг хийхдээ мэдээж усны шувуунаас санаа авсан байх. Дөрвөн савхны хооронд хальс маягийн зүйл байрлуулж илүү хурдан сэлүүрдэх арга олжээ.

Газар шороо
Хэвлэлийн машинаас, төрөл бүрийн өргөгч крануудыг газар шорооны хэсэгт оруулжээ. Эднээс хамгийн сонирхолтой нь хүнийг дуурайлган хийсэн робот байлаа.

Хэвлэлийн машин байдаггүй байсан тэр үед Да Винчи түүний загварыг аль хэдийн гаргасан байжээ. Гараараа бариулыг нь эргүүлэхэд дарагч хэрээс доошилж цаасан дээр буулгадаг байв. Мэдээж дарагчийн доод хэсэгт хэвээ суурьлуулж бэхээ түрхсэн байна.

Хамгийг гайхалтай үзүүлбэр болох роботыг анх холоос харахад дундад зууны үеийн дуулгат цэргийг санагдуулж байлаа. Гэвч ойртоод харах юм бол толгой гараа хөдөлгөн мэндчилж байлаа. Хүний биеийг дуурайлгаж хийсэн энэхүү роботыг тэр үед уяагаар татан хөдөлгөж байлаа.

Энэ бол зам хэмжигч. Морин тэргэнд байрлуулсан энэхүү хүрд тэрэг хөдлөхөд хөдөлж зогсоход зогсоно. Дугуй тодорхой зам туулах бүрд нэг бөөрөнхий мултарч доор нь тоссон хайрцагт орохоор зохион бүтээжээ. Замын төгсгөлд ирээд хайрцагт хэдэн бөөрөнхий байгааг тоолон замын уртыг тооцдог байна.

Энэхүү кран нь 360 хэм эргэж чаддаг бөгөөд мөн аюулгүй байдлыг хангасан түгжээтэй юм байна. Ачаа өргөж байхдаа эргэж харвахгүйн тулд араандаа түгжээ суурилуулжээ. Барилгын багана дээвэр энэ тэрйиг өргөхөд хялбар аргаар хүч бага зарцуулан өргөж буулгахын зэрэгцээ суурин дээрээ эргэдэг учир зөв болдог байна.

Энэхүү унадаг дугуйг Леонардо өөрөө хийсэн үү эсвэл шавь нар нь хийсэн үү гэдэг нь тодорхой биш байгаа юм. Гэхдээ энэ дугуйнд Леонардогийн өөрийнх нь ололт болох гинжээр дамжуулан хөдөлгөөнд шилжүүлэх систем байгаа юм. Хоорондоо хол зайтай хоёр арааг гинжээр холбон хөдөлгөөн шилжүүлснээр чиглэлийг өөрчлөлгүй хөдөлгөөнийг нөгөө араанд дамжуулдаг байна.

Энэ бүтээлээрээ Леонардо араагаар хүч шилжүүлэн хуваарилах системийг тун нарийн оновчтой гайхамшигтайгаар гаргаж харуулжээ. Гурван настай хүүхэд хүртэл бариулыг нь эргүүлээд хүнд зүйлийг өргөж болохоор тийм гайхалтай оньсон техник бүтээжээ.

Агаар
Түүний бүтээлүүд дотор агаарын бүтээлүүд нь хамгийн сонирхолтой байдаг. Хүмүүс ниснэ гэдгийг мөрөөдөж ч амжаагүй тэр үед тэрээр нисдэг тэрэг болон моторгүй онгоцны зураг төслийг гаргасан байжээ.



Гарцаагүй үед өөрийн хийсэн нисэх төхөөрөмжүүдээс буухын тулд сэдсэн байж болох юм. Үүнийг зүүсэн хүн өндрөөс унахдаа шүхэр агаар хоёрын түлхэлцлээс болж алгуур буудаг байна.

Шувуунаас санаа аван хийсэн моторгүй онгоц нь ганц хүнийх байлаа. Дунд нь байрлах хүн нисэх явцад зүг чигээ өөрчилж болдог байлаа.

Жинлүүр маягийн энэ хэмжүүрийг Леонардо агаарын чийгшлийг хэмжих зорилгоор бүтээжээ. Жинлүүрийн нэг талд нь цагаан лав нөгөө талд нь адил жинтэй хөвөн тавиад хөвөнг хүндрэхийг хүлээдэг байжээ. Учир нь хөвөн агаараас чийг аван яваандаа хүндрэн агаарыг чийгшлийг мэдээлдэг байжээ.

Механизмууд
Орчин үед бидний хэрэглэж байгаа олон зүйлүүдийн үндэс суурийг Леонардо да Винчийн зохион бүтээсэн механизм дээр тулгуурласан байна.

Энэ бол хөшүүргийн систем. Тойргийг, хөдөлгөөнийг шулуун хөдөлгөөнд оруулахын тулд хийсэн байна. Бариул шиг арааг эргүүлэхэд доор байгаа араа эргэнэ. Дараа нь дугуй араанаас шулуун арааг дээш доош хөдөлгөнө. Жижиг араанаас том араанд шилжих нь хүнд юмыг бага хүчээр өргөх зориулалттай.

Энэ араатай хүрд хөдөлгөөний чиглэлээ өөрчлөх зориулалттай гэнэ. Нэг хавтан дэлгэцэнд нь жижиг цилиндрүүд байрлуулсан байхад нөгөөд нь гуурсан мод суулгаад 90 хэмийн өнцөг үүсгэжээ. Цилиндртэй хавтанг эргүүлэхэд нөгөө талын гуурс цилиндрүүдийн завсар орсноор хөдөлгөөний чиглэл 90 хэмээр өөрчлөгдөж байна.

Леонардогийн араатай түгжээний систем. Хүнд ачааны аюулгүй байдалд зориулж хийжээ. Хөрөө маягийн араатай хавтанг нэг тийш нь эргүүлэхэд ямар ч төвөггүй бөгөөд нөгөө тийш эргүүлэхэд тээглүүр мод тээгэлдэж байгааг та бүхэн харж байна. Ингэснээр хүнд юм өргөхөөр эргэж байсан араа гэнэт тавигдан нөгөө тийш эргэх аюул гарахгүй юм байна. Мөн өргөж байсан ачаа унаж гэмтэх аюул гарахгүй гэсэн үг.

Эргүүлэгтэй алх гэдэг механизмд Леонардо дугуй модны нэг хэсгийг пицаны нэг хэрчим адил зүсч авсан бөгөөд системийг алхтай холбож өгчээ. Хүрдийг хажуугийн бариулын тусламжтайгаар эргүүлэхэд алхыг дээш татна. Гэнэт унагахад алх цохино гэсэн үг. Ингэснээр эргүүлэх хөдөлгөөнийг цохих хөдөлгөөнд шилжүүлжээ.

Гал
Гал Леонардогийн амьдарч байсан үед маш их дайн болдог байсан байна. Тэр өөрийн дээдэс язгууртандаа дайнд зориулсан техник хийж өгч байжээ.


Зузаан ханыг нэвтрэхийн тулд геометрийг ашиглан үхэр буу хийжээ. Гэвч энэ бол нарийн аргачлал байлаа. Бууныхаа өнцгийг дээш нь тохируулаад бөмбөгөө шидэхэд бөмбөг дээш хөөрсөөр хамгийн өндөр цэг хүрээд яг адил хэмээр цааш нь тонгойн унахдаа хананы цаана унадаг байлаа. Ингэснээр жинхэнэ бөмбөгдөх их бууныхаа өнцгийг тохируулдаг байжээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

thanks
uuuniiig l haigaaad blaaa shuuu deeeee kkkkkkkk za amjilt ooor olon heregtei medeeelel oruulaarai
бичсэн eva (зочин) цаг: 13:54, 2012-04-14 | Холбоос | |
haa bn aa
mano lizag odoo haana bgaag ni bichehgui yasiiin be
бичсэн Зочин цаг: 10:00, 2011-03-16 | Холбоос | |
boljil b.na sh dee yun hudalch yum mister goe shuu nice blog
бичсэн harry цаг: 13:15, 2010-10-27 | Холбоос | |
huulj bolohgui bn sh de bad bn sh de
миа buuuuuuuuuu
muuu bn
бичсэн Зочин цаг: 13:08, 2010-10-24 | Холбоос | |