Далайн морь

бичсэн: mister төрөл: Ан амьтан
Амьтны ямар ч анги, аймагт зоологууд болон бяцхан натуралистуудын сонирхлыг татсан хачин жигтэй амьтад байдаг. Vvний нэг жишээ нь, далайн морь яах аргагvй мөн. Уг амьтны цээжин хэсэг арабын хvлэг морийг санагдуулам хэлбэртэй.
Мөн бусад төрлийн загаснуудтай харьцуулбал ууц нуруу нь огт өөр байрлалтай юм байна. Загасны нугас биеийнх нь уртын дагуу шулуун байрлалтай байдаг бол, далайн морь тэднээс vл ялиг муруй нугастай амьтан гэнэ. Энэ нь нэг талаараа эх газар дээр байдаг амьтдыг санагдуулдаг байх л даа.

Тvvгээр ч зогсохгvй, хэдийгээр усан дотор амьдардаг нэгэн төрлийн загасны аймагт багтдаг ч гэлээ тvvнд дэвvvр хэлбэрийн сvvл огт байдаггvй нь гайхалтай. Vvний зэрэгцээ, vргэлж шатрын морь шиг босоогоороо сэлж явдаг нь эрдэмтдийн анхаарлыг зvй ёсоор татдаг гэнэ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: