Олон хамартай амьтан

бичсэн: mister төрөл: Ан амьтан
Дэлхий дээр 100 шахам зvйлийн "дөрвөн хамарт" могой байдаг. Тvvний нэг нь манай орны Ховд, Архангай, Өмнөговь, Дорноговь аймгийн нутгаар элбэг тохиолдох бамбай хоншоорт могой юм.Тэр могойн нvд, хамар хоёрын завсар хамрын сvвнээс арай том хоёр нvх байдаг. Иймээс хvмvvс тэдгээр нvхийг бас хамар гэж бодох учир "дөрвөн хамарт" хэмээжээ. Гэвч тэр илvv хоёр нvх нь шөнийн цагт хавь ойрдоо байгаа жижиг мэрэгчид, шувууг орчин тойрондоо гаргах илч дулаанаар мэдрэх эрхтэн ажээ. Манайд тархсан бамбай хоншоорт могой нь америкийн "дөрвөн хамарт" дуут могойн ойрын төрөл юм. Бамбай хоншоорт бол хортой могой. Нэг удаа 6-8 тооны зулзага төрvvлдэг. Энэ могойд хатгуулж, дундажаар тvvний 0,00013 г хэмжээний хоронд хордсон Харх 2-7 хоногийн дараа, жижиг шувууд 2-3 минутын дараа, гvрвэл тэр дороо vхдэг байна. Гэвч тvvний хорыг анагаах ухаанд өргөн хэрэглэдэг. Ер нь нэг бамбай хоншоорт могой 0,0098-0,0927 г хор өгөх чадалтай бөгөөд тvvний хорыг авснаас хойш 20-23 хоног болоод дахин хор авах боломжтой тул хамгийн их хэмжээний хор өгдөг могой юм. Могойн хор алтнаас vнэтэй. Тvvний хороор зарим аюулт өвчнийг анагаах сайн чанарын маш vнэтэй эм хийдэг. Жишээ нь цус их алдах vед хөвөнд шингээгээд шархыг арчихад тэр дороо тогтдог байна. Мөн унах өвчин, vе мөчний өвчин, цээжний бах, vений vрэвсэл, хорт хавдар зэргийг эмчлэхэд могойн хортой эмийг хэрэглэдэг байна.



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Ямар хорт хавдар эмчилдэг нь сонин байна.
бичсэн Зочин цаг: 00:40, 2014-12-23 | Холбоос | |