Амьтдын тухай сонирхолтой баримтууд

бичсэн: mister төрөл: Ан амьтан
Тэмээн хяруулын өндгийг хvнсэндээ хэрэглэхийг хvсвэл 40 минутаас доошгvй хугацаанд буцалгах хэрэгтэй байдаг ажээ
*Барны зөвхөн vс ноос нь судалтай гэж бодож байна уу, та. Биеийнх нь арьс ч мөн адил тийм судал татсан хээтэй гэнэ.
*Анаашны хэл хар өнгөтэй бөгөөд 45 см урттай.
*Антарктидын загасны цусны дулаан -1,7 цельсийн градус юм.
*Халимны зvрх минутад есөн удаа цохилдог аж
*Тахиа хамгийн удаандаа 13 секунд орчим л нисч чаддаг.
*Фолклендын аралд нэг хvнд 350 хонь ноогдох хэмжээний арвин малтай гэнэ.
*Библийн сургаалд гардаггvй цорын ганц амьтан бол муур.
*Харх тэмээнээс илvv удаан хугацаанд усгvй амьдарч чаддаг аж.
*Эртний Египтэд царцаа, шавьжнаас илvv тариалангийн талбай сvйтгэдэг амьтан нь усны vхэр байжээ.
*Могой юу ч идэлгvйгээр гурван жил унтаж чадна.
*Эрэгчин сармагчингууд хөгшрөхөөрөө яг л эрэгтэй хvн шиг халзардаг.
*Бар шөнө харахдаа хvнээс зургаан дахин илvv гярхай амьтан.
*Бөөс нэг vсрэхдээ 33 см-ийн зайд vсэрдэг гэнэ.
*12 дугаар давхраас унаж байгаа муур долдугаар давхраас унаснаас илvv амьд гарах боломжтой байдаг ажээ.
*Биетэй нь харьцуулбал, хамгийн том тархитай амьтан бол шоргоолж.
*Токиогийн амьтны хvрээлэн жил бvр хоёр сарын хугацаанд хаалгаа барьж, амьтаддаа амрах боломж олгодог.
*Бөхтэй хэдий ч тэмээ маш тэгшхэн нугастай гэнэ.
*Орангутан сармагчин аюул ойртож байгааг бие биедээ хэхэрч мэдэгддэг.
*Колибри шувуу явж чаддаггvй.
*Дэнгийн эрвээхэйд ямар ч ходоод байдагтvй.
*Таашаал авахын тулд секс хийдэг амьтад бол хvн ба далайн гахай юм.
*Далайн гахай нvд анихгvйгээр унтдаг.
*Сvvлийн 4000 жилийн дотор нэг ч амьтан гэршээгvй гэдэг.
*3аан бол дөрвөн өвдөгтэй цорын ганц амьтан.
*Матарнууд гvн шумбахын тулд чулуу залгидаг.
*Туйлын баавгай 40 км/ цагийн хурдтай гvйдэг.
*Нохойнууд тохойтой гэвэл та итгэх vv.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: