Амттанд дуртай хулсны баавгай

бичсэн: mister төрөл: Ан амьтан

Хvмvvсийн хайрыг татдаг цөөхөн амьтны нэг бол панда буюу хулсны баавгай. Хятадын Сичуан, Ганьси мужаар нутагтай энэ ховор амьтан жил ирэх бvр олны анхаарлыг татаж, ЮНЕСКО-гийн өвд бvртгэгдсэн юм.

Хамгийн сvvлийн тооллогоор панда Хятадад 239, зэрлэг байгальдаа 2000-3000, бусад орны амьтны хvрээлэнд 27 л vлджээ. Баавгайн төрөлд багтдаг сvvн тэжээлтэн энэ амьтны хятад нэрийг дасингмао буюу “том баавгайн муур” гэдэг. Пандагийн идэш тэжээлийн 99 хувь нь хулс. Нэг удаа өдөрт 9-14 кг хулс “зооглодог”. Хулсны баавгай бас зөгийн бал, өндөг, загас, жvрж, гадил зэрэг амттанд дуртай. Эр панда 115, эм нь 100 килограмм жинтэй. Ихэнхдээ 75 см өндөр, 1.5 метр урт. Хулсны баавгай 20-30 наслахдаа ганцаараа л амьдардаг. Зөвхөн орооныхоо vед л хамтдаа байдаг сонин амьтан. Хулсны баавгайн нөхөн vржихvйн амьдрал идэвхгvй байдаг тоо толгой нь цөөхөн байдгийн гол шалтгаан юм. Эм баавгай 20 хvртлээ нөхөн vржих чадвартай байдаг бөгөөд 1-2 удаа л зулзагалдаг. Хулсны баавгайн vржил жил бvр гурваас тавдугаар сарын хооронд 2-3 өдрийн дотор л болдог. Энэ vед 2-5 эр баавгай vр тогтоох эмэгчингээ булаацалдан тэмцэнэ. Мэдээж, хамгийн хvчтэй нь vр төлөө vлдээж чадна. Дөнгөж төрсөн панда 90-130 грамм буюу эхийнхээ 1/900 –тэй тэнцэх хэмжээтэй байдаг байна. Нялх панда арчилгаа, халамж маш их шаарддаг ч “эцгийн хайр” vзэлгvй өсдөг.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

haana amidardagiig ni bicheerei
бичсэн hun shuu (зочин) цаг: 15:28, 2014-12-05 | Холбоос | |