Шар шувуудын тухай

бичсэн: mister төрөл: Ан амьтан
Шөнийн эрлэг шар шувууд тас, шонхор зэрэг бусад махчин шувуунаас онцлог. Тэд өчvvхэн ч дуу авиа гаргалгvй нисч чадна.
Мөн нvдний торлог бvрхэвч нь тун эмзэг, нимгэн бөгөөд хормын төдий гялсхийх гэрлийг ч харж чаддаг онцгой чадвартайн дээр нvд нь шөнийн харанхуйд гялалздаг. Махчин шувуудын адил эрэгчин шар шувуу эмэгчнээсээ жижиг биетэй байдаг.
Шар шувуу ил чихтэй цорын ганц шувуу юм. Хvн 16 герцээс доошхи дуу чимээг сонсох чадваргvй бол шар шувуу хоёр герцийн дуу авиаг ч сонсож чадна. Тиймдээ ч ихэнх шар шувуунд идшээ барихад соргог чанар нь ихээхэн vvрэгтэй.
Евроазийн бvргэдэн шар шувуу буюу Бубо Бубо дэлхийн хамгийн том шар шувуу. 75 см өндөр, 4.2 кг жинтэй уг шувууны урт далавчаа дэлгэсэн vедээ 188 см хvрнэ. Харин хамгийн жижиг шар шувуу болжморын дайтай. Далавчаа дэлгэсэн Перугийн одой шар шувуу ердөө 17 см урт бөгөөд 30-хан грамм. Харин Бразилийн одой шар шувуу тvvнээс хоёр см-ээр богино ч 45 грамм жинтэй. Шар шувууд бvгд шөнийн амьдралтай биш. Атений бяцхан, бор болон Бубогийн цасан цагаан, саарал шар шувууд өдрийн цагаар ангуучилдаг.
Кетупа төрөлд багтдаг загасан шар шувуу чимээ гаргаж нисдэг цорын ганц шар шувуу. Уг амьтны хөлд байдаг загасны хайрсархуу эвэрлэг эд хөдлөх бvрийд нь чимээ гаргадаг байна. Мөн бусдаасаа ялимгvй урт далавчтай байдаг нь шөнийн аниргvйг эвдэн нисэхэд нь нөлөөлдөг ажээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: