Ертөнцийн төгсгөл 2012 оны арванхоёрдугаар сарын 21
Тэд Азиас Төв Америкт хэрхэн нvvдэллэн очсон нь ойлгомжгvй. Майяачууд манай эринээс өмнөх X зуунд хvн явахын аргагvй ширэнгэн ойд соёл иргэншил бий болгож математик, архитектур, барилга, уран зураг, зурхай судлал зэргийг бий болгочихоод оньсого шиг алга болсон нь vнэхээр сонин.
Майяачуудын цаг тооны бичиг
Хvн төрөлхтний хамгийн эртний, хамгийн иргэншсэн vндэстэн майяачуудын зохиосои хуанли ёсоор таван жилийн дараа манай гариг сөнөх ёстой. Vvнийг нотлох мэт өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Холливудын жvжигчин, найруулагч Мел Гибсоны "Апокалипто" кино дэлгэцэнд гармагцаа асар их шуугиан тарьсан билээ. "Апокалипто" буюу майяачуудын соёл иргэншлийн тухай кино дэлхийн олон орны судлаачдыг ажилтай болгосны зэрэгцээ кинотой бараг"2010: Кетцалькоатль эргэн ирсэн нь", "Апокалипто" 2012 он. Хvн төрөлхтний соёл иргэншлийн мөхөл", "2012 оны хувьегал. Бэлтгэл" гэсэн ном хэвлэлээс гарсан юм.
Нэлээд юм уншдаг, тvvх сонирхдог хvмvvс ямар нэгэн сvйрлийг хvлээж, майяачууд манай гаригийн мөхлийг мэдэж байсан тул хуанлиа тодорхой өдрөөр дуусгасан гэсан айдаст автаад байгаа аж.
Зарим эрдэмтний бичиж байгаагаар vнэн хэрэгтээ хуанли бус харин "Агууихvе"дуусна. Өөрөөр хэлбэл майяачуудынхаар "Тав дахь нар"-ны хуанли 5126 жил vргэлжлэх ёстой. Энэхvv өдрийн төгегөл 2012 оны арванхоёрдугаар сарын 21. Дараа нь өөр vе эхэлнэ. Vvнийг зарим нэгэн хvн ертөнцийн төгегөл гэж нэрлэж байгаа юм.
Эрдэмтдийн тооцсоноор "Тав дахь нар" манай эринээсөмнөх 3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлсэн. Чухам эл өдрөөс яагаад тооцох болсныг хараахан хэн ч тогтоогоогvй байна. Яг л майяачууд цаг хугацааг vечлэн хуваасныг хэн ч мэдээгvйтэй адил.
Дараагийн vеийг майяачууд "Зургаа дахь нар" гэж нэрлэжээ. Тэд хуанли болонбусадтvvхэн, онцгой vйл явдлын талаар асар их гар бичмэл vлдээсэн ч католик шашны лам нар шатаасән тул зөвхөн чулуун дээр сийлсэн нь vлджээ.
Майяачуудын хуанлийн тухай
Георгий Гречко. Сансрын нисэгч:
-Майяачуудын хуанли дээр дурдсанаас арай хожуу 2013 оны арванхоёрдугаар сарын 23-нд дуусна гэж бодож байна. Яагаад гэвэл тэд цаг хугацааг 0-ээсэсвэл 1-ийн тооноос эхэлдэг байсныг хэн ч тогтоогоогvй.
Майяачуудын vед цуст соёл иргэншил байсан. Тэд амьд хvнээс зvрхийг нь суга
татдаг, тоглоомын vеэр ялагдсан багийн ахлагчийн толгойг олны нvдэн дээр тасалдаг байсан гэдэг. Ийм зэрлэг балмад явдалтай vндэстэн хэрхэн өндөр соёлтой байсныг би ойлгодоггvй. Тиймээс би тэднийг яг таг хуанли зохиосон гэдэгт итгэдэггvй. Иймэрхvv онолыг хvн төрөлхтөн байгаль эх дэлхийгээ хэрхэн сvйтгэж байгаагаа эргэн нэг хараасай гэсэн санамжийн vvднээс гаргасан явган яриа байх гэж боддог. Бид цэнхэр гаригаа хэрхэн сvйтгэсэн нь сансраас ч тодорхой харагддаг.
Борис Пясик зурхайч
2012 оны арванхоёрдугаар сарын 21 болсарны тооллын сvvлчийн өдөр буюу битvvн. Сvvлчийн өдөр
болох эсэхийг мэдэхгvй ч нэг их сайн өдөр биш.
Александр Доронин-шvvхийн ухааны доктор
Майяа гэдэг vг эртний Энэтхэгийн гvн ухааны номлолоор хоёр утга агуулдаг. Энэ дэлхийн vндэс, Хоосон өртөнц гэсэн. Тэд Азиас Төв Америкт хэрхэн нvvдэллэн очсон нь ойлгомжгvй. Майяачууд манай эринээс өмнөх X зуунд хvн явахын аргагvй ширэнгэн ойд соёл иргэншил бий болгож математик, архитектур, барилга, уран зураг, зурхай судлал зэргийг бий болгочихоод оньсого шиг алга болсон нь vнэхээр сонин. Майяачуудын хамгийн гол гавьяа хуанлийн системийг бий болгосон. Нар, сэр хиртэх, Улаан нvдэн гараг
болон бусад эрхсийн vе, холбоогойлгож байсан.
Майяачуудын хуанлийн эхлэлийн vндэс нь тодорхойгvй байдаг. Тэд манай эринээс өмнөх 3113 оны наймдугаар сарын 13-нд цаг хугацааны тооллоо эхэлдэг. Дашрамд дурь-дахад европчууд ч гэсэн Есvс Христийн төрсөн өдрөөс тооллоо эхэлдэг шvv дээ.
Тэд машэрт зохиосон гэхэд цаг хугацааг гайхалтай нарийн тоосеон байдаг. Яг л орчин vеийнх шиг нарны жилийг 365.2422 өдрөөр. Харин одоо vед нарны жилийг 365.2420 гэдэг. Ердөө л мянганы хоёр долиор алдсан байгаа биз. Ийм нарийвчилсан тооцоо хийхийн тулд гариг, эрхсийн хөдөлгөөнийг наад зах нь 10 мянган жил судалсан байх ёстой гэж эрдэмтэд vздэг. Тэд хэзээ ч мөхөхгvй мөнх орших юм шиг цаг тооны бичиг зохиосон байдаг.
Майяачуудын хуанли
Уинал-20 өдөр Тун-360 өдөр Катун-20 орчим жил Бактун-394 хоног буюу ойролцоогоор нэг жил. 13 бактун нь 2012 онд дуусч байгаа.
Пиктун-7885жил Калабтун-158 000 жил Калабтун -158 000 жил, Кинчилтун-3 сая жил Алаутун-63 сая жил