Геннисийн хачирхалтай амжилтууд
бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй
"Гиннессийн амжилтын ном"-оос хvний санаанд оромгvй хачирхалтай дээд амжилтуудыг уншиж болно. Гэвч тэр болгоныг олж уншъя гэвэл уншигч та багагvй цаг алдах тул бид хєнгєвчлєєд хамгийн гайхалтай амжилтуудаас сорчлон хvргэж байна.
Юуны ємнє жил болгон 40 мянган хvн "Гиннессийн дээд амжилтын ном"-нд орох гэж мэдvvлэг егдєг гэдгийг хэлэх хэрэгтэй биз ээ. Тэдгээрээс 5600 нь албан ёсоор зєвшєєрєл авдгаас ердєє тоотой хэд нь жинхэнэ дээд амжилт тогтоож чаддаг аж. Ингээд уншигч танд олон зvйл нуршилгvйгээр "Гиннессийн амжилтын ном"-ны хамгийн хачирхалтай амжилтуудаас танилцуулж байна.
Энэ зурган дээрх эрийг Дональд Горске гэдэг бєгєед "биг мак"-ын хаан нэртэй. Тэрээр богино хугацаанд олон биг мак идэх элдэв уралдааны жинхэнэ хаан бєгєєд урьдчилсан тооцоогоор амьдралынхаа туршид 22 мянга 500 ширхэг биг мак идчихээд байгаа гэнэ.
Эвэр гэж нэг зvйл таван хошуу малын дотор цєєнгvй таардаг. Европчууд болохоор эхнэр нь араар нь тавьдаг •» эрийг "эвэртэй" гэж доромжилдог. Ямар ч л байсан дэлхийн хамгийн том эвэртэй адгуус Африкт аж тєрдєг юм байна. 95.95 см урт эвэртэй энә одсыг та зураг дээрээс бэлхнээ харж байгаа болохоор олон зvйл нурших нь илvvц биз.
Лондон хотын дагуул жижигхэн тосгонд аж тєрдєг Изобел Варли гэгч 65 настай эмгэн дэлхийн хамгийн єтгєн шивээстэй эмэгтэй ажээ. Тvvний биеийн толгойноос есгий хуртэл бvгдийг нь шивээс чимж байдаг.
Дэлхийн хамгийн том гар утас хаана байдгийг та мэдэх vv? Дэлхийн хамгийн том гар утас нь Германы Байрерг нэртэй хотод байдаг. 2.05x0.83x0.45 метрийн хэмжээтэй энэ утас нь бvрэн ажиллагаатай бєгеєд хvссэн хvн дуртай газар руугаа залгаж ярих боломжтой юм байна.
Гарри Тернер нэртэй энэ эрийг англичууд "Дэндуv уян хатан эр" гэсэн хочоор нь андахгvй. Тvvний нvvрний арьс нь дэндvv уян хатан тул нvvрэндээ 153 хавчаар хавчин дээд амжилт тогтоож байсныг єдгєє хvртэл эвдсэн хvн vгvй.
Ойрдоо чихнээс гадуур хамар, эсвэл уруулаа цоолчихсон гархи унжуулан явах охид, залуус олон тааралдах болсныг уншигч та лав ажиглаа биз. Тэгвэл ингэж биеэ зовоон олон удаа нvхэлж гархи зоохыг пирсинг гэдэг юм байна. Дэлхий дээр эмэгтэйчvvдийн дотор 2520 удаа биеэ цоолон гархи зvvсэн Элаин Девидсон гэгч энэ бvсгvй дээд амжилтын эзэн болж Гиннессийн номонд нэрээ бичvvлжээ. Дашрамд сонирхуулахад энэ эмэгтэйн зєвхєн нvvрэн дээр гэхэд л 192 цоорхой нvvх байгааг мэргэжилтнvvд тооцон гаргасан байдаг ажээ.
Гоо сайхны мэс заслын талаар уншигч та олонтаа сонсож байсан гэдэгт найдаж байна. Байгаагаасаа илvv "гоё" харагдах гэсэн хvмvvс л хvйс харгалзалгvйгээр гоо сайхны элдэв хагалгаа хийлгэж байдаг. Vvний нэг жишээ нь Перугийн иргэн энә залуу юм. Залуу ч гэж дээ мэс заслын аргаар хvйсәэ єєрчлєєд, дараа нь царайгаа єєрчлєх гэж 64 удаа гоо сайхны мэс засал хийлгэсэн болохоор Гиннессийн дээд амжилтын номонд нэрээ оруулж амжсан байна.
Бvх биеэрээ шивээстэй хvн дан якуза нарын дотор л орохгvй бол сайн vг сонсох нь ховор. Харин 2006 онд бvх биеэрээ шивээстэй Голландын иргэд 100 метр урт эгнэн жагсаад Гиннесийн дээд амжилтын номонд орж олныг гайхуулжээ.
Хvний гар эсвэл хєлийн хуруу байх ёстойгоосоо илvv байхыг муу ёр гэцгээдэг. Гэвч Энэтхэгт аж тєрдєг Трибхуван Ядав, ба Трилоки Ядав гэгч ах дvv хоёр нь єдгєє хvртэл хєл гарын зургаан хуруутай гэдгээрээ чамгvй их мєнгє олсоор олон жил болжээ. Тэгэхээр гар, хєлєндєє зургаан хуруутай байх нь чєтгєрийн хараал бус мєнгєний эх vvсвэр гэж болохоор байна.
Хэхрэхийг хамгийн бvдvvлэг соёлгvй зvйл гэдэг. Гэтэл хэхрэх нь заримдаа Гиннесийн дээд амжилтын номонд нэрээ бичvvлэн тvvхэнд арилшгvй нэрээ vлдээх боломжтой гэдгийг та мэддэг байсан уу? Тэгвэл Пол Ханна нэртэй энэ залуу vvнийг мэддэг байжээ. Ингээд 104.9 децибелл чимээтэйгээр хэхэрч дэлхийн дээд амжилт тогтоожээ. Энэ нь зам бутлагч компрессорын чимээг 30 метрийн зайнаас сонссонтой адил юм байна.
Жаран жил ханилсан ч хайрын минь гал гундаагvй" гэж нэгэн дууны vгэнд гардаг. Тэгвэл "Перси Эрроусмис болон тvvний эхнэр Флоренс хоёр нь 2005 оны 6-р сарын 1-ний єдєр 80 жил хамт амьдарсныхаа ойг тэмдэглэснээр 60 битгий хэл 80 жил амьдарсан ч хайрын гал гунддаггvй гэдгийг харуулан Гиннессийн дээд амжилтын номонд нэрээ vлдээжээ.
Хэрэв дэлхийн бизнесийн салбарт хамгийн намхан мєртлєє хамгийн баян гэсэн тєрлєєр жил болгон шагнал єгдєг байсан бол энэ хоёр ихэр жил болгон чамгvй их мєнгєєр тоологдох шагнал авах байсан биз. Ямартаа ч энэ хоёр ихэр єнєєдєр дэлхийн хамгийн намхан бєгєєд хамгийн баян гэсэн тодотголтойгоор Гиннессийн дээд амжилтын номонд нэрээ баттайгаар бичvvлээд авчээ. Хоёр ихрийн єндєр нь ердєе 86 см бєгєєд vл хєдлєх хєрєнгє, зурагтын продюссер зэрэг ажил эрхлэн жилдээ 5 сая доллараас буухааргvй их ашигтай ажилладаг юм байна.
Vстэй мангас, эсвэл vстэй хорхойн талаар бид бvгд хар багаасаа аймшигтай vлгэр яриа олныг сонссоор ирсэн. Тэгвэл Юvй Чэнхуань гәгч энә хятад эр хорхой, мангасын аль аль нь биш атлаа хальт харсан зvрх муутай хvний vнхэлцгийг нь хагартал айлгачихаж чадна гэвэл дэгэсдvvлсэн гэхгvй байх. Энэ хvн гипертрихоз нэртэй биеийн vс хэт ургадаг нэн ховор тєрлийн євчтэй нэгэн юм байна.
Оросын сарнаа явагч анх саран дээр бууж аялсан цагаас хойш бид бvгд харь гараг дээр хvн тєрєлхтєн буухаас цааш аялж судлах боломжтой байдаг гэдгийг мэдэж авсан. 2005 оны 1-р сарын 14-ний єдєр Санчир гарагийн дагуул Титан гараг дээр хиймэл дагуул буусан нь дэлхийгээс хамгийн хол хиймэл дагуул буусан vйл явдал болж тvvхэнд арилшгvй нэрээ vлдээсэн бєлгєє.
Амьдралынхаа туршид ядаж ганц удаа бэртэн, нэг ясаа бэртээж огт vзээгvй хvн хэд байдаг бол? Энэ асуултанд тэд эд гэж хариулахад бэрхшээлтэй ч гэсэн эмнэлгийн баримтаар нэг хvн хамгийн олон удаа ясаа хугалсан хvний талаарх Гиннесийн номонд бvртгэгдсэн байдгийг мэдээд авахад сонирхолтой байх болов уу? Роберт Крэг нэртэй каскадер энэ залуу 453 удаа ясаа хугалж байснаар Гиннесийн дээд амжилтын номонд бичvvлжээ.
Та амраг хайрттайгаа vнсэлцэхээрээ хэр уддаг вэ? Луиза Альмедовар ба тvvний найз Рич Ленгли нар 30 цаг 59 минут 27 секундын туршид тасралтгvй vнсэлцэн дээд амжилт тогтоожээ. Харин та дээд тал нь хэдэн минут vнсэлцэж байсан бэ?
Хvн амжилтанд хvрэхийн тулд элдэв хачин зvйл сэддэг. Нэг жишээ нь энэ залуу. Тэрээр дугуйн дээрээ буруу харан сууж хамгийн олон км зам туулаад нэрээ Гиннессийн номонд бичvvлж олны танил хvн болоод авчээ. Та ингэж чадах уу?
Юуны ємнє жил болгон 40 мянган хvн "Гиннессийн дээд амжилтын ном"-нд орох гэж мэдvvлэг егдєг гэдгийг хэлэх хэрэгтэй биз ээ. Тэдгээрээс 5600 нь албан ёсоор зєвшєєрєл авдгаас ердєє тоотой хэд нь жинхэнэ дээд амжилт тогтоож чаддаг аж. Ингээд уншигч танд олон зvйл нуршилгvйгээр "Гиннессийн амжилтын ном"-ны хамгийн хачирхалтай амжилтуудаас танилцуулж байна.
















