1908 оны 6 дугаар сарын 30-нд Сибирьт болсон аймшигт vзэгдэл
бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй
Сибирийн Тунгус мөрний орчимд болсон тэр vзэгдэл Монголд ч бас мэдрэгдсэн гэдэг. Зуун жилийн тэртээх тэр явдлын тухай эргэн саная.
1908 оны зургадугаар сарын 30-ны өглөө. Сибирийн өмнөд хэсгийн тэнгэрт аварга том гэрэлт бие аймшигт дуу чимээ гарган нисч явахыг олон хvн харжээ. Галт бөмбөлөгийн араас олон тооны гэрэлт биес тасран vлдэж байв. Аймшигтайгаар шуугин исгэрэх дуу нь хэдэн зуун километрийн алсад байгаа амьд бvхнийг цочролд оруулж байсан гэдэг.Ойролцоогоор өглөөний 7 цаг 15 минутын орчимд Енисей мөрний баруун цутгалан Тунгус голын орчимд гэрэлт бие "газардаж" эхлээд нар шиг бөмбөлгөн хэлбэртэй болсноо удалгvй галт багана болон хувирчээ. Vvний дараа дэлбэрэлтийн аймшигт дуу сонсогдож газар хvчтэй доргисон хэмээн тэр явдлыг нvдээр харагсад ярьсан байдаг.
Дэлбэрэлтийн дуу бvр 1200 км-ийн алсад ч сонсогджээ. Хvчтэй долгионы хэлбэлзлийн улмаас мод булгарч цонхны шил рамнаасаа булт vсрэн хагарч байсан тухай тэмдэглэгдэн vлдсэн байдаг. Дэлбэрэлтийн төвөөс 100 гаруй км-ийн алсад ч цонхны рам хугарч, голын усанд том том давалгаа vvсч байв. Vйл явдлыг харахаар дээвэр дээрээ гарсан нэгнийг хvчтэй долгион хэдэн м-ийн зайд шидчихсэн байсан гэдэг. Дэлбэрэлтийн төвөөс хааш хаашаа 30 км-ийн радиус дахь бvх мод булга vсэрсэн байсныг хожим нь тогтоосон юм. Мөн vлэмжхэн хэмжээний газар нутагт ойн тvймэр гарсан байна.
Vvнээс vvссэн газар хөдлөл, чичирхийллийг Иркутск, Ташкент, Тбилис болон Германы Йене хотын газар хөдлөлтийг ажиглах станцууд тэмдэглэж авчээ. Харин дэлбэрэлтийн улмаас vvссэн агаарын хvчтэй тvрэлт буюу долгион дэлхийн бөмбөрцөгийг хоёр удаа тойрч Копенгаген, Загреб, Вашингтон, Лондон, Жакарт зэрэг олон хотуудад мэдрэгдэж бvртгэгдсэн ажээ.
Сибирийн тайгад болсон энэхvv нууцлаг дэлбэрэлтийн дараа дэлхийн бөмбөрцөгийн энд тэндгvй vл ойлгогдох элдэв vзэгдлvvд нэг хэсэгтээ л тасарсанvй. Зургадугаар сарын 30-аас долдугаар сарын 1 хvртэл шөнө болсонгvй. Баруун Сибирь, Төв Ази, Оросын Европын хэсэг болон баруун Европ гээд манай гаригийн 150 орчим газарт шөнө болсонгvй, харин 80 орчим км-ийн өндөрт гэрэлтэгч аварга том vvл vзэгдсээр байжээ. Тэрхvv гэрэлт аварга vvл дэлхий ертөнцийг нарнаас дутуугvй гэрэлтvvлж байсан нь тэмдэг-лэгдэн vлджээ. Ийнхvv гэрэлтэгч шөнө долдугаар сарын 4 хvртэл vргэлжилсэн бөгөөд харин агаар мандлын энд тэнд янз бvрийн галт биесvvд нэг хэсэгтээ л харагдсаар байсан гэдэг.