2040 онд хvн төрөлхтөн нэг л мөнгөн дэвсгэрттэй болно
бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй
МЭӨ-ий VII зуунд Эртний Хятадад Лидийн хаант засгийн vед анхны зоосон мөнгө бий болжээ. Цаасан мөнгө ч мөн л Хятадад МЭ-ний VII зуунд бий болсон гэдэг. Харин Америкт XVIII зуун гэхэд мөнгөөр индианчуудаас тамхи, амьтны арьс зэрэг бараа худалдан авахад хэрэглэдэг болж. Тvvнчлэн МЭӨ 3-2 мянган онд Месопотамид анхны банк vvссэн төдийгvй томоохон сvм, орон нутгийн захиргааны байранд vнэт эдлэлийг хадгалдаг болсон байна. 910 оноос Хятадад цаасан мөнгийг их хэмжээгээр гаргаж эхэлсэн агаад 1156 онд анх удаа мөнгөн тэмдэгтийг өөр орныхтой солих vйлчилгээ нээгджээ. Энэ байдал 1.6 мянган жил vргэлжилсэн байна. Цаашлаад XII зууны vеэс Хойд Италид банкны vйлчилгээ vзvvлдэг байр/ төв/-ууд ихээр баригдаж, 1649 онд Англи, Франц, Голландын банкууд анхны мөнгө орлуулах чекийг гаргаж эхэлжээ. Ер нь бол чек гэдэг ойлголт аль XIII зууны vед бий болоод байсан гэдэг. 1661 онд анх удаа Шведэд улсын төв банк гэдэг байгууллага vvд хаалгаа нээсэн бол Францынх 14 жилийн дараа, Оросынх 1860 онд байгуулагджээ. Харин АНУ-ын холбооны нэгдсэн банк бvр сvvлд буюу 1913 онд бий болсон байна. 1705 онд мөнгө болон тvvний гvйлгээ, ойлголтын талаарх "Money and Trade Considered: With a Proposal for Supplying the Nation with Money" хэмээх ном хэвлэгджээ. Зохиогч нь Шотландын иргэн Жон Ло байжээ. 1837 онд санхvvгийн vйлчилгээнд эргэлт хийсэн гэж болох телеграфийн аппаратыг зохион бvтээсэн юм. XX зууны эхэн гэхэд дэлхийн банкны системийн 80 хувь нь ийм төрлийн аппаратаар санхvvгийн данс тооцооны vйл ажиллагаагаа явуулж байв. 1914 онд Их Британид 800.000 телеграф байсан бол Германд нэг сая 400 мянга, Америкт бvр 10 сая байжээ. 1937 онд санхvvгийн албанд нэн шаардлагтай гэх анхны комьпютерын vндэс суурийг Айова мужид зохион бvтээсэн бөгөөд анхны жинхэнэ компьютер /ЕЫ1АС/-ийг 1946 онд Пенсильванны их сургуульд хийсэн байна. Тэр компьютерын нийт жин нь 30 тн, секундэд таван мянган зvйл хэвлэх чадалтай байжээ. Америкийн армийн захиалгаар их бууны ангиудын бvртгэлийг гаргах vvднээс энэ аварга зvйлийг бvтээсэн гэдэг. 1944 онд Бреттон Вудсын бага хурлын vеэр Америкийн долларыг алтны ханштай зэрэгцvvлэн vнэлэх болсноор ам.доллар олон улсад хэрэглэгдэх чөлөөт мөнгөн дэвсгэрт болох эхлэлээ тавьжээ. 1950 онд Diners Club-aac анхны төлбөрийн картыг бий болгож, тvvгээр уг ресторанд идсэн өглөөний цай, өдрийн хоол, оройн зоогийнхоо тооцоог хийдэг болов. Харин хоёр жилийн дараа гэхэд л Franklin National Bank нь банкны тооцоог хийж болох төлбөрийн картаа vйлчлvvлэгчдэдээ зарж эхэлсэн аж. Харин 1969 онд анх удаа компьютерийг нэгдсэн сvлжээнд холбосон ба vvнийг АНУ-ын батлан хамгаалах яамны захиалгаар Adyanced Research and Projects Agency хэмээх байгууллага санаачилан хийсэн байна. 1973 онд дэлхийн 15 орны томоохонд тооцогдох 239 банк нэгдэн Society for Worldwide Interbank Financial Telecommunication буюу SWIFT-ийг байгуулжээ. 2002 он гэхэд энэ системд 198 орны 7.6 мянган санхvvгийн байгууллага нэгдээд байв. 1977 онд APPLE-ийн персональ компьютер анх удаа чөлөөт худалдаанд гарснаар 1975 онд дэлхий дээр 50.000 персонал компьютер байснаа 1998 онд 140 сая, 2002 онд 800 сая болтлоо өсчээ. 1993 Ьнд мөнгөний vндсэн дvнг мэдээлэлдээ багтаасан смарткарт худалдаанд гарч, 1996 оны Атлантын олимпийн vеэр нийт 300.000 смарткарт худалдагдаж. 1998 онд АНУ-д PayPal хэмээх систем нэвтэрснээр хvмvvс бие биетэйгээ компьютер ашиглан мөнгө шилжvvлэх электрон шуудантай болов. Vvнтэй зэрэгцэн Европт гар утсаа ашиглан санхvvгийн vйлчилгээ хийдэг болжээ. Тэрчлэн 1990-ээд оны төгсгөл гэхэд олон төрлийн "интернет-мөнгө" бий болсон бол 2002 оноос Европ тив "евро" хэмээх нэгдсэн нэг мөнгөн дэвсгэрттэй болсон билээ. Гэхдээ евронд шилжих vйл явц бvр 1999 оноос эхэлсэн гэж vзэж болно. Эцэст нь дуулгахад 2003 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагналт Роберт Мандел 2040 он гэхэд хvн төрөлхтөн нэг л мөнгөн дэвсгэрттэй болсон байна хэмээн мэдэгдсэн юм. Нэг л мөнгөн дэвсгэрттэй болоход Америк, Европ, Японы мөнгөн дэвсгэрт хvчтэй нөлөөлөх агаад доллар, евро, йен гурвын дундаас "дей" эсвэл "интор" гэдэг мөнгө "төрөх" юм . |