2010-05-04

2010 онд хvн төрөлхтөнд ямар vйл явдлууд тохиох вэ

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

- 2010 онд энэ зуунд тохиох хамгийн урт нар хиртэлт болно -
Шинэ он гарах мөч ойртлоо. Ирж буй оны өнгө төрхийг хvмvvс өөр
өөрийнхөөрөө угтан харж байгаа нь тодорхой. Харин бид энэ удаад 2010 онд дэлхий дахинд хамгийн их анхаарал татсан ямар ямар vйл явдал болох талаар хvргэж байна.

- Нэгдvгээр сарын 1. Европын холбоог удирдах эрх Швед улсаас Испани улсад шилжинэ.

-Нэгдvгээр сарын 15. Бvгд Найрамдах Африк Улс, Бvгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Уганда, Малдив, Энэтхэгийн зvvн өмнөд хэсэг, Шри Ланка, Мьяанмар, Хятадын төв хэсэгт нар бvтэн хиртэнэ. Энэ нь 21-р зуунд vзэгдэж байгаа нар хиртэлтvvдээ...


2010-05-04

Ангарагаас зоос олдов

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй
НАСА-ийн эрдэмтэд харь ертөнцийн тухай элдэв мэдээллvvдээрээ энэ ертөнцийнхнийг уйдаахгvй нь бололтой. Тэд албан ёсны  мэдээллийн сайтдаа сансар огторгуйн зvгээс ирж буй бvхий л мэдээлэл, бичлэгээ бvрэн эхээр нь тавьсан байдаг. Тэгвэл саяхан НАСА-ийн судалгааны робот Спирит Ангараг дээрээс нэгэн хачирхалтай зvйл олсон тухай бичлэг тус сайтад тавигджээ. Энэ нь гурван см-ийн хэмжээтэй зоостой төстэй дугуй зvйл байж. Хаанахын хэн гэгч нь эл зоосыг цутгасан нь тодорхойгvй ажээ. Гэхдээ зоосон дээрхийг сайтар ажиглавал эмэгтэй хvний толгой шиг зvйл харагддаг аж. Харин зоосыг эргvvлэн доороос нь дээш...

2010-05-04

Хамгийн том нууцыг агуулсан газар

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

Дэлхий дээр Лох-Несс нуурын vлэг гvрвэл, Тунгусийн солир унасан ой, Египетийн пирамидууд зэрэг нууцлаг, өвөрмөц газар олон байдаг.

Тэдгээрээс хvн төрөлхтний тvvхэнд тайлагдаагvй нууц хэвээр vлдсэн нэгэн газар нь Тунгускийн солир унасан ой юм. 1908 оны зургадугаар сарын 30-ны жирийн нэг өдөр аварга том гал дvрэлзvvлсэн бөмбөлбөг хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгvй нисч найман километрийн өндөрт дэлбэрчээ. Хvчтэй дэлбэрэлтийн vед 1100 квадрат метрийн орчмын тайгын мод, ан амьтад, хvмvvс устаж алга болсон гэдэг.

Энэ vйл явдал нь Енисей мөрний баруун салаа Тунгуска голын сав газарт болжээ. Тухайн vед ...


2010-05-04

Шинжлэх ухааны гурван худал

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

Эрдэмтэд худлаа гэдгийг нь эрт тогтоосон боловч хvмvvс итгэсээр байдаг олон домог яригддаг. Тэдгээрийн хамгийн тvгээмэл гурвыг 
Америкийн "Шинжлэх ухаан" сэтгvvл нэрлэжээ. Жагсаалтын гуравдугаарт, Германы палеонтологич Райнер Протшфонын олсон олдворын тухай баримт бичигджээ. Тэрбээр неандертальчууд болон орчин vеийн хvнийг холбох эртний хvний араг ясны олдвор олсон тухайгаа мэдэгдэж байсан. Гэвч тvvний олдворыг эрдэмтэд судалж vзсэний vндсэн дээр Райнер уг олдвороо шинжлэх ухааны ертөнцөд шуугиан тарих гэж хиймлээр "хөгшрvvлсэн" хэмээн дvгнэсэн бөгөөд эл олдвор 7,6 мянган жилийн настайг ч тодру...


2010-05-04

Хvний толгойн чинээ нимбэг

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

Палестины фермер, Иордан голын баруун эргийн ногоочин хvний толгойн чинээ том нимбэг ургуулжээ. Тvvний жин нь хоёр кг татаж байгаа гэнэ.Нимбэг ийм том ургах нь тун ховор тохиолдол. Фермер Иса Ришмауи гурван жилийн өмнө ногооныхоо талбайд нимбэг тариалж эхэлсэн бөгөөд жилийн даргаагаас эхлэн ургац авч эхэлжээ. Тэдгээрээс нэг мод нь бусдаасаа харьцангуй их жимс өгдөг бөгөөд өнгөрсөн жил нэг кг жинтэй нимбэг хурааж дээд амжилт тогтоож байв. Ийм том нимбэг ургасан нь ямар нэг селекцийн ажлын vр дvн биш гэдгээ Иса Ришмауи нотолжээ.



...

2010-05-04

Аяга хэлбэртэй хот

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

Аяга хэлбэртэй хотын төв цэгт нь очвол эргэн тойрон бар,ресторан, зугаа цэнгэлийн төв, шөнийн амьдрал, Атлантын далайн эрэг, тvvний алдартай наран   шарлагын газруудын дунд хvрнэ. Нэг талдаа Ширээ Уул (Table Mountain), нөгөө талдаа боомт зогсоол, ширээ булан, хавцалтай Аяга хэлбэртэй хот маань уул тэнгисээр хvрээлэгджээ.


Хотоос зайтай байдаг байгалийн дурсгалт газрууд нь тийм ч хол биш төв замууддаа ойр байдаг учир хотруу ороход амар. Аяган хотод 3 одтойгоос 5-н одтой зочид буудлууд, сайн чанартай зочдын байшин, зуслангийн харш, жуулчдын амрах газрууд их бий.

...

2010-05-04

Улаанбаатар хотоос 180 км зайд хоёр солир унажээ

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

Улаанбаатар хотоос баруун урагш 180 орчим км зайд Төв аймгийн Бvрэн сумаас зvvн хойш 30 километрт орших Шуулайн "Хvйтэн ухаа" хэмээх газар энэ сарын 19-ний өдөр vдээс хойш хоёр хэсэг солир унажээ.
Нутгийнхны яриагаар унасан сансрын биетvvдийн том нь ойролцоогоор хоёр тоннын төмөр ёмкосны дайтай байжээ. Сансрын биет нь төмөр бөгөөд ямар металл болох нь одоогоор тодорхойгvй байна.

Мөн уг газраас 6-7 км-ын зайд тус сумын малчин Ш.Батчулууны өвөлжөө буюу "Мангад" хэмээх газрын хяр хамар дээр 20 литрын багтаамжтай тогооны тагны тойргийн дайтай, арван кг орчим жинтэй бөөрөнхий хэлбэрийн жижиг солир ба...


2010-05-04

Аварга Жорж албан ёсоор хамгийн өндөр нохойгоор тодров

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

АНУ-ын Аризона мужийн их дейн vvлдрийн аварга хожит Жорж нохой 1.09 метр өндөр, 111 кг жинтэй бөгөөд олон жилийн турш дэлхийн хамгийн том нохой гэгдсэн.

Харин Аризона мужийн Туксон хотод очиж аварга Жоржийн биеийг хэмжсэн "Гиннес"-ийн ном эрхлэгч хорооны мэргэжилтэн уг нохойг тvvхэнд бvртгэлтэй хамгийн том нохой болохыг нь албан ёсоор тогтоожээ. Дээрх хотын оршин суугч Дэвид Нассерийнх эзэмшдэг аварга Жорж сард 110 паунд хvнс зооглодог аж. Дөрвөн настай Жоржийн хамгийн ойрын өрсөлдөгч Калифорни мужийн мөн ин дейн vvлдрийн Титан нэрт нохой бөгөөд Жорж Титанаас инчийн гуравны нэг буюу 0.84 см-ээр...


2010-05-04

Хамгийн том махчин ургамал ялгадсаар хооллодгийг тогтоожээ

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

Дэлхийн хамгийн том махчин ургамал Борнео арлын монтан хэмээх дохиурт ургамал эрдэмтдийн таамаглаж байсан шиг жижиг амьтдаар биш  тэдгээрийн ялгадсаар хооллодгийг судлаачид тогтоосон байна. Дунджаар vхэр хулганы дайтай монтан харахад сvрдмээр том ч "ам" буюу дохиур нь хулгана, оготно, зурам зэргийг идэхээр том биш аж. Тиймээс эдгээр амьтны ялгадсаар хооллодог болохыг нь Канадын Британийн Колумб мужийн Дээдсийн зам их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна. Судалгааны дvн "New Phytologist" сэтгvvлийн шинэ дугаарт хэвлэгджээ. Дээрх ургамал шоргоолж, аалз иддэг нь хэдэн жилийн өмнө тогтоогдсон юм. Д...


2010-05-04

Хамгийн эртний нохойг тодруулжээ

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

Франц пуделиэс немц овчарк хvртэлх дэлхийн бvх төрлийн vvлдрийн нохойны эх орон Ойрхи Дорнод гэнэ. Яг тодруулбал, орчин vеийн Ирак, Сири, Ливан, Палестин,Израилийн дийлэнх нутаг дэвсгэр, Туркийн дорно хэсэг, Иорданийн баруун хойд хэсэгт бидний дөрвөн хөлт анд нутагладаг байжээ. Дэлхийн олон орны эрдэмтэд төрөл бvрийн vvлдэр, угсааны чоно, нохдод гений шинжилгээ хийсний дvнд уг дvгнэлтэд нэгдсэн саналтайгаар хvрсэн байна. Ойрхи Дорнодод нутагладаг чононуудын ген орчин vеийн нохдод хамгийн ойр байсан аж. Гэхдээ тэдгээрийн хамгийн ахмад нь аль нь юм бол?

Эл асуултад хариулахын тулд Австралийн Шинэ...