2010 онд хvн төрөлхтөнд ямар vйл явдлууд тохиох вэ

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

- 2010 онд энэ зуунд тохиох хамгийн урт нар хиртэлт болно -
Шинэ он гарах мөч ойртлоо. Ирж буй оны өнгө төрхийг хvмvvс өөр
өөрийнхөөрөө угтан харж байгаа нь тодорхой. Харин бид энэ удаад 2010 онд дэлхий дахинд хамгийн их анхаарал татсан ямар ямар vйл явдал болох талаар хvргэж байна.

- Нэгдvгээр сарын 1. Европын холбоог удирдах эрх Швед улсаас Испани улсад шилжинэ.

-Нэгдvгээр сарын 15. Бvгд Найрамдах Африк Улс, Бvгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Уганда, Малдив, Энэтхэгийн зvvн өмнөд хэсэг, Шри Ланка, Мьяанмар, Хятадын төв хэсэгт нар бvтэн хиртэнэ. Энэ нь 21-р зуунд vзэгдэж байгаа нар хиртэлтvvдээс хамгийн урт хугацаатайд тооцогдоно.

-Хоёрдугаар сарын 12-ноос 28. Өвлийн цагаан олимп Канадын Ванкувер хотод болно.

-Гуравдугаар сарын 12-21. Канадын Ванкуверт өвлийн пара олимп болно.
-Тавдугаар сарын 1-нээс есдvгээр сарын 30. БНХАУ-ын Шанхай хотод "WORLD EXPO" vзэсгэлэн болно.
-Зургадугаар сарын 6. Бархасбадь гариг өмнө зvг 28 градусаар хөдөлж Тэнгэрийн ван гаригтай ойртож очно.
-Зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11. Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Африкийн Бvгд Найрамдах Улсад болно.
-Зургадугаар сарын 26. Сарны хагас хиртэлт болно.
-Долдугаар сарын 1. Европын холбоог удирдах эрх Испани улсаас Бельги улсад шилжинэ.
Долдугаар сарын 11. Нарны бvтэн хиртэлт болно. Энэ хиртэлт Номхон далайн өмнөд хэсэг, ялангуяа Пасхи арал, өмнөд Америкаас илvv тод ажиглагдана.
Наймдугаар сарын 14-26. Дэлхийн Залуучуудын анхдугаар олимп Сингапурт болно.
Есдvгээр сарын 16. Сансрын Дисковерия хөлөг олон улсын тойрог замын станцад модуль болон шаардлагатай сэлбэг хэрэгслийг хvргэнэ.
Аравдугаар сарын 10. Нидерландын Антиллын арлуудыг шинэ Vндсэн хуулийн дагуу нутаг дэвсгэрийн хувьд хувааж, хуваарилалт хийнэ.
Арваннэгдvгээр сард. Перу улс анх удаа нано хиймэл дагуулыг ОХУ-ын нутаг дэвсгэр дээрээс сансрын уудамд хөөргөнө.
Арваннэгдvгээр сарын 21. Дэлхий дэр сарны бvтэн хиртэлт болно.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: