Аварга Жорж албан ёсоор хамгийн өндөр нохойгоор тодров
АНУ-ын Аризона мужийн их дейн vvлдрийн аварга хожит Жорж нохой 1.09 метр өндөр, 111 кг жинтэй бөгөөд олон жилийн турш дэлхийн хамгийн том нохой гэгдсэн.
Харин Аризона мужийн Туксон хотод очиж аварга Жоржийн биеийг хэмжсэн "Гиннес"-ийн ном эрхлэгч хорооны мэргэжилтэн уг нохойг тvvхэнд бvртгэлтэй хамгийн том нохой болохыг нь албан ёсоор тогтоожээ. Дээрх хотын оршин суугч Дэвид Нассерийнх эзэмшдэг аварга Жорж сард 110 паунд хvнс зооглодог аж. Дөрвөн настай Жоржийн хамгийн ойрын өрсөлдөгч Калифорни мужийн мөн ин дейн vvлдрийн Титан нэрт нохой бөгөөд Жорж Титанаас инчийн гуравны нэг буюу 0.84 см-ээр өндөр аж. Аварга Жорж "Гиннес"-ийн номын шинэ цувралд өдгөө амьд буй хамгийн өндөр нохой болон бvх цагийн vеийн хамгийн өндөр нохой гэсэн хоёр ч тодотголтойгоор бичигдэхээр болжээ. Эзэн Нассерийнх нь хэлснээр Жорж хоёр хvний орон дээр унтдаг гэнэ.

