Гар утсаар хvнийг шинжих нь

бичсэн: mister төрөл: Сонжоо
Гар утсаар хvнийг шинжих нь

Сэтгэл зvйчид судалгаа хийж хvмvvсийн зан араншинг гар утасных нь хонхоор тодорхойлсон байна. Сонголт гэдэг бvхэлдээ тухайн хvний сэтгэл санаа, сонирхол, дадал зуршилын тод илрэл байдагаж. Та өөрийнхөө хамгийн хайртай хvмvvсийг шинжээд нэг vзээрэй. Гар утсанд нь дуудлага ирэх vед баруун гараараа авч баруун чихэндээ барьж ярьдаг тэр хvнд итгэж болох гэнэ. Гар утсаа ингэж барьж ярьдаг хvмvvс ихэнхдээ vнэнч, шударга, нийтэч хvмvvс байдаг байна. Харин дуудлага ирэнгvvт л босч утсаараа ярьдаг хvн нэлээд шаргуу, амжилт өөд тэмvvлэгч, эрч хvчтэй, ажил хэрэгч нэгэн байдаг аж. Баруун гараараа авч зvvн чихэндээ эсвэл эсрэгээрээ барьж ярьдаг хvн их даруу, нуугдмал нэгэн бөгөөд өөрийгөө vргэлж дутуу vнэлдэг байна. Энэ нь тухайн хvний хамгийн том дутагдал болдог гэнэ. Тэгвэл нэг гараараа гар утсаа барьж, нөгөө гараараа толгойгоо оролдох юм уу эсвэл утасныхаа доороос барьж ярьдаг бол тухайн хvн хувийн нарийн зохион байгуулалттай, хариуцлага өндөртэй хvн байдаг.

Гар утасныхаа хонхонд сонгодог хөгжим, дуурийн дуу сонгосон бол тухайн хvн маш мэдрэмтгий нэгэн бөгөөд бvх зvйлсийг номын дагуу хийхийг эрмэлздэг учраас ихэнх тохиолдолд тvvний бvх зvйл хэвийн байх магадлалтай байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл тэд хариуцлага өндөртэй нэгэн. Гэхдээ гар утасныхаа хонхонд сонгодог хөгжим сонгосон бvх хvнийг сонгодог хөгжим сонирхдог, урлагийн хvн гэж эрт дvгнэх хэрэггvй. Vvнчлэн ямар нэгэн дууны дахилт, гитарын аяз эсвэл жирийн утасны хонх оруулсан бол тэр найдвартай байдлыг эрхэмлэгч, нягт нямбай хvн бөгөөд дундыг баримтлагч. Мөн тэр болгон өөрийн vзэл бодлоо ил гаргаад байдаггvй нөхөр аж. Харин гар утасныхаа дэлгэцэнд хvvхэлдэйн киноны зураг, ямар нэгэн уриа лоозон суулгаж, утасныхаа хонхыг амьтны авиа, бусад чимээ зэргээр орлуулсан бол тухайн хvн этгээд, ер бусын зvйлийг сонирхолтой нэгэн байдаг аж. Тэд нэгэн хэвийн, уламжлалт зvйлд тун дургvй байдаг байна. Гадаадын сонгодог рок хөгжим эгшиглvvлсэн бол тухайн хvн эрх чөлөөг эрхэмлэгч нэгэн байхын зэрэгцээ дуу хөгжмийн агуу бишрэн шvтэгч байх нь олон.

Сvvлийн vеийн киноны дууг утасныхаа хонхонд сонгосон бол тэр маргаангvй зугаа цэнгэлийг эрхэмлэгч, хөгжилтэй нэгэн. Романтик маягийн зөөлөн аялгуутай дуу болон 80-аад оны диско аяар төлөөлvvлсэн бол тухайн хvн хуучныг баримтлагч vзэлтэй нэгэн бөгөөд тав тухтай байдлыг ирэлхийлэгч, эмзэг уян хvн байдаг байна. Сvvлийн vеийн хит болж байгаа дууг утасныхаа хонхоор сонгосон хvмvvс нэртэй, vнэтэй брэнд бараа бvтээгдэхvvнд дуртай бөгөөд ихэвчлэн тvргэн зантай байдаг аж. Нvдэндээ туссан бvх зvйлсийг өөрийн болгохыг хvсдэг тvvний зуршил нь vргэлж эрсдэлд дагуулах нь олонтой.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: