Та ямар өнгөтэй вэ?

бичсэн: mister төрөл: Сонжоо

I/2 - I/11 төрсөн бол Улбар шар

I/12 - I/24 төрсөн бол Шар

I/25 - I
I/03 төрсөн бол Ягаан

II/04 - II/08 төрсөн бол Ц
энхэр


II/09 - II/18 төрсөн бол Ногоон
II/19 - II/28 төрсөн бол Бор
III/01 - III/10 төрсөн бол Оюу ногоон
III/11 - III/20 төрсөн бол Цагаан саара
л
III/21-нд төрсөн бол Хар
III/22 - III/31 төрсөн бол Хөх ягаан
IV/01 - IV/10 төрсөн бол Хөх
IV/11 - IV/20 төрсөн бол Мөнгөлөг
IV/21 - IV/30 төрсөн бол Цагаан
V/01 - V/14 төрсөн бол Цэнхэр

V/15 - V/24 төрсөн бол Алтлаг
V/25 - VI/03 төрсөн бол Цагаан шаргал
VI/04 - VI/13 төрсөн бол Саарал
VI/14 - VI/23 төрсөн бол Элгэн хvрэн
VI/24-нд төрсөн бол Саарал
VI/25 - VII/04 төрсөн бол Улаан
VII/05 - VII/14 төрсөн бол Улбар шар
VII/15 - VII/25 төрсөн бол Шар
VII/26 - VIII/04 төрсөн бол Ягаан
VIII/05 - VIII/13 төрсөн бол Цэнхэр
VIII/14 - VIII/23 төрсөн бол Ногоон

VIII/24 - IX/02 төрсөн бол Бор
IX/03 - IX/12 төрсөн бол Оюу ногоон
IX/13 - IX/22 төрсөн бол Цагаан саарал
IX/23-нд төрсөн бол Цайвар ногоон
IX/24 - X/03 төрсөн бол Хөх ягаан
X/04 - X/13 төрсөн бол Хөх
X/14 - X/23 төрсөн бол Мөнгөлөг
X/24 - XI/11 төрсөн бол Цагаан
XI/12 - XI/21 төрсөн бол Алтлаг
XI/22 - XII/01 төрсөн бол Цагаан шаргал
XII/02 - XII/11 төрсөн бол Саарал
XII/12 - XII/21 төрсөн бол Элгэн хvрэн
XII/22-нд төрсөн бол Хар ногоон
XII/23 - I/1 төрсөн бол Улаан


Улаан: Та сэтгэл татам, хайраар дvvрэн хvн юм. Тиймээс ч хайр дурлалын асуудалд орооцолдох дуртай. Ихэнхдээ хөгжилтэй, хөдөлгөөнтэй байх боловч, гунигтай урам хугарах vе ч бий. Бусадтай харилцаа тогтоохдоо сайн. Ичимхий бvрэг зан таныг огтхон ч зовоодоггvй.

Цагаан шаргал: Та бол жинхэнэ өрсөлдөгч. Хэзээ ч ялагдах дургvй, хөнгөн шингэн байдал тань таныг vргэлж хөгжилтэй байлгадаг. Нээлттэй, илэн далангvй байдалд тань хvмvvс татагдаж, итгэл даах хvн гэсэн бодлыг төрvvлдэг. Та хайрын эзнээ сонгохдоо тун няхуур ханддаг. Тиймээс дурлах нь салхины явдал шиг хөнгөн хуумгай биш. Зөв шийдвэр гаргахын тулд удаан тэвчээртэй хvлээх чадвартай.

Хар ногоон: Та гадаад vзэмжийг чухалд тооцогчдийн нэг юм. Материаллаг шинж чанар ихтэй. Ажил амьдралынхаа төлөө төлөвлөгөө, дэс дараалалтай зvтгэдэг занг тань бахдууштай. Арвич хямгач, эргэлзсэн тохиолдолд аз туршихаас татгалздаг. Эрсдэл бол таны хувьд хамгийн том “мангас”. Удирдан зохион байгуулах чадвар сайтай. Харилцааг эрхэмлэдэг тул шинэ танил таны зовлон биш.

Саарал: Та ямагт бусдын анхаарлын төвд байдгаа мэдэх vv? Амьдралын эрч хvчээр баялаг, нөхөрсөг гээд танд олон сайхан чанар бий. Ургуулан бодох чадвар тань таныг мөрөөдөмтгий болгодог. Сэтгэлийн хөдлөлөө нуудаггvй, тохиромжтой газар оновчтой vгийг хэлдэг тань бусдын амьдралыг гэрэлтvvлэх сайхан энерги болдог. Гэхдээ зарим vед зөвхөн өөрийгөө л аргацааж, хувиа хичээх тал бий.

Ногоон: Ямар ч байдалд дасан зохицож, бусадтай амархан танилцдаг. Ухаалаг, тансаг зvйлд дуртай, өөртөө итгэлтэй, эрvvл мэнддээ анхаардаг. Шийдэмгий, тэвчээргvй, бусдыг удирдах дуртай байдал тань хамтрагчдын дургvйцлийг төрvvлдэг бололтой. Гэхдээ Ромео, Жульетта шиг сайхан хайрыг хvлээдэг таныг романтик хvн гэхээс аргагvй.

Алтлаг: Та буруу зөвийг маш сайн дэнсэлж чаддаг. Хөгжилтэй, шударга, нvvрэмгий байдал тань бусдын сэтгэлийг татдаг. Захиргаадах, зандрахыг дарангуйлал гэж vздэгээс харахад нэлээд эмзэг нэгэн юм. Сэтгэл тавгvйтэж, хямрах нь элбэг. Иймээс шинэ танил, шинэ хамт олон, харилцаа гэдэг танд нэлээд төвөгтэй асуудлын нэг.

Ягаан: Цаг vргэлж бvхнийг өөрийн чадах хамгийн дээд бололцоогоор хийхийг хvсдэг. Бусдад туслах, хамгаалах дуртай. Гэвч заримдаа эсрэг бодолтой болдог. Vлгэрт гардаг хайрыг хvсдэг болохоор хэзээ нэгэн цагт цагаан морьтой ханхvv ирж нойрноос нь сэрээхийг хvлээдэг.

Шар: Илvv дутуу зvйлгvй эелдэг, vнэнч, ааш сайтай таныг бурхан гэлтэй. Бусдад итгэдэг, харилцаанд тэргvvлэгч байдаг. Хvний дор орох дургvй болохоор таны шаралхуу хэмээх хvн олон. Бусдын төлөө шийдвэр гаргах дуртайгаасаа болж асуудалд орооцолдох нь элбэг. Цайлган сэтгэлт “шарууд” романтик хайрыг хvсч, хайдаг.

Элгэн хvрэн: Ухаалаг, хvчтэй, бие даасан, юу хийхээ сайн мэддэг гээд танд сайн чанар олон бий. Нийтэч байх эрмэлзэлтэй хэрнээ бусдын эрх ашгийг vл тоомсорлодог тань хvмvvсийн дургvйг хvргэдэг. Тоглоом сайн даадаг, гvйлгээ ухаан сайтай болохоор амьдралд алзахгvй. Ганцхан залхуу зангаа тэвччихвэл бvх зvйл болох нь тэр.

Улбар шар: Хариуцлагатай бөгөөд нийцтэй байх нь таны гол уриа. Зорьсондоо хvрэхийн тулд шургуу хөдөлмөрлөдөг. Өрсөлдөөнөөс татгалздаггvй. Хэнд ч итгэдэггvй атлаа итгэл даах нэгэнтэй учирсан бол тvvнийг яаж ч ятгаад нэмэргvй.

Хөх ягаан: Нууцлаг, сэтгэл татам, хvлээцтэй, бусдад нөлөөлөх дуртай, хэзээ ч хувиа хичээдэггvй нэгэн. Найз нөхдийнхөө дунд нэр хvндтэй. Тухайн өдөр ямархуу байдалтай байхыг тогтооход бэрх. Учир нь сэтгэл санаа нь тогтворгvй, байнга хувирч байдаг.

Цагаан саарал: Тайван хэрнээ амархан сэтгэлээр унадаг. Нэлээн хартай хэрнээ эрх. Хоосон хардалт таныг хохироодог гэдгийг мартуузай. Дотоод мэдрэмж сайтай, ажилсаг, хувиа хичээхийг vзэн яддаг. Мөн энэрэнгvй, нигvvлсэнгvй. Найз нөхдийнхөө төлөө юугаа ч зориулахад бэлэн.

Мөнгөлөг: Ургуулан бодох, мөрөөдлийн цар хvрээ ихтэй. Иймээс шинийг санаачлагч байдаг. Ичимхий, тэмvvлэгч, бардам, өөртөө итгэлтэй, шинэлэг бvхэнд нээлттэй зан чанартай. Адтай байдал нь сайн суралцагч гэсэн сайшаалыг дагуулдаг. Сэтгэл дундуур байдлаасаа болоод гэр бvлийн амьдрал нь ээдрээтэй болдог.

Цагаан: Гал дөлтэй, дайчин. Тиймээс атаархах нь элбэг, бvх юманд тийм ч амархан бодол санаагаа илэрхийлдэггvй. Эрхэмсэг байдалтай, хvнийг зөв юман дээр урамшуулахыг мэддэг. Заримдаа өөрийгөө бусад хvмvvсээс дээгvvр гэж vздэг.

Хар: Та эрvvл чийрэг, зоригтой, хvчтэй, эрх чөлөөтэй, санаачлагатай нэгэн. Бусдыг өрөвдөх нь цөөн. Шийдвэр гаргахаасаа өмнө сайн бодож, найдвартай алхам хийдэг тэд ёстой л долоо хэмжиж нэг огтолдог. Гэхдээ хайр дурлалыг өвөрмөц байдлаар цэцэглvvлэх хvсэлтэй.

Цайвар ногоон: Та тайван амгалан, зөөлөн төрөлд хамаарагдана. Хvч хэрэглэсэн ямар ч зvйлд дургvй. Тиймээс цагаан хоолтон байх нь элбэг. Хэрvvлээс дөлж, бухимдлаас ангид байхыг хичээдэг. Гэсэн ч загас шиг дуугvй гэсэн vг биш. Хэрэгтэй vгийг хэлэх vед нь харамладаггvй. Мэдрэмтгий уян зөөлөн, хөгжилтэй тул хамт байхад уйдхааргvй нэгэн.

Бор: Хөдөлгөөн. Таныг ганц энэ vгээр тодорхойлоход л хангалттай мэт. Чөлөөтэй, хөнгөн шингэн, бусдыг өөртөө ойртуулдаггvй, хэнтэй ч хялбар дотносдогvй. Магадгvй дотносож чаддаггvй байх. Гэхдээ харилцаанаас эмээдэг гэсэн vг биш л дээ. Та дурламтгай нэгэн. Зөрөөд өнгөрөх агшинд дурласан шигээ өөр хэн нэгэнтэй ярилцахдаа л дурлалын эзнээ мартчихдаг. Тохирох хvнээ олтол хайсаар л байна. Харин төгс төгөлдөр байх шаардлага нь дэндvv өндөр тул эрэл тань мухардалд хvрэх нь элбэг.

Цэнхэр: Та өөртөө нэг их итгэлтэй бус. Гэхдээ хэрэгтэй цаг vедээ маш шийдэмгий, зоригтой байж чаддаг. Хээнцэр, донж маягийг тааруулдагт тань хvмvvс татагддаг. Сэтгэл зvрхнийхээ дуудлагаар биш ухаан бодлоо илvvд vзэж сонголтоо хийдэг нь таныг алдаа онооны аль алинд хvргэж болохыг сануулъя.

Хар хөх: Анхаарал татсан, таашаал сайтай, амьдрах дуртай, амьдралд vнэн сэтгэлээсээ хайртай нэгэн. Хийж байгаа зvйлдээ анхаарлаа төвлөрvvлж чаддаггvй сул талтай. Хайр дурлалд гал халуун, мэдрэмтгий, сэтгэл хөдлөл ихтэй байж болох. Таныг гомдоосон нэгнийг уучлах нь ховор юм.

Оюу ногоон: Тогтворгvй. Сэтгэл хөдлөл нь маш хурдан өөрчлөгддөг. Ганцаардмал, аялах дуртай, vнэнч, сайн сонсогч. Гэхдээ итгэмтгий байдал нь алдаанд хvргэх нь элбэг. Хайр дурлалыг олох нь таны хувьд хvнд бөгөөд энэ асуудал толгойг тань өвтгөж, сэтгэлээр унамтгай болгодог.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: