Ихрvvдийн тухай сонирхолтой баримтууд

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

Ихрvvдийн тухай сонирхолтой баримтууд
“Цаг төр, хvмvvс” сэтгvvл энэ удааг та бvхэнд ихрvvдийн талаарх сонирхолтой мэдээллийг хvргэхээр бэлтгэлээ.Ихрvvд хэзээ мэндэлдэг вэ? - Ерэн жирэмслэлт бvрийн нэг нь ихэр төрvvлдэг байна. Тэгэхдээ ихэр нь хар арьстнуудаас хамгийн ихээр мэндэлдэг бол азийнхан хамгийн цөөхөн ихэрлэдэг ажээ. Ихэр төрvvлэх магадлал нь ээжийн настай шууд хамааралтайгаар өсч 40 насанд хамгийн магадлал өндөртэй болж улмаар буурдаг байна. Хvний биеийн энэхvv онц¬лог нь биен дэх гонадотропин гормоны тvвшин нэмэгдэхтэй хол¬боотой байж магадгvй. Учир нь vргvйдлийн улмаас энэ гормоноор эмчлvvлсэн олон эмэгтэй дараа нь ихэр төрvvлж байжээ. Хоёулаа л ихэр - Ихэр нь монозигот, дизигот гэсэн хоёр төрөл байдаг. Хэрвээ хоёр өндгөн эсэд vр тогтвол дизигот ихэр мэндэл¬дэг. Харин нэг л өндгөн эсэд vр тогтсоны дараа тэр нь хоёр хуваагдсанаас монозигот ихэр төрдөг. Монозигот ихэр нь ямагт нэг хvйсийнх байдаг бол дизигот ихрийн хувьд энэ магадлал 50 хувьтай байдаг. Ихэр төрөхөд газар орон нөлөөлдөг vv? - Vvнд хариулт өгөхөд хvндрэлтэй. Аж vйлдвэржсэн бvх орнуудад ихэр төрөлт буурсаар буйг статистик баталж байгаа. Нөгөө талаас ихэр мэнд¬лэхэд хvрээлэн буй орчин нөлөөлдөг тухай яриа таамаглал төдий хэдий ч тvvнтэй холбоотой хачирхалтай баримтууд бас бий. Энэтхэгийн жижигхэн Кандаллур тосгон улс даяараа “Ихрvvдийн тосгон” гэж алдаршжээ. Энд хос ихэр амьдардаг төдийгvй жилээс жилд ихэр мэндлэх нь нэмэгдэж байна. Энэтхэгийн уламжлал ёсоор ихрvvд ижилхэн хувцасладаг тул хооронд нь ялгахад бэрх. Яагаад энэ тосгонд ихэр мэндлэх нь тvгээмэл байдгийг одоо хэр эрдэмтэд тайлбарлаж чадахгvй л байна. Харин тэд өөрсдөө энэ бvхнийг ихэр хvvхдvvдтэй байсан Рама бурхны таалал хэмээдэг ажээ. Ихрvvдийн хот - Ихрvvдийг бөөгнөрvvлэхээр зохиомлоор байгуулсан газар ч байдаг. Энэ нь Америкийн Огайо муж дахь Твинзбург хот юм. Энд жил бvр болдог ихрvvдийн баярт янз бvрийн насны ихрvvд хорин жил дараалан цугларч байгаа юм. Сиамын ихэр - Энэ бол арай хожуу шатанд хуваагдал нь эхэлсэн монозигот ихэр юм. Тиймээс тэд хоорондоо нийлсэн байдлаар мэндэлдэг. Ихрvvд арьс болон ясаараа нийлсэн байх нь ч бий. 1811 онд цээжээрээ залгаатай төрсөн, Чан болон Енг Бункер гэдэг хоёр ихэр нэлээд алдартай. Сонирхолтой нь тэд том болсон хойноо эгч дvv хоёртой гэр бvл болж, 1874 оны нэгдvгээр сард 63 настайдаа бие биеэс гурван цагийн зайтай нас баржээ. Ихрvvдийн судалгааны арга - Анх 19-р зуунд ихрvvд шинжлэх ухааны туршилтын бай болжээ. 1876 онд Английн эрдэмтэн Ф.Гальтон “Байгал орчин болон хvмvvжлийн харьцангуй нөлөөллийн шалгуур болсон ихрvvдийн тvvх” судалгааны бvтээлээ туурвижээ. Тvvнээс хойш ихрvvдийн талаар олон зуун туршилт хийсэн нь өнөө удамшлын vvрэг роль болон хvрээлэн буй орчин хvнд хэрхэн нөлөөлдөг тухай мэдээллийг цуглуулах vндсэн арга болжээ. Салган тусгаарласан монозигот ихрvvдийг судлан анхны туршилтыг АНУ-д 1922 онд хийжээ. Ихэр охид Жесси, Беси нарыг хоёрхон долоо хоногтойд нь огт өөр гэр бvлvvдэд vрчлvvлэн өсгөсөн бөгөөд тэд 18 настайдаа л анх уулзалдсан байна. Тэд огт өөр амьдралтай гэр бvлд өсч, өөр өөр боловсрол эзэмшсэн байлаа. Гэвч тэдний оюун ухааны төвшин бараг ижил байсан байна. Тvvгээр ч vл барам хоёулаа адилхан идэвхтэй, шийдэмгий, их уншдаг, адил төстэй зvйл сонирхдог, аль аль нь сvрьеэгээр өвдөн эдгэрч байжээ. Тэд уулзсанаасаа хойш сайн найз болж, нэг нэгээсээ ялгарахгvй байсан гэдэг. Ихрvvд хvvхэд насандаа сул дорой байдаг - Ихэр тээсэн жирэмслэлт нь хvнд байдаг бөгөөд дутуу төрөх нь олон. Ихрvvд хэвийн жингээс бага, дутуу төрөх, халдварт өвчинд өртөмтгий байх, тамир тэнхээ муутай, арчилгаа сувилгаа их шаарддаг. Энэ бvхэн нь олон өндгөн эст жирэмслэлтийн онцлогтой холбоотой байдаг байна. Гурван нас хvрэх vеэс ихрvvд бие бялдрын хөгжлийн хувьд vе тэнгийнхэнтэйгээ зэрэгцэж ирдэг. Ах хvчирхэг харин би дагалдагч... - Ихрvvдийн ах нь ямагт тэргvvлэгч удирдагч байж, харин дvv нь тvvнийг дагалдаж байдаг гэсэн домог байдаг. Хэрвээ тийм байдал тохиолдох аваас энэ нь зөвхөн эцэг, эхvvдийн “гавъяа” байдаг. Ихрvvдийн бага нь дутуу жинтэй төрөх нь элбэг бөгөөд тэр vед эцэг эх нь тvvнд илvv анхаарал тавин бөөцийлж, элдэв хөдөлгөөнт тоглоомд ойртуулахгvй байх нь элбэг. Ихрийн бага, дvv нь өөрийгөө би сул дорой шvv, тэр болгоныг хийж болохгvй, миний хийх зvйл хомс шvv гэсэн бодолд дасч орхидог. Юу тэднийг төстэй болгодог вэ? - Төрөл төрөгсөд, хавь ойрынх нь хvмvvсийн “Пөөх, ямар адилхан юм бэ? Ялгах арга алга” гэж, ээж, аав нь адилхан хувцаслаж, ижил төстэй нэр хайрладаг. Хvvхдvvддээ ижил дадал зуршил, хvсэл сонирхолтой болгоход багагvй санаа тавьж, “Та нар нэг л бvхэл бvтэн зvйл” гэж байнга итгvvлж vнэмшvvлдэг. Нэг нэгнээсээ огт ялгарахгvй байна шvv гэдгийг нь тэдэнд итгvvлэхийг хvссэн байнгын дарамт шахалтыг ихрvvд мэдэрч байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд vнэхээр л “Бид хоёр нэг л зан төрхтэй” юм гэдэгт итгэж эхэлдэг. Тэд vргэлж хамтдаа байдаг нь ч vvнд нөлөөлдөг. Ихрvvдийн гэр бvлийн амьдрал - Өсвөр насандаа ихрvvд өөрсдийн ижилхэн хувцаслалт, адил төстэй байдлаа эсэргvvцэх нь бий. Харин арай ахимаг насандаа ямар байх нь тэдний монозигот уу, дизигот ихэр vv гэдгээс шалтгаалдаг байна. Статистикаар бол дизигот ихрvvд насанд хvрэхийн хэрээр хэн хэнээсээ салан холдох нь элбэг байдаг аж. Тэд өөр өөр мэргэжил сонгон, адилгvй танилууд, хvрээллийнхэнтэй холбоо тогтоон нөхөрлөж, ихрийн өрөөснийхөө нөлөөллөөс гарч, хувь хvнийхээ шинж чанарыг олохыг хичээдэг гэнэ. Харин монозигот ихрvvдийн ойр дотно байдал vргэлжилсээр байдаг. Тэд өөрийнх нь өрөөсөн шиг намайг ойлгох хань ижил олдохгvй хэмээн болгоомжилсноос бие даасан гэр бvлийн амьдралаа хойшлуулах нь олон. Гэр бvл болсоныхоо дараа ч сэтгэл дундуур байх нь элбэг. Монозигот ихрийн хэн хэнийх нь амьдрал бvтэмжтэй байсан ч тэдний хоорондын амин харилцаа хэвээр хадгалагддаг байна. Ихрvvд хэт мэдрэмтгий - Нэг ихэр нь онгоцтой унаж байхад нөгөөх нь аймшигтай өвдөлт мэдэрсэн, эсвэл нэг нь хөлөө хугалахад нөгөөгийнх нь хөл өдөржингөө өвдсөн гэх зэргээр тэдний мэдрэмтгий байдлын талаар их ярьдаг. Гэвч энэ нь дэгс яриа байж болох талтай. Шинжлэх ухааны нотолж буйгаар тэд удамшлын чанартай өвчинд өртөмтгий нь л нотлогдсон. Ихрvvд амиа хорлох нь тун ховор - Данийн судлаачид 1870-1930 онд мэндэлсэн хорин мянга гаруй ихрийн хувь заяаг судалж, тэдгээрийн 1943-1993 онд нас барсан хугацаа, vхлийн шалтгааныг тодруулсан байна. Ингэхдээ ихрvvд болон бусад хvмvvсийн амиа хорлолтын мэдээг харьцуулжээ. Аль ч хvйсийн ихрvvдийн амиа хорлолт нь бусад хvмvvсийнхээс 28 хувиар бага байжээ. Судлаачид дvгнэснээр энэ нь төрөл садангийн бөх бат харилцаа холбоо нь сэтгэлийн хямралаас хамгаалан, амиа егvvтгэх аюулыг багасгадаг гэсэн онолыг нотолж байна гэж vзжээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: