Учир нь vл олдох нууцлаг явдлууд

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй
Эрт галавын эмгэн Хэнд ч тоогдомгvй, бичиг vсэгч мэдэхгvй эмгэд мундаг эмч нараас нь илvvгээр эмчилж оношилдог. Тийм нэгэн эмгэн Киевт байжээ. Тvvнийг Тамара гэдэг байсан бөгөөд одоо байхгvй болчихсон аж. Тvvнтэй хамт хvн эмчилдэг аргалдаг нууц нь ч бас алга болжээ. Уламжлалт бус эмчилгээний мэргэжилтэн В.Лумарь тvvнтэй уулзаад "Тамара эгчээ нууцаа хэлж өгөхгvй юу" гэсэн аж. Эмгэн ч эм бэлтгэсэн өвсөө буцалгасан гэнэ. Гэвч эмийн өвс нь тэр мэргэжилтэн урд нь огт хараагvй эрт галавт, vлэг гvрвэл байх vед ургаж байсан өвс байжээ. Эртний эмч сорвигvй эдгээжээ Бермудын гурвалжингийн орчимд далайн шуугианд тааралдаад vхэж vрэгдсэн гэгдэж байсан гурван загасчны ярьсныг өрнөдийн хэвлэлд нийтэлж шуугиан дэгдээсэн билээ. Карслон Тиральдо, Хосе Торрес, Цицерон Мойя гурав тайлбарлахдаа сууж явсан хөлөг маань эвдрээд живж эхэлсэн. (Энэ бол Багамын арлаас 65 миль хол болсон аж.) Гэтэл тэднийг нэг хачин хөлөг аварсан гэнэ. Тvvний хvмvvс эрт маягийн хувцастай, эртний англи хэлээр ярьдаг байжээ. Зарим усан цэрэг нь тув тунгалаг биетэй тул цаана нь байгаа юм нэвт харагдаж байж гэнэ. Тэр гурвын нэг нь гэмтсэн байсан тул тэдний эмч шархан дээр нь нэг шингэн юм тvрхсэнд сорвигvй эдгэчихжээ. Одоогийн паспорттай эртний хvн Японд 1954 онд бас нэг хvн өөр тивийн зураг барьчихсан vзэгджээ. Зочид буудлаас нэг сэжигтэй хvнийг барихад паспорт нь булхай будлиангvй боловч Туаред гэдэг улсын иргэн гэсэн байж. Гэтэл ийм нэртэй орон хаана ч байсангvй. Тэр хvн цагдаа нарыг өөрт нь итгэсэнгvйд уурлаад хэвлэлийн бага хурал хийж Туаред гэдэг чинь Мавританаас Судан хvртэлх зайнд байдаг юм шvv дээ гэж зааж өгчээ. Гэвч тvvнийг солиотой хvн гэж vзээд хий судлалын эмнэлэгт шилжvvлж харин паспортынх нь учрыг өнөө хvртэл олоогvй гэнэ. Эртний цаазлагдсан хvний сvнс эргэн иржээ Венесуэлийн нэгэн хотын цагдаа нар эрээн хувцастай нэг хачин хvнийг баривчилжээ. Тэр хvн эртний хэлээр учраа хэлж "Би бол Гаумата гэдэг хvн Персийн хаан ширээнд суух санаатай явна" гэсэн гэнэ. Цагдаа нар тvvхийн сурах бичиг сөхөж vзвэл Гаумата гэдэг нь манай эртний өмнөх 522 онд байсан Мидий улсын нэрт ид шидтэн юм байна, эртний персийн хаан, хоёрдугаар Кирийн хөвгvvн Камбие гэгчийн эсрэг хаан ширээний төлөө тэмцэлдээд цаазлуулсан хvн байж. Гэвч цагдаа нар солио туссан тvvхийн багш байх гэж боджээ. Өөр тивийн газрын зураг ХХ зууны эхэн vеэр сонин хэвлэлд Парист ухаан санаа нь эргэчихсэн нэг хvнийг баривчилсанд хармаанаас нь дэлхийн газрын зураг гарчээ. Гэтэл энэ нь манай дэлхийнх биш хаанахын нь бvv мэд яах аргагvй нэг тивийн газрын зураг байсан гэнэ. Хvний мөсгvй хvн АНУ-д Ерөнхийлөгчийгөө сонгохдоо ихэд шилж байж сонгодог мэт боловч дараа нь амаа барих удаа зөндөө тохиолддог ажээ. Жишээ нь: Бvгд найрамдах намынхаа дунд хамгийн өндөр тушаалд дэвшсэн Ньют Гингрич гэхэд л эхнэрээ өмөн vvгээр өвчилснийг мэдмэгцээ хаяж явсан төдийгvй хvvгийнхээ тэтгэлгийн мөнгө төлөхөөс зайлсхийсэн аж. Гэтэл Гингрич эрт орой хэзээ нэгэн цагт ерөнхийлөгчид санаа амар нэрээ дэвшvvлэхийг байг гэх газаргvй гэнэ. Улавч өмсвөл сэрэл хөдөлнө Германы эмч Вальтер Маухын бvтээсэн шинэ улавч нь хvний дур хvслийг өдөөх vйлчилгээтэй гэнэ. Vvний нууц нь уураг тархин дахь бэлгийн хvслийн мэдрэлийг идэвхжvvлдэг гурван цэгийг цочроодогт оршдог гэнэ. Хөлийн эрхий хурууны угт байдаг нэг цэг дур хvслийг бадраадаг, өсгийн тогтворт байх нэг цэг даавар ялгаруулдаг, тавхайн гол дагасан цэгvvд цусыг бөгсөн бие рvv оруулж өгдөг ажээ. Ийм улавч нь сэтгэлийн бачимдлыг тайлж сайхан иллэг болж өгдөг бөгөөд алхах гишгэх тутамд жаргал баяслыг авчирдаг гэнэ. Хvнийг унгасаар нь оношилж болно Хэрэв та өөрийгөө өвчилсэн эсэхийг мэдэхийг хvсвэл унгахдаа унгасаа ажиглах ёстой гэнэ. Та их дуу чимээтэй унгаж байвал эрvvл, харин чимээгvй атлаа өмхий vнэртэй унгаж байвал таны дотор эрхтэн чинь өвчилжээ гэсэн vг ажээ. Эрчvvд олон авгай авснаа юу гэж тайлбарладаг вэ? 2-5 авгайтай 100 хvнээс, та яагаад олон авгай авсан вэ?... гэж асуухад - Нутгийн зан заншлаар гэж (0.2%) - Өв хөрөнгөө залгамжлуулна гэж (10%) - Хөрөнгө их, эм хvн хэрэгтэй гэж (80%) - Хайр дурлал хэнд ч захирагддаггvй гэж (8%) хариулсан байна

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: