Амьдрах боломжтой гариг олджээ

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

Амьдрах боломжтой гариг олджээ

Mister-iin blogt tawtai moril Misteriin blogt tawtai moril Misteriin blogt tawtai moril
Mister-iin blogt tawtai moril Misteriin blogt tawtai moril Misteriin blogt tawtai moril

Амьдрах боломжтой гариг олджээ
-Нарны аймгийн хязгаар бүсэд нартай төстэй улаан одой одыг бүтэн тойрохдоо 37 хоногийг зарцуулдаг 581g гэх

ер бусын гариг олдсон байна. Энэхүү гариг нь агаар мандалтай учир амьдрал үүсэхэд бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж -

Амьдралын нөхцөл бүрдсэн байж болзошгүй огторгуйн иймэрхүү биетийг эрдэмтэд нэг бус удаа илрүүлж байсан. Гэхдээ бяцхан улаан од "Gliese 581"-ийг тойрон эргэдэг "581g" од нь өөрийнхөө төрөлд анхдагч болж байгаа юм.

Америкийн одон орон судлаачдын дүгнэснээр, "581g" нь манай дэлхийгээс 20 гэрлийн жилийн алсад оршдог бөгөөд манай гаригаас даруй дөрөв дахин хүнд жинтэй гэнэ.

Уг гариг өөрийн од "Gliese 581 "-ийг бүтэн тойроход 37 орчим хоног зарцуулдаг байна. Шинээр илэрсэн гаригийн төрх байдал нь ерөнхийдөө чулуурхаг, хадархаг аж.

Огторгуйн биетийн гадаргуу дээр ус шингэн байдлаараа хадгалагдаж байх бүрэн боломжтойгоос гадна таталцлын хүчин мэдрэгдэж буй нь агаар мандал буйн илэрхийлэл гэнэ.

Вашингтон хотын Карнегийн их сургууль болон Санта-Круз хотын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд эл гаригийг нээсэн аж.

Эрдэмтдийн дүрслэн өгүүлж буй эдгээр шинж чанар уг гариг дээр үнэхээр байгаа нь баталгаажвал амьдралын нөхцөлтэй бусад огторгуйн биесээс хамгийн боломжийнх нь болох юм.

"Хүн төрөлхтөн ийм гаригийг нээх гэж хэдэн арван жилийг зарцуулсан. Амьдрал үүсэх бүрэн боломжтой дээд, доод температуртай гаригийг судлан эрсний эцэст бид оллоо. Иймэрхүү гариг хангалттай олон байж ч болох юм” гэж судлаач Пол Батлер онцолсон байна.

Одон орончид одоогоор уг гаригийг "амьдрал үүсгэхэд бүрэн тохиромжтой" хэмээн онцлон бичиж байгаа ч энэ нь хүн төрөлхтөн шууд очоод суурьшчихна гэсэн үг бишийг ч тодотгосон байна.

Шинэ гаригийн агаар мандал ямар химийн элементээс бүрдсэн гэдгээс авахуулаад судлан тодруулах зүйл олон. Хэрвээ агаар мандлыг хүчилтөрөгч, нүүрсхүчлийн хий бүрдүүлж байвал тус гариг дээр амьдрал бий болох боломжтой гэнэ.

Америкийн одон орончдын шинэ нээлтийн талаар Санкт-Петербург хотын их сургуулийн оддын динамик ба огторгуйн механикийн төв лабораторийн мэргэжилтэн физик-математикийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн Анна Петрова "Танин мэдэхүй" сэтгүүлд тодруулга өгсөн байна.

"Амьдрах нөхцөл бүхий гаригууд биднээс холгүйхэн оршин тогтнож буйн баталгаа улам ихэссээр байна. Энэ нь "A Message From Earth" төслийн үндсэн зорилго шүү дээ.

Бяцхан улаан одны гаригийн систем "Gliese 581"-ийг 2005 онд илрүүлж байсан. Гэтэл өдгөө энэхүү одны систем нь хүн төрөлхтнийг угтаж авах боломжтой шинж чанаруудаасаа дэлгэж байна. Зөвхөн эл систем л гэхэд асар их нөөц баялагтай.

Саяхан нээгдсэн "581g" гаригаас гадна 581с ба 581е гэсэн кодтой "нутагшиж болохуйц" хоёр хөрш бий. Бидний харж байгаачлан Глизе 581 оддын гаригийн систем нь цаашид судалгааны томоохон объект болох нь гарцаагүй.

Эл гариг өнөөдрийн байдлаар бусад экзогаригуудаасаа хамгийн үнэт олдвор нь болоод байна. Мөн од хоорондын сансрын нислэгийн хувьд ч чухал цэг байх нь гарцаагүй.

Гэхдээ харь гариг дээр суурьших хүн төрөлхтний хүсэл эрмэлзэл хэдэн арван жилийн дараа бус хэдэн зуун жилийн дараа биелж ч болох юм. Учир нь 20 гэрлийн жилийн зай гэдэг хүн төрөлхтний технологийн одоогийн төвшинд төсөөлөгдөшгүй алс хязгаар.

Бид гэрлийн хурдаар аялж нэгэнтээ сураагүй юм чинь өнөөгийн хөгжлийн байдлаар Глизе 581 гариг уруу нисэхэд багаар бодоход 240 мянган жил шаардагдана” гэсэн байна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: