Эрчүүдийг дуртай спортоор нь шинж

бичсэн: mister төрөл: Сонжоо
Эрчүүдийг дуртай спортоор нь шинж

Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг нь тухайн хүний талаар их зүйлийг өгүүлдэг аж.

 Ялангуяа эрчүүдийг дуртай спортоор нь шинжиж болох гэнэ. Үнэндээ хөлбөмбөгийн тэмцээн үзэж зурагтын өмнө 11 цаг суудаг хүн ихэнх цагаа ширээний теннис тоглож өнгөрүүлдэг хүнээс зан араншингийн хувьд ялгаагүй.

 

 

Бейсбол

Бейсболын шүтэн бишрэгчид эх оронч үзэлтэй, тэсвэр тэвчээртэйгээс гадна их сүсэг бишрэлтэй байдаг аж. Тиймээс найз залууд чинь аз авчирдаг оймс, оддын дугаартай цамц байдаг бол баярлах хэрэгтэй.

Гольф

Сонирхогчид үүнийг  хамгийн урам хугарам спорт гэдэг.  Хэрэв найз залуу чинь энэ спортод дуртай бол тэр ажлын хэнээтэй, шартай нэгэн. Ийм хүмүүс маш хүлээцтэй, мөнгөөр суухыг  тэвчиж чаддаггүй. Яагаад гэвэл гольфын цохиур болон ногоон талбайд багагүй мөнгө зарцуулах хэрэгтэй болно.

Хөлбөмбөг

Хөлбөмбөг сонирхогч эрчүүд эв дүйтэйгээс гадна тэдний дунд баг гэдэг ойлголт хүчтэй байдаг.  Тиймээс улирлын тоглолтын үеэр түүнтэй болзоо тогтоох тухай санах ч хэрэггүй.

Ширээний теннис

Үүнийг Олимпын спорт гэдгийг та мэдэх байх.  Хэрэв найз залуу чинь ширээний теннист дуртай бол тэр биллиард, одон бөмбөгт ч бас дуртай байж таарна.  Ийм хүмүүс өөрийнхөө юмыг бусадтай хуваалцах дургүй. Хэрэв хэн нэгэн нь түүний теннисийн ширээг шар айрагны  тавиур болгож орхивол тэр галзууртлаа уурлана.  
Триатлон

Триатлон нь гурван төрлийн спортоос бүрддэг.  Усанд сэлэлт, дугуйн болон гүйлтийн спорт сонирхогчид шинэ зүйлд хүчээ сорих, өөр олон сонирхолтой байдаг.  Тиймээс триатлоноор хичээллэдэг эртэй болзох гэж байгаа бол хөлдөө эвтэйхэн гутал, спорт хувцас өмсч очихоо бүү мартаарай.  

Покер

Покер сонирхдог эрчүүд хүлээцтэй, ямар ч дайралтад орсон тайван байж чаддаг, овжин сэргэлэн хүмүүс.  Гэхдээ тэд огт танихгүй  зүсэн бүрийн хүмүүстэй нэг ширээний ард  олон цагаар суухаас ч сийхгүй улс.  Гэхдээ та түүнд итгэхээсээ өмнө юугаар дэнчин тавьж байгаагаа сайн бодоорой. 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: