Хоол ундгүй 70 жил амьдарчээ

бичсэн: mister төрөл: Алдартай хүмүүс

Хоол ундгүй 70 жил амьдарчээ

hoolundgui1

Энэтхэгийн цэргийн мэргэжилтнүүд 70 жилийн турш огт юм идэж, уугаагүй гэж мэдэгдээд байгаа 82 настай Прахлад Жани хэмээх өвгөнийг Ахмедабад хотын эмнэлэгт тусгаарлан ажиглалт хийж эхлээд зургаа хонож байна. Энэ хугацаанд өвгөн амнадаа юу ч ойртуулаагүй байгаа ч түүний биед ямар нэг өөрчлөлт одоог хүртэл илрээгүй байгаа гэнэ. Долоон насандаа гэрээ орхин гарснаасаа хойш зөвхөн салхиар хооллож оюун санааныхаа хүчээр амьдардаг гэх энэ хүнийг ариуссан хүн гэж үздэг ажээ. Мэргэжилтнүүд Жаниг 15 хоног юм өгөхгүй ажиглаад энэ хугацаанд түүний булчин, эд эрхтний ажиллагаа, жин зэрэг бүх үзүүлэлтийг нь нарийн судлахаар төлөвлөсөн. Эмч нар өвгөний хэлсэн нотлогдвол анагаах ухаанд шинэ нээлт болно хэмээн мэдэгдлээ. Хүн хоол идэлгүйгээр 50 хоног тэсэх боломжтой байдаг гэнэ. Хамгийн дээд тал нь 74 хоног өлсгөлөн зарлаад амжилт тогтоосон хүн байдаг байна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: