86 эхнэртэй 138 хүүхэдтэй эцэг

бичсэн: mister төрөл: Алдартай хүмүүс

86 эхнэртэй 138 хүүхэдтэй эцэг

masaba1

Нигер улсын иргэн Масаба саяхан 86 насныхаа ойг тэмдэглэжээ. Тэрбээр 86 эхнэр, 138 хүүхэдтэйгээ сэтгэл хангалуун амьдарч буйгаа мэдэгдсэн байна. Масаба өөрийгөө үнэнч мусульман гэж үздэг ажээ. Тэрбээр “Би эхнэрүүддээ үнэнч бөгөөд бүгдэд нь хайртай” хэмээн ярьжээ. Түүнчлэн энэ оны эхээр түүнийг Шариатын шүүхэд дуудаж, хуулийн дагуу дөрвөн эхнэрээ сонгож, бусдаас нь салахыг шаардсан байна. Учир нь мусульман шашин дөрвөн эхнэртэй байхыг зөвшөөрдөг юм. Тэрээр эхнэрүүдээсээ салах бодолгүй байгаагаа хэлэхэд эхнэрүүд нь ч Масабагатай аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдардаг болохоо хэлжээ. Иймээс энэ хэрэг хаагдсан байна. Одоо тэдний амьдардаг тосгонд жуулчдын хөл тасрахаа больжээ.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: