Шампанзе төрөл саднаа ч хөнөөдөг

бичсэн: mister төрөл: Ан амьтан
 Танин мэдэхүй | Оруулсан: mister|
Хүн мичний баг эзэмшил  газраа өргөтгөхийн тулд овог нэгт төрөл садан уруугаа бүлэглэн дайрч, цусан холбоогоо үл хайхран тэднийг хөнөөдөг болохыг эрдэмтэд тогтоожээ.
Хүн мичнүүд хөршлөн амьдарч буй төрөл садангуудаа хөнөөж чаддаг нь эрт тогтоогдсон зүйл. Харин чухам ямар шалтгаанаар, юуны төлөө найз нөхөд, төрөл садангаа золиосолдог нь тодорхойгүй байжээ.
Мичиганы их сургуулийн эрдэмтэн Жон Митанигийн удирдлаган дор ажилласан судалгааны багийнхан Уганда улсын үндэсний цэцэрлэгт орших амьтдыг тодорхой хугацааны туршид ажигласны дүнд ийм дүгнэлт гаргажээ.
Судлаачдыг ажиглалт хийж байх хугацаанд хүн мичний нэгэн баг хөршийнхөн рүүгээ хэд хэдэн удаагийн дайралт хийж, газар нутгийг нь эзэлж байгаа нь илэрчээ. Эзлэгдсэн нутгийнхан ч өмнө ийм аргаар тус бүс нутгийг эзлэн оршин сууж байжээ.
Эрдэмтэд Нгого дүүрэгт орших Кибалийн цэцэрлэгт хүрээлэнд нутагшдаг хүн мичнүүдийг 10 жилийн турш ажиглаж буй аж. Тус бүс нутагт хүн мичний 150 гаруй үүр нутагладаг. Эрдэмтдийн баг энэ олон жилийн хугацаанд ажиглалт хийх явцдаа газар нутгаас болж хөршүүдээ удмаар нь устгаж буй 21 тохиолдолтой тулгарснаа онцлон тэмдэглэжээ.
Хүн мичний нэг баг буюу нэг үүрийнхний тоо хэт олширч, газар нутаг нь хүрэлцээ багатай болж эхлэх үед тэд бүлэглэн хөршүүд уруугаа дайрдаг болохыг ч эрдэмтэд анзаарч.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: