Амьтны ертөнц дэхь “хүүхэд үрчлэн авсан” хамгийн гайхалтай тохиолдолууд
бичсэн: mister төрөл: Ан амьтан
Бусдын үрийг өөрийн юм шиг хайрлаж нандигнах нь зөвхөн хүнийн зан үйл үү гэвэл үгүй бололтой. Амьтны ертөнцөд ийм гайхалтай гэмээр зүйл бас байдаг байхнээ. Монголчуудын хувьд бол энэ нь байдаг зүйл гэдгийг олон хүмүүс мэдэх байх гэж бодож байна. Миний хувьд 10н жилийн бага ангийн сурагч байхдаа хөдөө байдаг өвөө, эмээ дээрээ зун бүр очдог байлаа. Манайд хурга хөхүүлдэг ямаа байсан юм даг. Ямааны ишиг нь, хурганы эх нь үрэгдчихсэн юм л даа. Зиаг ингээд дараа зурагнууд таны сонирхлыг татна гэдэгт эргэлзэхгүй байна. Мэдээг илгээсэн Эркадаа түлхүүр.ком ийн нийт хэрэглэгчдийн зүгээс баярлалаа.
Изабелла нэртэй ретривер үүлдэрийн нохой бенгалын цагаан барын 3 (Насиру, Анжику, Сидани) бамбарыг өргөж авсан байна. Эх нь тэднийг төрүүлээд 15 цагийн дараа татгалзсан байна. | |
Коко нэртэй горилла сармагчин 1984 оноос хойш муурын зулзагануудыг асрах болсон. | |
Эмма нэртэй муур Рокки нэртэй хэрэмийг өргөж авсан бөгөөд түүнд бүр хэрхэн хүржигнэхийг зааж өгчээ. | |
Германы нэгэн фермд Катинга нэртэй нохой Полихен нэртэй тооройг үрчилж авсан байна. | |
Харин энэ нохой 2 жижиг бодонг өргөж авсан байна. | |
Смайгел нэртэй муур өөрийн зулзагануудаас гадна дөрвөн гөлгийг (ээж нь машинд дайруулж үхсэн) өсгөх болжээ. | |
Өмнөд солонгосын нэгэн фермер голоос нэгэн янзагыг аварсан байна. Харин тэдний нохой түүнийг өөрийн үр мэт санаж халамжлах болсон байна. | |
Чиа нохой муурын дөрвөн зулзагыг өсгөж бойжуулахаас огт татгалзсангүй. | |
Тайландын «Sriracha Tiger Zoo» нэртэй амьтны хүрээлэнд хоёр бамбар ээж мэгжийн хамт амар амгалан амьдарч байна. | |
Харин дэлхийн өөр нэг өнцөг ээж бар тооройнуудын хамт байх юм. |