Google корпорацийн гайхалтай логонууд

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

Google корпорацийн гайхалтай логонууд


Google Inc. бол интернэт хайлт, интернэтэд суурилсан компьютерын ажиллагаа, зар сурталчилгааны технологи зэрэгт хөрөнгө оруулалт хийдэг vндэстэн дамнасан том корпораци. Интернэтэд суурилсан тоо томшгvй олон бvтээгдэхvvн vйлчилгээг зохион байгуулж, хөгжvvлэхээс гадна өөрийн AdWords program-аараа дамжуулан зар сурталчилгаанаас ашиг олж байдаг энэ том корпорацийг "Google-ийн залуус" хочтой Larry Page, Sergey Brin нар Stanford University-гийн докторын зэрэг хамгаалахаар судалгаа хийх vедээ vvсгэн бий болгосон байна. 1998 оны 9-р сарын 4-нд хувийн хэвшлийн компани гэж бvртгvvлж байсан Google компани 2004 оны 8-р сарын 19-нд анхныхаа хувьцааг гаргаж байжээ. Тус компаний анхнаасаа тогтсон зорилго нь "дэлхийн мэдээллийг зохион байгуулах, хаана ч хэрэглж болох vр ашигтай болгох" байсан ба компаний албан ёсны бус уриа нь Google-ын инженер Paul Buchheit-ын хэлсэн "Don’t be evil" гэсэн vг юм байна. 2006 онд тус компани одоогийн төв байр нь байрлаж байгаа Калифорни мужийн Mountain View хот руу нvvжээ. Google корпорацийн дэлхийн эргэн тойрон дахь мэдээллийн төвvvдэд нэг сая серверvvд ажиллаж байгаа ба өдөр бvр нэг тэрбум гаруй хайлтын хvсэлт болон хэрэглэгчдийн бий болгосон хорин петабайт мэдээлэл боловсруулагдаж байдаг ажээ. Google-ын энэ ер бусын тvргэн өсөлт нь компаний гол хайлтын хэрэгслээс гадна бvтээгдэхvvн, худалдан авалт, тvншvvдийн харилцан холбоог бий болгосонд оршиж байгаа юм. Өдгөө дэлхийн хамгийн хvчирхэг брэндийн нэг болсон энэ алдарт корпорацийн хамгийн гайхалтай, хамгийн онцгой гэж хэлж болох логонуудын зургийг та бvхэнд сонирхуулж байна.

[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: