Парисийн Эйфелийн цамхаг

бичсэн: mister төрөл: Дэлхийн гайхамшиг
Эйфелийн цамхаг

Уран барилгач Гюстав Эйфель Египетийн Гиза дах 146м өндөр пирамид, 159м өндөр Кельний сүм, 175м өндөр Вашингтон дахь дурсгалын хөшөөг хол давсан 300м өндөр цамхаг барих төсөл зохиов.

Ийнхүү Марсын талбайд цамхагийг барих ажил эхэлж Сена мөрний ёроолоос 5м гүнзгий газар суурийг ухаж 10м-ийн зузаан хавтангуудыг тавьж байлаа.

Төслийн жин нь 5000 тонн хүнд цамхагийн босоо тэнхлэгийг яг таг тохируулахын тулд цамхагийн дөрвөн тулгуур хөлийн суурь бүрт 800 тонн хүртэл жинтэй зүйл өргөх хүчин чадалтай усан шахуурга байрлуулжээ.


Цамхагийг барихад хэрэглэх 12 мянган барилгийн эд зүйлсийг байрлуулахын тулд 60, 140, 275м-ийн өндөр нийтдээ гурван тавцан байгуулж ачааны таван өргөх шат хийжээ.

Эдгээр таван өргөгч шатны дөрвийг нь цамхагийн тулгуур дөрвөн хөлний дотор байрлуулж хоёрдугаар тавцан хүртэл барлгийн эд зүйлсийг хүргэж үлдсэн нэг өргөгч шатаар нь цааш гуравдугаар тавцанд дамжуулан хүргэж байлаа.

Дундаа нүхтэй нэгдүгээр тавцан нь 4000, хоёрдугаар тавцан нь 1400, тал бүр нь 18м дөрвөлжин хэлбэртэй гуравдугаар тавцан нь 324 хавтгай дөрвөлжин метр талбайтай байв. Гурав дахь тавцан нь шиллэсэн, задгай хоёр давхартай байсан ба цамхагийн хамгийн дээд хэсэг болох гэрэлт цамхагийг 50м өндөрт хийжээ.

Гэвч 19-р зууны ерээд оны үед цамхагийг буулгах тухай яриа ажил хэрэг болохын даваан дээр аз болоход радио хэмээх гайхамшиг бий болж антеннийг өндөрт байрлуулах шаардлага гарснаас цамхагийг буулгах тухай тэр аймшигт саналаас аргагүйн эрхээр татгалзахад хүрчээ.

1944 оны наймдугаар сарын 25-ны өдөр цамхаг дээр Франц улсын гурван өнгөт төрийн далбааг мандуулснаар Эйфэлийн цамхаг тус улсын билэг тэмдэг болсон түүхтэй билээ.

“Парисийн хатан хаан” гэж нэрлэгдэсэн энэ цамхаг өнөө үед улам сайхан болсоор байна. Түүнийг сэргээн засварлах ажил хэдхэн жилийн өмнө эхэлж, олон арван жилийн хугацаанд хуримтлагдсан тоос, халцарсан будгийг нь ховхлон цэвэрлэж ач холбогдол багатай хуучирсан цахилгаан шатуудыг орчин үеийн хурд ихтэй, тохилог хийцийнхээр сольсноор түүний жин 1000 тонноор багасчээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

uneheer gaihaltai

бичсэн Зочин цаг: 18:42, 2015-04-06 | Холбоос | |