Нью-Йорк ийн эрх чөлөөний хөшөө

бичсэн: mister төрөл: Дэлхийн гайхамшиг
ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХӨШӨӨ 
Фредрик Бартолди (  1834-1904)
Америкийн Тусгаар Тогтнолын Тунхаглал батлагдсаны 100 жилийн ойд зориулж т үүнд  тохирох бэлэг барих асуудлаарх хэлэлц үүлэг маргаан    Франц улсад өрнөж байв. Үүнийг улс төрч, зохиолч Эдуард Рене Де Лабулае толгойлж байсан юм  .  Францын уран барималч Фредрик Бартолди 1876 оны үеийн үзэл санааа агуулсан уран баримал бүтээх даалгавар авчээ.

Үүрд дурсагдах бэлэгний үзэл санаа нь тухайн үед Францыг доргиож байсан улс төрийн үймээн самуунаас төрсөн ажээ. Францын Гуравдугаар Бүгд Найрамдах Улсыг хаант засаглалыг эргүүлж сэргээх гэсэн олон түмний "түр зуурын"  зохицууалалт хэмээн үзэж байв. Бүгд Найрамдах засагалын үнэт зүйлсийн агуу төлөөлөл болсон зүйлээр бэлэг барих санаа нь зарим улс төрчдийн эсрэг бүгд найрамдах засаглалын учир шалтгааны чиглэлийн үүргийг гүйцэтгэж байсан. 

Эрх чөлөөний хөшөөний анхны эх загвар 1870 онд жижиг хэмжээгээр баригдсан   бөгөөд одоо Парисын Жардин Дү Люксембургт байдаг юм. Энэхүү хөшөөний хоёр дахь загвар нь ч мөн бага хэмжээгээр 1869 онд Бразилын Макейо хотод  сүндэрлэжээ.

Уран барималч Бартолди Египетэд аялж байх үедээ Фердинанд Де Лессепсээр удирдуулж байсан Суэцийн сувгийн төслөөс Эрх чөлөөний хөшөөг бий болгох санаа төрсөн ажээ. Тэрээр агуу том гэрэлт байшин сувгийн хаалганы дэргэд байгаагаар төсөөлж түүнийхээ зураг төслийг зуржээ. Түүний эрх чөлөөний хөшөө нь Либертас хэмээх Ромын охин тэнгэр бөгөөд нөмрөг зүүсэн "Фалла"  Египетийн тариачин болгон өөрчилсөн байна. Түүний толгойн ороолт болон бамбараас гэрэл цацрах ажээ. Бартолди өөрийн бүтээсэн зураг төслийг Египетийн хаан Исмайл Пашад 1867 онд өгч байсан бөгөөд 1869 онд түүнийг засварлан дахин өргөн барьжээ.  
 
" Circa 1880"   гэсэн шохойгоор хийсэн эх  загвар нь Парист Бартолдийн урланд гарч байжээ.  

 Хамтын хүчин чармайлтаар Америйкийн ард түмэн хөшөөний суурийг тавьж Францууд тус улсад хөшөөг угсрах тохилцоонд хүрч чадсан байна. Хөшөөг босгохын тулд Францад л гэхэд олон нийтийн хандив цуглуулж янз бүрийн арга хэмжээнүүдийн зохион байгуулж байсан ба La liberte eclairant le monde    /Эрх чөлөө энэ дэлхийг гэгээрүүлж байна/ концертыг дурдахгүй байж болохгүй юм. Түүнчлэн сугалаа зохион байгуулж нийтдээ 2 сая 250 мянган Франк буюу 250 мянган ам.доллар цуглуулж байжээ. Харин АНУ-д театрын тоглолтууд, зургийн үзэсгэлэнгүүд болон дуудлага худалдаа явуулж байжээ.  

 Энэ үеэр Бартолди барилгын ажил гүйцэтгэх инженер хөлслөх тусламжийн асуудлыг хөөцөлдөж байв. Густав Эйффел /Эйффеллийн цамхагийг барьсан хүн/ хөшөөний гол баганан төмөр болон хоёрдогч яс төмрийг барихаар томилогдсон байна. Тэрхүү яс төмөр нь хөшөөний зэс гадаргууг бие даан хөдөлсхийж цэх байрлуулахад зорилготой байсан ажээ. Г.Эйффел дээрх хөшөөний нарийн ажлуудыг гүйцэтгэхээр өөрийн итгэлтэй барилгын инженер lang1033  Maurice Koechlin-  г томилмон байна. Бартолди Эрх чөлөөний хөшөөг 1876 оны 7 дугаар сарын 4-нөөс өмнө барьж дуусган хүлээлгэн өгөх байсан ч барилгын хожуу эхлэл  ,   хэд хэдэн хойшлуулалтаас болоод төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэж чадаагүй юм. Гэсэн хэдий ч тухайн үед хөшөөний баруун гар болон бамбар нь хийгдэж гүйцсэн байжээ. Хөшөөний дээрх хэсгүүдийг Филаделфиагийн Centennial Exposition   үзэсгэлэнд тавьж байсан бөгөөд үзэж сонирхохоор ирсэн хүмүүс 50 цент төлөөд шатаар нь дамжиж тагтан дээр нь гардаг байжээ. Дараа нь суурийг нь гүйцэтгэхийн тулд үнийг нь нэмж байжээ.

 1878 оны 6 дугаар сарын 30-нд хөшөөний толгойн хэсэг дууссан ба Парисын үзэсгэлэнгийн үеэр Trocadero   ордны цэцэрлэгт шилэн хоргонд хийж хүмүүст үзүүлж байжээ. Хөшөөний бусад хэсгүүдийг Champs de Mars-  д үзүүлж байсан  .   АНУ-д хөшөөг хаана байрлуулах талаар хэлэлцэж Нью-Йорк эрэгт байршуулна гэсэн 1877 онд Конгрессын гаргасан шийдвэрийн дагуу  Генерал Tecumseh Sherman   Бедлое-гийн аралд хөшөөг барихаар шийдвэрлэжээ. АНУ-аас Франц улсад суух Элчин Сайд Levi P.Morton   Хөшөөний барилгын ажлын анхны хадаасыг хадсан юм.  

Ричард Моррис Хантын удирдсан суурийн тавцан барих ажил 1885 онд эхэлсэн   

 1879 оны 2 дугаар сарын 18-нд барималч Бартолди эрх чөлөөний хөшөөний барилгын ажлын патентыг 11.033  U.S. Patent D11, 023/   гардан авчээ. 

 Хөшөөний барилгын ажлыг санхүүлүүлэх ажил 1882 оны 7 дугаар сард Францад дуусгавар болжээ

Виллиам М.Эвартсаар удирдуулсан хавтан суурийг босгох зорилготой хандив цугдуулах ажил удаашралтай явж байв. Тиймээс 1883 онд хэвлэлийн газрын эзэн Унгар гаралтай Жозеф Пулитцер /Пулитцерийн шагналыг үндэслэгч/ хандивын ажлыг дэмжих үүднээс "Ворлд"  сонинд редакцийн булан нээсэн байна. Ингэхдээ Ж.Пулитцер өөрийн сонингоо суурийн тавцанд зориулсан санг доройтуулж байсан чинээлэг давхрага болон тус сангийн хангалуун нөхцөлд хэт дулдуйдсан дунд давхрагынханыг шүүмжилэхэд ашигладаг байв. Түүний энэхүү ажил чухал хувь нэмэр өгч байсан.  
 
Хөшөөний барилгын ажил 1884 оны 7 дугаар сард Францад дуусчээ

 Америкийн архитекторч Ричард Моррис Хантын зохиосон хөшөөний суурийн тавцангийн тулгын чулууг 1884 оны 8 дугаар сарын 5-нд тавьжээ. Гэвч түүний барилгын ажил хөрөнгө мөнгөний асуудлаас болоод 1885 оны 1 сард тасалпсан байна. Гэлээ ч Ж.Пулитцерийн 1885 оны 3 сараас явуулж эхэлсэн шинэчилж явуулсан кампанит ажлын ачаар1885 оны 5 сарын 11-нээс хөшөөний барилгын ажил хэвийн үйл ажиллагаанд орсон.

Хөшөөг 1885 оны 6 дугаар сарын 17-нд Нью-Йоркийн боомтод  "lang1033 Isere  "  хэмээх Францын жижиг хөлөг онгоцоор авчирчээ. Хөшөөг Нью-Йорк хот руу зөөж авчрахын тулд түүнийг 350 хэсэгт хувааж 214 ширхэг хайрцагт хийж зөөжээ. /Хөшөөний баруун гар болон бамбарыг хөшөөний бусад хэсгийг бүтээхээс өмнө хийж гүйцээсэн  байсан бөгөөд 1876 онд Филаделфийн lang1033  Centennial Exposition   дарааа нь Нью-Йорк хотын Мадисоны талбайд олон нийтэд үзүүлж байв  /.      

  Хөшөөний суурийн хавтанг барих ажлыг санхүүлүүлэх ажил 1885 оны 8 дугаар сарын 11-нд дууссан бөгөөд 1886 оны 4 дүгээр сарын 22-нд түүний барилгын ажил гүйцжээ. Суурийн хавтанг барьж байсан өрлөгчид хамгийн сүүлчийн чулууг өрөхдөө тэд хармаанаасаа мөнгөн зооснууд гаргаж зуурмаг руу хийж байсан гэдэг  .

 Эрх чөлөөний хөшөөний гэрэлт хөшөө буюу бамбар нь шувуудын нисэх зүг чигийг ноцтойгоор алдагдуулж байв  

 Арван нэгэн сарын турш хайрцагт хэсэг хэсгээрээ хадгалагдаж хэвтсэн хөшөөг задалж бүтэн дөрвөн сарын турш нөгөө барьж дуусгасан суурин хавтан дээр угсарчээ. 1886 оны 10 дугаар сарын 28-нд АНУ-ын Ерөнхийлөгч Гровер Клевланд Эрх чөлөөний хөшөөг олон түмний өмнө баяр ёслолын байдлаар нээсэн юм.  

 Эрх чөлөөний хөшөө нь 1886-1902 оны хооронд гэрэлт цамхагийн   үү ргийг гүйцэтгэж байжээ. Тухайн үеийн Нэгдсэн улсын Гэрэлт цамхагийн зөвлөл    хөшөөний үйл ажиллагааг хариуцдаг байжээ. Түүнчлэн гэрэлт цамхагийн манаач ажилладаг байсан ба энэхүү гэрэлт цамхаг далай дээгүүр 24 милийн /39 км/ зайнаас харагдах ажээ. Энэхүү гэрэлт цамхагийн хувьд энэ нь хамгийн анх удаа цахилгаан эрчим хүч ашигласан нь байв. Гэрэлт цамхагийн    арал дээр гэрлийг эрчим хүчээр хангах зорилгоор жижиг цахилгаан станц ажиллуулж байжээ.

1913 онд хэсэг залуус Лонг Айленд дахь Мойссантын Нисэхийн сургуулийг дүүргэжээ. Тэдгээрийн нэг Мексикийн нисэгч Хуан Пабло Алдосоро Эрх чөлөөний хөшөөний дээгүүр анхны нислэгийг үйлдэх хүнээр сонгогдож байжээ. Хожим нь тэдгээр бүх нисэгчид lang1033  Early Birds Aviation-  ны гишүүд болцгоосон юм.  

 

 1916 онд Эрх чөлөөний хөшөөний эргэн тойронд том гэрлүүдийг байрлуулсан байна. Мөн онд  " Блэк Том " - ын гэх дэлбэрэлт болж 100 мянган долларын хохирол амсчээ. Уг дэлбэрэлтээс болж хөшөөний бамбарын хэсгийг түр хаасан байна. Маунт Рашморын уран барималч Гутцон Борглум бамбарын гадаргуу дээрх ихэнх зэсийг хуулан авч бамбарыг шинэчилжээ. Ингэхдээ шилээр тохижуулж дотор гэрэл суулгасан байна. Шинэчилж сайжруулсны дараагаар бороо орж цас хайлснаас хэд хэдэн удаа хөшөөний дотор талд дусаал гоожиж зэв идэж байв.

1956 онд Конгрессийн шийдвэрээр Бедлое-гийн арлын нэрийг албан ёсоор өөрчилж эрх чөлөөний арал хэмээн нэрийдсэн байна.   1  966 оны 10 дугаар сарын 15-нд Эрх чөлөөний хөшөө нь Түүхэн дурсгалт газруудын үндэсний бүртэглд бүртгэсэн байна. Дараа нь 1984 онд энэхүү хөшөө Дэлхийн Өв Сангийн Бүртгэлд бүртгэгдсэн байна. Харин 2007 онд уг хөшөө    Дэлхийн Долоон Гайхамшигийн эхний 20 байранд багтаж байв  .

 

Их биеийн онцлогууд

Хөшөөний дотор тал жуулчдад болон үзэж сонирхохоор ирсэн хүмүүст нээлттэй байлаа. Тэдгээр    хүмүүс тусгай гаталга онгоцоор ирж нэг урсгалтай  дугуй lang1033шатаар дээшээ гарч дээр нь байдаг тавцанд буюу титэм дээр ил гардаг юм /хөшөөний дотор тал нь туйлын халуун байдаг бөгөөд зуны улиралд бүр илүү халуун болдог ажээ  /.  Титэм дээр ойролцоогоор 30 хүн багтдаг аж  .  Титэм нь 25 цонхтой. Хамгийн том цонх нь өндөрөөрөө ойролцоогоор   18  инч /46 см/.  

Хөшөөний өнгө нь хөх ногоон өнгөтэй болсон учир нь зэсийн  химийн эсэлдэх урвалаас болсон ажээ.              

 Дотор тал болон түүний суурийн тавцанд нийлээд 354 шаттай. 25 цонхыг нь оролцуулаад титэм дээрээ 7 ширхэг цацрагтай. Эрх чөлөөний хөшөөний зүүн гар самбар барьсан байх бөгөөд Нэгдсэн улсын тусгаар тогтнолын тунхаглалыг баталсан өдөр буюу 1776 оны 7 дугаар сарын 4 хэмээн ром тоогоор бичсэн байна  .

Эрх чөлөөний хөшөө нь хүчтэй салхинд тэсвэртэй байхаар зохион бүтээсэн. Цагт 50 милийн хурдтай салхинд ердөө 3 инч /7,62 см/ ганхана. Харин түүний бамбар 5 инч /12,7 см/ ганхана. Ийм зайтай ганхаж байгаа нь хөшөөг чөлөөтэй хөдөлгөж нурж унахаас сэргийлж байгаа хэрэг юм.  

Хөшөөний хэмжээсүүд  :

Сууринаас бамбар хүртлэх өндөр-151  фут 1 инч-46 м

Тавцангийн сууринаас бамбар хүртлэх өндөр-305 фут 1 инч-93 м

Өсгийнөөс толгойн орой хүртлэх өндөр-111 фут 1 инч 34 м 

 Гарын урт-16 фут 5 инч, 5 м 

 Долоовор хуруу-8 фут 0 инч, 2,44 м

 Хоёрдугаар залгаасын тойргийн урт-3 фут 6 инч, 1,07 м

 Чих хоорондын толгойны өргөн-17 фут 3 инч, 5,26 м

Чихнээс толгойн үе хүртлэх урт-10 фут 0 инч, 3,05 м
 Нүдний урт-2 фут 6 инч, 0,76 м

Хамрын урт-4 фут 6 инч, 1,48 м 

Баруун гарын урт-42 фут 0 инч, 12,8 м 

 Баруун гарын хамгийн өргөн хэсэг-12 фут 0 инч, 3,66 м 

Бэлхүүсний өргөн-35 фут 0 инч, 10,67 м 

 Амны өргөн-3 фут 0 инч, 0,91 м 

 Самбарын урт-23 фут 7 инч, 7,19 м 

 Самбарын өргөн-13 фут 7 инч, 4,14 м 

 Самбарын зузаан-2 фут 0 инч, 0,61 м 

  Боржин чулуугаар хийсэн суурь тавцангийн өндөр-89 фут 0 инч, 27,13 м 

 Суурийн өндөр-65 фут 0 инч, 19,81 м 

Хөшөөний нийт зэсийн жин-60,000 паунд, 27,22 м/тонн 

Хөшөөний нийт ган төмрийн жин-250,000 паунд, 113,4 м/тонн

Хөшөөний нийт жин-450,000 паунд, 204,1 м/тонн 

Зэс бүрхүүлийн зузаан-1 инчийн 3/32, 2,4 м 

Хөшөөнд хэрэглэсэн зэсийн гарал  

Түүхийн тэмдэглэлүүдэд Эрх чөлөөний хөшөөнд хэрэглэсэн зэсийн гарал үүслийн талаар тодорхой дурдаагүй байдаг. Гэвч зэсийг Норвегийн Кармой хотын Виснес тосгоны Францын эзэмшлийн Виснес уурхайгаас авчирсан хэмээн үздэг юм  .  Хүдрийг нь ч тус уурхайгаас олборлож Франц, Бельгид боловсруулсан гэдэг юм. Энэ уурхай нь 19 дүгээр зууны сүүл үеэр Европын зэсийн гол эх уурхай байжээ. 1985 онд Белл Лабс гэгч Виснесийн уурхайн зэс болон Эрх чөлөөний хөшөөний зэсийн дээжийг спектрографийн ялгаруулалтын аргаар харьцуулж үзжээ. Тэр харьцуулалтаа хийсний дараа    зэс өөр хольцтой байгааг олж хөшөөний зэсийг Норвегиас авчирсан гэдэг нь бүрхэг болсон юм. Бусад эх сурвалжуудын үзэж байгаагаар хөшөөний зэсийг Нижний Тагилаас олборлосон гэж үздэг. Зэсгийн хавтангуудыг Гагет-Гаутиер компанийн үйлдвэрт хийж 1878 онд Парис хотын баруун хэсэгт хэвэнд оруулжээ.  

 

Эрх чөлөөний хөшөөний 100 жилийн ой 

Эрх чөлөөний хөшөө нь сайн санааны тусламж дэмжлэгээр бүтсэн хамгийн эртний зүйл байлаа. 1983 онд АНУ-д American Express   картын нэг худалдан авалт тутмын нэг центийг хөшөөний сэргээн засварлах ажилд хандив болгон зориулжээ. Энэхүү кампанит ажлын ачаар Эрх чөлөөний хөшөөний засварт зориулж 1,7 сая ам.доллар цуглуулж чаджээ. 1984 онд хөшөөг хааж 62 сая долларыг засварын ажилд зориулахаар болжээ. Тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Р.Рейган Крайслер компанийн захирал Ли Иакокаг засварын ажлыг хянах коммиссын даргаар томилсон байна /Гэвч дараа нь тэрээр зөрчилдөөн асуудлаас хол байх зорилгоор өөрийн хүсэлтээр энэхүү ажлаас хөндийрсөн байна/.   Засварын ажил эхэлж ажилчид хөшөөний эргэн тойрон барилга засварын ажил хийхэд зориулагдсан шат босгож хөшгөөр хаалт хийсэн байна. Энэ нь 1986 оны 7 дугаар сарын 3 хүртэл үргэлжилжээ.    Засварын ажилчид шингэн азотоор дотор талын олон арван жил болсон зэсэн гадаргуун дээр будсан долоон давхар будгийг арилгах ажлыг эхлэв. Дараа нь зэвнээс сэргийлэх зорилгоор хоёр давхар тусгай тос нялж цоорхой нүхнүүдийг бөглөжээ.
 
1350 ширхэг зэс гадаргууг тулж байдаг төмөр бүрийг хөдөлгөж байрыг нь солих ёстой байв. Төмрүүд нь гальваник зэвэнд идэгдэж зэс гадаргуутай нийлсэн байжээ. Түүнээс гадна нягтынхаа 50 хувийг алдсан байна. Уул нь Бартолди ингэнэ гэдгийг мэдэr асбестос хэмээх барилгын материал болон давирхайгаар хийсэн зүйлээр хоёр металлыг тусгаарлаж байжээ. Гэвч энэхүү металлуудыг тусгаарлаж байсан зүйл нь хэдэн арван жилийн өмнө хууларсан байна.    Шинээр бэлтгэсэн зэвэрдэггүй ган төмрөөр хийсэн хавтангуудыг адилхан хэлбэрт оруулж өмнө байсан төмөр хавтангуудын оронд сольжээ.  

Бамбар өргөж буй гарын дотор байгууламжийг дахин янзалж тохижуулжээ.

Шинэ бамбар

Анхны бамбарыг 1986 онд шинэ бамбараар сольжээ. Урьд нь  үүнийг  хамгийн с үүлд 1916 онд засаж сайжруулж байсан ажээ. 1886 оны бамбар нь одоо Эрх чөлөөний хөшөөний лобби музейд байдаг юм. Харин шинэ бамбар нь алтан тавагтай бөгөөд тэр нь галын дөлийн гадна тал нь болж байдаг. Энэ нь тагтны тавцан дээрх гадна гэрлүүдээр гэрэлтдэг юм. 

Эзэмшил газрыг хэвээр  үлдээв 

 1987 онд Нью Жерси мужийн ардчилсан намын гишүүн Фрэнк Ж.Гуарини болон Жерси хотын захирагч асан Жералд МкКанн нар Нью Йорк хотын шүүхэд хандан зарга үүсгэв. Тэд Нью Жерси муж Эрх чөлөөний арлын эзэмшил хэмээн үзжээ. Яагаад гэвэл энэхүү арал нь тус мужийн Хадсон голын хэсэг ажээ. Урьдынхаар шүүх энэхүү хэргийг хэрэгсгүй болгосноос хойш арлын эзэмшлийн хууль ёсны хэвээр үлджээ. Засгийн газрын эзэмшлийн уг арал Жерси хотоос ойролцоогоор 2,000 фут зайтай ба Нью Йорк хотоос хоёр гаран милийн алсад оршдог байна.    Нью Йоркийн боомт нь1664 онд Нью Жерси мужийн хэвийн биш ер бусын нэгэн колонийн тунхагийг бий болгосноос хойш Нью Йорк хотын эзэмшлийнх болсон түүхтэй ажээ.  

Холбооны улсын цэцэрлэгт хүрээлэнгүүдийн асуудал эрхэлсэн алба Эрх чөлөөний хөшөө нь холбооны улсын өмч болох Эрх чөлөөний арал дээр байх ба Үндэсний Хүрээлэнгийн Албаны мэдэлд байж Нью Йорк мужийн нутаг дэвсгэр дээр оршино хэмээн зарлажээ. Нью Йорк болон Нью Жерси муж улсууд хооронд энэ тухай тогтоол гаргаж энэ нь 1834 онд Конгрессоор батлагдсан байна.  

 9 сарын 11-ний террорист халдлагын хор уршиг

 Эрх чөлөөний арал 2001 оны 9 дүгээр сарын 11-нд хаагдсан юм.    Тухайн оны 12 дугаар сард арал дахин нээгдэж хөшөөний дурсгалын цогцолбор нь 2004 оны 8 дугаар сарын 3-нд бас дахин нээгдсэн билээ. Гэвч Эрх чөлөөний хөшөө хаалттай хэвээр үлджээ. Гэсэн ч Үндэсний Хүрээлэнгийн Алба    хөшөөг нээхийг хичээж байсан ч нэлээд их хэмжээний галын зөрчил зэргээс болоод бүтээгүй юм. Эрх чөлөөний хөшөөний музей болон 10 давхар суурийн хавтан л хүмүүст нээлттэй байв. Хөшөөний дотор тал хаалттай хэвээр үлдээжээ.  

 Холбооны Мөрдөх Товчооны /ХМТ/ баримтаас үзэхэд Эрх чөлөөний хөшөө урьд өмнө ч мөн террорист халдлгагад заналхийлүүлж    байжээ. 1965 оны 2 дугаар сарын 18-нд ХМТ Кубуудтай холбоо сүлбээтэй Хар Чөлөөлөх Фронтын бүлгийн хуйвалдааныг, мөн Монреал хотоос ирсэн FLQ (Front de Liberation du Quebec)-  ийнlang1033     нэгэн эмэгтэй хуйвалдагчийг илрүүлж байжээ  .  Эдгээр хүмүүс Эрх чөлөөний хөшөөг мөн түүнчлэн дор хаяж хоёр ширхэг Америкийн үндэсний хэмжээний хөшөөг тухайлбал Филаделфи дахь Эрх чөлөөний хонх болон Вашингтон хот дахь Вашингтоны хөшөөг сүйтгэх даалгавартай ирсэн юм.         

 2006 оны 6 дугаар сард S.3597   хуулийн төслийг Сенатад санал оруулжээ. Хэрэв энэхүү хуулийн төслийг дэмжвэл хөшөөний дотор тал болон титмийг жуулчдад зориулан дахин нээх байлаа. 2007 оны 6 дугаар сард үүнтэй төстэй хуулийн төслийг Төлөөлөгчдийн Танхимд санал оруулж байжээ.  

 2006 оны 8 дугаар сарын 9-нд Үндэсний Хүрээлэнгийн Албаны захирал Фрэн П.Мейнелла Нью Йорк хотын Конгрессын гишүүн Антони Д.Вейнерт захиа илгээж хөшөөний дотор үзүүлэнгүүд болон титэм тодорхой бус байдлаар хаалттай хэвээр үлдэнэ гэж мэдэгдсэн байна.  

 Үсрэлтүүд

 1912  оны 2 дугаар сарын 2-ны 2 цаг 45 минутанд цамхагийн засварын ажилтан Фредрик Р.Ло Эрх чөлөөний хөшөөний бамбаран дээрх ажиглалтын тавцангаас шүхрээр үсэрч амжилттай газардаж байжээ. Тэрээр үүнийг арлыг хариуцаж байсан цэргийн ахмадын зөвшөөрөлтэй гүйцэтгэсэн юм. Тухайн үедээ "Нью Йорк Таймс"  сонинд хүртэл бичиж байжээ.  

 Эрх чөлөөний хөшөөнөөс үсэрч анхны амиа егүүтгэсэн явдал 1929 оны 5 дугаар сарын 13-нд болж байжээ. "Таймс"  сонинд мэдээлж нэгэн гэрчийн ярьж байгаагаар тэрхүү амиа хорлосон этгээд титэмний нэг цонхон дээгүүр даваад доош үсэрсэн байна. Хожим нь тэрхүү амиа хорлосон этгээдийг Ралф Глисон гэдэг нь тодорхой болсон байна. Тэрээр хөшөөний доорх өвсөн дээр өвс хадаж байсан ажилчны бараг дэргэд нь шахуу унаж нас барсан ажээ.       

 2001 оны 8 дугаар сарын 23-нд Францын орлон тоглогч жүжигчин Терри Дево хөшөөнөөс шүхэр өмсч байгаад бамбарт зүүгдэн резинэн татлага уяагаар доошоо үсрэхийг оролджээ. Тэр ямар бэртэл гэмтэл аваагүй бөгөөд үсэрснийхээ төлөө хэд хэдэн шалтгаанаар шийтгүүлжээ.  

 Дурсгалын үгнүүд

 Суурь тавцангийн дотор талд Эмма Лазарусын " The New Colossus"    шүлгийг хүрлээр цутгаж сийлсэн байдаг. Харин үүнийг тавцангийн гадна талд нь сийлээгүй.  

 

  Хуулбарлаж дуурайсан ажлууд

Францын Эрх чөлөөний хөшөө Парис хотын Сена мөрний дэргэд байдаг.  

Түүнчлэн хэдэн зуун ийм эрх чөлөөний хөшөөнүүд дэлхийн бусад улс орнуудад байдаг. 1950 онд Америкийн эрэгтэй скаутууд эрх чөлөөний хөшөөний жижигрүүлсэн загварыг Миссури мужийн Колумбид Жентри байшингийн дэргэд босгож байв.    

Ийм хөшөө Харрисбург хотын ойролцоох Сускуеханна голын дунд хэсгийн эрэг дээр мөн байдаг. Энэхүү хөшөө нь бараг бүхлээрээ цагаан ажээ. Өөр нэг хөшөө Мисссури мужийн Кейп Жерард хотын Капаха цэцэрлэгт хүрээлэнгийн хаалганы дэргэд байдаг.  

Эрх чөлөөний хөшөө соёлын амьдралд

Эрх чөлөөний хөшөө тун богинохон хугацаанд түгэж зурагт хуудас, зурагнууд, кино, ном зэрэгт гарч ирсэн. О.Хенрийн 1911 онд бичсэн өгүүлэл хатагтай Эрх чөлөө болон бусад хөшөөнүүдийн хоорондын харилцан яриа гардаг.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Mash goy oilgomjtoi bichsen uchraas mash ih taalagdlaa
бичсэн Bujinlkham цаг: 00:31, 2020-09-22 | Холбоос | |