Мачу Пикчу

бичсэн: mister төрөл: Дэлхийн гайхамшиг

Өнгөрөгч онд дэлхийн долоон шинэ гайхамшгийг тодруулах санал асуулгад оролцсон 100 сая гаруй хvн инкчvvдийн эртний хот Мачу Пикчуг тэдгээрийн нэгээр шалгаруулсан билээ.
Далайн төвшнөөс дээш 4000 гаруй метрийн өндөрт, Андын нуруунд орших Мачу Пикчу нууцлаг бvхнээр дvvрэн. Уг хот vзэсгэлэнтэйгээс гадна одон орон судалгаа болон шашин vйлийн төв байжээ гэж эрдэмтэд vздэг. Инкийн нийслэл Куцо хотоос 100 орчим км-ийн зайд орших Мачу Пикчу 1000 гаруй оршин суугчтай байсан бололтой. Ид цэцэглэж байх vедээ энэхvv өвөрмөц суурин байгалийн vзэсгэлэнг цогцлоосон сvрлэг байгууламж байсан нь мэдээж. Гурван талдаа хад асга, уул нуруудтай Мачу Пикчу өдгөө ч сvрлэг сайхан харагддаг нь vvнийг гэрчилнэ. Хот руу зөвхөн өмнөд талаас нь л нэвтэрч болох бөгөөд нутгийн иргэд vзэсгэлэнт хотоо хамгаалахын тулд өмнө хэсэгт нь vvд гэмээр аварга хана босгожээ. Хананы төгсгөлд хот руу нэвтрэх гол хаалга бий. Yзэсгэлэнт чулуун байгууламжийн хаалга, цонх бvр дороосоо дээш нарийссан хэлбэртэй. Хотын төв хvрэх замд усны суваг, бяцхан нуур, худаг олонтаа таарна. Уулсын дунд нуугдсан Мачу Пикчу инкчvvдийн эзэнт гvрний бусад хэсгээс тусгаарлагдсан мэт боловч соёл иргэншлийн төв байсныг олон зvйл гэрчилж байна.

Өөрсдийгөө инкчvvдийн удам гэдэг Перугийн уугуул иргэд бяцхан сууринд тоосго, чулуугаар барьсан жижигхэн сууцанд амьдардаг. Тэд амьдралын хэв маягаа таван зууны тэртээ хvчирхэг байсан өвөг дээдсээс нь уламжлагдсан гэлцдэг юм. Yнэхээр ч отог омог, айл өрхөөрөө аймаг болж бяцхан сууринд амьдардаг байсан инкчvvдийг соёлын нэгдмэл байдал л хvчирхэг болгож байлаа. Yvнийг Мачу Пикчугийн балгас гэрчилнэ. Уг хотод сvм дуган, сурвалжнуудад зориулсан vйлчилгээний газрууд болон олон нийтийн vйл ажиллагаа явуулдаг газрууд байжээ. Харин дунд, доод давхаргынхны сууц хотын хөвөө хязгаарт байв. Мачу Пикчугаас олдсон эд өлгийн зvйлсийн дотор ноолуураар урласан хувцас, шавар ваар сав болон ургамлын шvvсээр өнгө оруулсан болов уу гэмээр өнгөт даавуу сэлт байдаг.

1912 онд нууцлаг хотыг олсон Хирам Бинхам хотын захын хэсгээс хэд хэдэн бунхан олсны дотор уран хийцтэй шавар эдлэлvvд ч олсон юм. Мачу Пикчугаас олдсон бvхний дийлэнх нь дээд зэргийн чанартай бөгөөд бидний vед бvрэн бvтнээрээ иржээ. Хотын төвд Ариун талбайн хажууханд өргөн том талбай байх бөгөөд судлаачид уг хэсэгт гол сvмvvд байжээ гэж vздэг. Сvмvvдийн нэгийг Санваартны өргөө гэж нэрлэдэг байсныг ч эрдэмтэд тогтоосон байна. Инкчvvд нарыг шvтдэг байсан бөгөөд эл өргөөнд “нарыг хувилгах” гэгддэг зан vйлийг vйлддэг байсан бололтой. Инкийн бурхадаас хамгийн хvчирхэг бөгөөд том нь Инти буюу нарны бурхан. Х.Бинхам Инти бурхныг тахидаг байсныг гэрчлэх цөөнгvй нотолгоо олсны хувьд нууцлаг хотыг Вилкабамба хот гэж таамагласаар насан эцэслэсэн юм. Харин өнөөг хvртэл уг хотыг уугуул иргэд нь чухам ямар нэрээр нэрлэдэг байсныг тогтоосон хvн vгvй.

Мачу Пикчу нь зэргэлдээх уулсын нэгэн оргилоос “зээлсэн” нэр юм. Испанийн тvрэмгийлэгчид уг хотын тухай тэмдэглээгvй учир Мачу Пикчугийн иргэдийн хувь заяаг хэн ч мэдэхгvй. Тvvхчдийн таамаглаж буйгаар хотын хөгжил цэцэглэлтийн оргил vе испаничуудыг Перугийн нутагт хөл тавихын өмнөхөн тохиожээ. Мачу Пикчуг 134 жилийн турш буюу Инкийн эзэнт гvрэн байгуулагдсан 1438 оноос испаничуудын тvрэмгийлэл эхэлсэн 1572 он хvртэл оршин тогтносон гэж vздэг. Харин гайхамшигт хотын сvйрлийн шалтгаан нууц хэвээр байна. Тахал, дайн эсвэл харийнхны тvрэмгийлэл иргэдийг нь хөнөөсөн байж болох ч цагийн эрхээр элэгдсэн мэт Мачу Пикчугийн нvсэр байгууламжийн хаанаас ч дээрх таамгуудын нэгийг нь ч нотлох баримт олдоогvй юм. 500 гаруй жил цавчим хясаа, ширэнгэн дунд нуугдсан Мачу Пикчу ойрын хэдэн жил ч мөн нууцаа задлахгvй бололтой.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: