Таж Махал

бичсэн: mister төрөл: Дэлхийн гайхамшиг

Таж Махал


Энэтхэгийн бэлгэ тэмдэгийн нэг нь Таж Махал сүм билээ. Энэ үзэсгэлэнтэй сүм Дели хотоос 204 км-ын алсад орших Агра хотод байдаг. Энэ сүмийг энэтхэгийн нутаг дээр оршин тогтнож байсан Их Могол улсын эзэн хаан Шах Жахан хайртай эхнэрийнхээ гэгээн дурсгалд зориулан барих зарлиг гаргажээ. Хожим хааныг нас барсаны дараа бас энд оршуулсан байна. Таж Махал сүмийг 1630-1652 оны хооронд барьжээ. Сүмийг барих ажилд Энэтхэгийн болон Дундад Азийн орнуудаас ирсэн тухайн үеийн хамгийн шилдэг 20 мянган дархан, мужааныг оролцуулсан байна. Анхны зураг төслийн дагуу Таж Махал сүмийн эсрэг талд голын цаад эрэгт нь хар өнгийн яг ижилхэн сүм сүндэрлэх ёстой байжээ. Хоёр ихэр сүмийг гүүр холбох байв. Гэвч цаг үеийн байдлаас болж хоёр дахь сүмийг гүйцээж бариагүй байна. Таж Махал сүм нь энэтхэг, перс лалын шашинтай орнуудын уран барилгийн хэв шинжийг өөртөө нэгтгэсэн өвөрмөц барилга байгууламж гэж судлаачид үздэг. Таж Махал сүмийн ханыг гартаам, оюу, ногоолин, мана зэрэг чулуу хийжээ. Гантиг чулуу нь өдрийн хурц гэрэлтэй үед цагаан, өглөө нар мандах үед ягаан, сартай шөнө мөнгөлөг өнгөтэй болж харагддаг. Таж Махал сүмийг бунхан гэж нэрлэж болно. Тэгвэл бунханы төвд нь саруул том зайтай тасалгаа бий. Энд хаан, хатан хоёр мөнх нойрсож байгаа. энэ танхимийн хаалга анх мөнгөн хадаастай байлаа. Харин одоо зэс хаалгатай болжээ.Таж Махал сүмд асар олон тооны бэлгэ тэмдэг бий. Жишээ нь Таж Махал руу орох хаалган дээр Коран судараас иш татан авсан өгүүлбэрүүд, мөн миний диваажинд тавтай морил гэдэг үг бичсэн байна. Таж Махалын эргэнт тойронд нуур, усан оргилуур, суваг шуудуутай 18 га талбай цэцэрлэгт хүрээлэн бий. 1983 онд Таж Махалыг ЮНЕСКО-гийн хамгаалалтанд авсан байна. 2007 онд дэлхийн 7 гайхамшигийг шинэчлэн батлах үед Таж Махал багтжээ. Манай дэлхийн 90 сая хүн Таж Махал гайхамшигт байгуулаж мөн гэж саналаа өгсөн байна. Тун саяханаас Таж Махал сүмийн хана туурганд цууралт гарсан байна. Таж Махалын ойролцоо урсдаг Ямуна голын ус багасаж байгаа нь сүмийн хана туурга цуурах шалтгаан болсон гэж эрдэмтэд дүгнэсэн байна. Энэтхэгийн засгийн газар Таж Махал сүмийг хадгалан хамгаалах тал дээр байнга анхаарч иржээ. 1990 оны эхээр сүмийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг тоосго, шил хийдэг үйлвэрийг хаажээ. Бас сүмийн ойролцоо машин явахыг хориглодог. Сүмийн хана туургийг Энэтхэгийн хойд хэсгээс авч ирсэн тусгафй найрлагатай шавраар арчиж, дараа нь усаар цэвэрлэдэг байна. Сонирхуулж хэлэхэд, сүмийг цэвэрлэдэг шавараар гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг байна. хамгийн сүүлийн удаа 2008 оны 1 сард сүмийг шавраар цэвэрлэсэн байна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

алга ташилт тормолзох хайртай
бичсэн kuku (зочин) цаг: 08:44, 2012-03-09 | Холбоос | |
mini mopoodol
sain bain u ene enethegin taj maxal bol mini ochoj vzexsen gej bodoj yuwdag moroodol gej helj bolno odor bolgon zurgin harad ochtson yum shig sanagdag ch ene dotor yu hun amdirdagin boloo tegexde ehe saihan medelig tawsand bayrlla алга ташилт
бичсэн ;dogoo (зочин) цаг: 08:48, 2012-02-17 | Холбоос | |
Дэлгэрэнгүй сайхан мэдээлэл байна Энэ талаар сайн мэдэж байгаа болохоор нэг зүйл асуух гэсэн юм Харуулын цамхаг буюу баганыг оройгоос нь эхэлж барьсан гэдэг яриа байдаг юм байна Үүний тайлбарыг мэдэх үү Олж өгөөч
бичсэн Нараа (зочин) цаг: 13:47, 2011-04-15 | Холбоос | |