Далай тэнгисийн vл мэдэх амьтад

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй
1983 оны 3-р сарын 31-ний vдээс хойш Калифорнийн Марин хязгаарын засварын бригад хайвей №1 хэсгийн далайн эрэг дээгvvр өнгөрдөг яг тэр хэсэгт ажиллаж байвЯг тvvний дор Стинтон бичийн элсэн наран шарлагын газар зах хязгааргvй Номхон далай оршдог. Хоёр цагаас өмнө бригадын дарга тамхилхаар завсарлан тэнгис рvv харахад ямар нэгэн юу нь мэдэгдэхгvй нэг том юм эрэг рvv хөвж яваа харагдав. Тэр нэгийгээ дуудаж дуран аван дурандав.

Тэдний яг дор нэгэн нvцгэн сэлж байгаа хvнийг харахад тvрvvнийхээс илvv сонирхолтой байлаа. Тэгээд Ратто дуранг аван тvрvvний зvйл рvv харвал бараан өнгийн аварга том амьтан тvрvvчийнхээсээ хагас км-ийн зайд байгааг олж харав. Тэр ийм амьтан хэзээ ч урьд өмнө нь харж байгаагvй, нимгэн, 30 орчим метр урттай гурван босоо бөхтэй байв. Ингэж Ратто хаврын тэр өдөр далайн могойг харсан юм. Тэр амьтан уснаас толгойгоо гаргаж ажиглан харж байхыг харав. Дараа нь толгойгоо эргvvлэн чиглэлээ өөрчлөв, ус руу толгойгоо хийн тэнгис рvv цаашаа явав. Хажууд нь байсан ачааны тэрэгний жолооч Стив биор тэр амьтан 65-70 км цагийн хурдтай явж байна гэж тодорхойлов. Биор зөвхөн хоёр бөхийг нь харж байсан тул урт могой загас шиг харагдаж байв. Тэр өдөр таван ажилчин тавуулаа харсан зvйлээ дvрслэн ярих нь яг таарч байв. Харин тvvнийг харсан бас нэг гэрч болох Мэрлин Мартин өөрийнхөө нэр хvндийг унагачих байх гэж бодон ямар ч тайлбар хийхгvй байв. Харин тvvний охин аав маань дөрвөн бөхтэй сонин амьтныг харсан, тийм амьтныг хэзээ ч харж байгаагvй гэж ярив.

Бас нэг гэрч болох 19-н настай Керри тэр өдөр тvvнийг харжээ. Тэр vvнээс долоо хоногийн өмнө энэ амьтныг харсан бөгөөд энэ тухай найздаа ярихад тэр тvvнийг шоолсон тухайгаа сурвалжлагчид ярьжээ. Харин одоо бол тэр маш сайн тод харсан бөгөөд хэнээр ч шоолуулахгvй гэдэгтээ итгэлтэй байна.

Стинсон бичэд болсон тэр тохиолдлоос хойш гурав хоногийн дараа эндээс 600 км-ийн зайтай урагш Кост-Месийн дэргэд тvvнтэй адил амьтныг харжээ. Хатчинсон гэдэг 19-н настай хvн Сант-Аны голын хавцлын дэргэдэх уснаас ердөө гуравхан метрын зайд нэгэн амьтан дээшээ гарч байхыг харжээ. Тэр залуу эхлээд солиотой хvн гэж хэлэх байх гэж бодон энэ тухай ярихгvй байв. Харин сонин дээр Маринд болсон тохиолдлын тухай уншаад "тэр ажилчдын ярьсантай яг адилхан урт бараан могой байв" гэдгийг тэр хvлээн зөвшөөрөв.

Манай эрин зуунд нууцлагдмал танигдаагvй амьтад номхон далайн эрэг дагуу нилдээ хvмvvст байнга vзэгдэж харагдаж байсан ба хэн ч яг ямар амьтан юм бэ гэдгийг тодорхойлж чадаагvй. 1983 оны тохиолдлыг эрдэмтэд халимны ил гарсан хэсэг нарны гэрэлд ойн харагджээ гэсэн таамаг тавьж байгаа. Зарим нь энэ бол далайн гахайн сvрэг гинж болон байхад нь харжээ гэдэг. Ратто ба Хатчинсон энэ санааг vгvйсгэн: халим ямар байдгийг тэр хоёр сайн мэддэг бөгөөд тэр бол ямар ч байсан халимны төрөл биш гэдэгт итгэлтэй байна.

Стинсон бич болон Месийн тvvнийг харсан гэрчvvд шинжлэх ухаанд мэдэгдээгvй далайн амьтан, тэр битгий хэл сөнөсөн эртний фаунын төлөөлөгчийг харсан байж болох юм гэж нэгэн биологич хэлжээ. Манай энэ vеэс маш холын, шинжлэх ухаан тvvнийг байдаг гэдгийг ч мэдээгvй тийм амьтан байж болох юм.

Аймаар амьтан гэдгийн тодорхойлолт нь бvгдээр хvлээн зөвшөөрсөн, дассан тэр зvйлийн хvрээнд ойлгож болохгvй тэр зvйлийг хэлдэг хэтэрхий хачин жигтэй, хэтэрхий агуу том, аймаар, зэрлэг, бодитой байх юм бол хэтэрхий аюултай зvйл юм. Хvн төрөлхтний тvvхийн эхэн vед л хvмvvс гайхалтай амьтдын талаар vлгэр домог зохиож байсан аварга том нууцлагдмал, бас нилээд ховор ба бага судлагдаж мэдэгдсэн. Тэд яруу найрагчид, далайчид, сvмийн лам нарын онгодыг оруулдаг, амар хялбараар нэр хvнд олох, баяжих гэсэн луйварчдыг татдаг. Харин эдгээр адгуус амьтад анчдаас бултан гарч дэлхийн хамгийн бэрх хэцvv нууцлагдмал тэнгис болон далай, гол болон нуур, уул болон ойд нуугдаж байдаг.

Судлагдаагvй тэнгисийн агуу гvн гvнзгий хэсгvvдэд хэзээд судлагдсан болон судлагдаагvй амьтад амьдарч байдаг. Газарзvйн зурагчид өөрийн зураг дээрээ зураагvй амьтан бараг байхгvй байх. Тэр амьтдын зарим нь, жишээ нь: наймаалж домог vлгэрээс гаран амьтны сурах бичиг дээр гардаг болсон.

Эх газрын гvн голууд ба нуурууд нь урьдынхаараа агуу том цэнгэг усны амьтдын амьдардаг газар байсаар байна. Жишээ нь Лошх-Несс эсвэл Огопый, Шан, Мораг зэрэг нуурын амьтад тэр амьдарч байгаа нуурынхаа нэрээр нэрлэгдсэн байдаг.

Далай бол судлагдаагvй aгyy том газар юм. Энд vл мэдэх амьтад амьдран байдаг бөгөөд тэд ил гарах дургvй байдаг учир бидний олж харж байгаа ганц нэг тохиолдол нь далай агуу их таамаг оньсогийн өчvvхэн бага хэсэг юм.

Ихэнх далай судлаачид өөрийн vйл ажиллагаагаа зөвхөн эх газрыг тойрон байгаа нарийхан шельф гvехэн газрыг л судлаж чадаж байна. Энэ шельф нь нийт усан доорхи гадаргуугийн дөнгөж 7-хон хувийг эзэлдэг бөгөөд далайн гvний тэр их газрын талаар өчvvхэн ч төсөөллийг өгөхгvй юм. 3 мянган метрийн гvнд байгаа газар дэлхийн бөмбөрцгийн нийт гадаргуугийн тал хувийг нь эзэлдэг. Сонирхолтой хавцлуудын нэг нь 9 мянган метрийн гvнтэй Минданаогийн хавцал юм. Гурван км-ийн гvний газрын яг төв хэсгээс нь дээш 3.5 км –ийн өндөртэй дэлхий дээр хамгийн том далайн дундахь нуруу тогтсон байдаг. Тэр гурван гол далайн дор 50 мянган км vргэлжилдэг.

Энэ усан доорхи ертөнцийн амьдралын тухай мэдэгдсэн танигдсан бvхэн хамгийн сvvлийн vеийн шинжлэх ухааны ололтын тусламжтайгаар хийсэн судалгааны vр дvн юм. Сонарыг ашиглан эрдэмтэд дэлхийн усан доорхи районы тодорхой нарийвчилсан картыг хийсэн. Гэхдээ энэ ертөнцийн хариугvй өчvvхэн хэсгийг л судалсан бөгөөд хавцал ба хөндийн ямар амьтад тааралдахыг хэн ч төсөөлөхийн аргагvй юм. Сvvлийн хэдэн арван жилд усны одон шинэ амьтдыг нээсэн эдгээр амьтад хэдэн мянган жилийн туршид хvнд баригдахгvй байсан юм.

Хамгийн итгэмээргvй ер бусын тvvхийн нэг нь аварга том наймаалжтай холбоотой юм. Хэдэн мянган жилийн туршид тvvний тухай домог л байсан ба дараа нь хэдэн арван жил тэр мартагдсан, эцсийн эцэст тодорхой зоологийн обьект гэж хvлээн зөвшөөрөгдсөн. Агуу том осьминогийн хувьд бол одоохондоо бvрэн хvлээн зөвшөөрөгдөөгvй байгаа.

Хэдийгээр эдгээр хоёр толгой-хөлтний төлөөлөгчид урт булчинлаг соруулт хөлтэй ба нvд нь их сайн хөгжсөн ч энгийн жирийн най¬маалж болон осьминогийг биологичид хооронд нь тов тод ялгадаг. Наймаалжний хувьд арван хөлтэй, тэдний хоёр нъ илvv их урт бөгөөд энэ бол тэмтрvvл юм. Наймаалж бол махчин амьтан бөгөөд тvvний жижигхэн авсаархан бие нь амьтныг хөөн барьж идэхэд зориулагдсан
байдаг.
Осьминог бол илvv дугуйрхуу, тэд найман хөлтэй, илvv болхи удаан, өөрийн усан дорхи vvрээсээ явах дургvй. Харин хэдэн зууны туршид энэ хоёр амьтныг хооронд нь хольж хутгасааар байгаад алийг нь яриад байгааг ойлгоход бэрх. болжээ.

Энэ агуу том наймаалжийг анх удаа манай эриний өмнөх 8-р зуунд амьдарч байсан Хомер гэдэг хvн дvрслэн бичжээ. Тэр өөрийн бичигтээ Сцилле гэх аймшигтай амьтны тухай бичсэн ба тэр нь хэдийгээр гадаад байдал нь аймшигтай зургаан хvзvvтэй, зургаан нохойн толгой, гурван давхар шvд, арван хоёр хөлтэй хэдий ч ЭНГИЙН осьминогийн тухай ярьж байгаа нь ойлгомжтой байна. Энэ хөл-толгойтон хоолоо хvлээн агуйд нуугдан хvлээж байдаг. Гэхдээ Сциллын гурван давхар шvд нь осьминогийн амны хөндий гэхээсээ илvv кальмарын соруулыг санагдуулж байна.

Эртний грекийн домогт гардаг бас нэгэн хачин амьтан Медуза нь бас л аварга том хөл-толгойтны нэг байж болох юм. Тvvний vс орооцолдсон могой нь кальмарын хөл, мөн толгойноосоо ургасан осьминогийн хөл мөн нь гарцаагvй. Хvнийг чулуу болгодог Медузын нvд нь аварга том кальмарын хvнийх шиг нvд эсвэл аварга том осьминогийн нvдтэй адил байна. Нэгэн удаа нэг шумбагч залуу наймаалжтай тааралдаж тэр амьтны харц нь тvvнийг бvрэн мансууруулсан байсан. Харин тэр амьтан зөвхөн огцом хөдөлгөөн хийсний ачаар л тэр залуу амьд гаржээ.

Дундад зуунаас өмнөх эрин зуунд аварга том толгой - хөлт дахин гарч ирэхдээ "арал-мангас" шиг халимтай холбогдсон байсан. Их том болохоор тvvнийг арал байна гэж далайчид андуураад тvvн дээр буучихдаг гээд боддоо, тэгээд доодох газар нь хөдөлж байхыг мэдээд ухаан алдах шахдаг байжээ. Скандинавын кракен гэдэг гол баатрын тухай анх удаа 1000-н жилийн эртний гар бичмэлд өгvvлсэн байдаг ба хэдэн зуун жилийн туршид хойд туйлд амьдарсаар байдаг.

Нэг домогт нэгэн хамба лам урьд өмнө нь харагдаж vзэгдэж байгаагvй арлыг хараад өөрийн сэлvvрчдэдээ тvvн рvv очихыг тушаажээ. Тэр тvvн дээр буугаад шинэ газар оллоо гэж бурхандаа залбирчээ. Тэгээд яваад эргэн харвал тэр арал алга болчихсон байсныг гайхашран харжээ!

Нэг зуун жилийн дараа 1852 онд бас нэгэн скандинавын сvсэгтэн далайн мангасын тухай бvхэл бvтэн ном хэвлэн гаргажээ. Өөрийн "Норвегийн эгэл тvvх" номондоо Э.Понтоппидан, хамба лам Бергенский кракенийг "агуу том, хавтгай бөгөөд олон тооны гар эсвэл хөлтэй" гэж дvрсэлсэн байдаг. Тэр амьтны хөдөлгөөнт нуруу хэсгийн тойрог нь 1.5 англи миль байсан бөгөөд эхлээд харахад тус тусдаа хэд хэдэн аралтай төстэй, харин тvvний гар нь дунд зэргийн усан онгоцны сураг /мачта/ шиг хэмжээтэй байв. Э.Понтоппидан цааш нь бичихдээ тэр мангас том усан онгоцыг живvvлж чаддаг ба яг л аварга том кальмартай адил гэжээ.

Өнгөрсөн зууны эхэн vед аварга том толгой-хөлтөн шалгармал золиосыг хvсдэг байсан дvрслэн хэлэхэд. Францын байгальч Монфор.П далайн мангасын тухай их зvйл сонссон бөгөөд тvvндээ болон цэнхэр халимны гэдэснээс гарсан хоолны vлдэгдэлд маш нарийн шинжилгээ хийжээ. 1802 онд тэр өөрийн "Нялаахайнуудын эгэл тvvх" номоо гаргасан, гэвч энэ ажил нь цаашдын судалгааг удаашруулнаас биш хурдасгаагvй. Монфор.П -ыг сенсаци хөөцөлдөн төсөөлөл дvрслэлийг зориудаар бужигнуулсан тийм материалыг шударга бусаар сонгож авсан гэж буруутгажээ. Шинжлэх ухааны хvрээнийхэн судлаачаас нvvр буруулж, тэр өөрийн амьдралаа ядуу зvдvv байдалд замын хажуугийн сувганд өнгөрvvлжээ.

Хэдий тийм ч амьдрал vргэлжилсээр. Өнгөрсөн зууны дунд vеэр Данийн амьтан судлаач Стенструп хуримтлагдсан бvх мэдээллийг/ зураг болон гэрчvvдийг/ цуглуулаад кракены тухай найруулал бичжээ. 1842 онд тэр Скандинавын байгальчдын нийгэмлэгийн хуралдаан дээр мэдээлэл хийжээ. Тэр vед Стенструпын нэр хvнд эрдэмтний хувьд нилээд уначихсан байв. Тэр хvн болон арслан заан нэг эринд амьдарч байсныг vгvйсгэж байсан ба тvvнийг бас л Монфор шиг ирээдvй хvлээж байв. Гэхдээ тэр арай азтай байв. Тэр vед шинжлэх ухааны нотолгоо гарч эхэлж байсан бөгөөд Стенструп 1853 онд Данийн эрэг дээр хаягдсан аварга том кальмарын залгиур болон амыг олж авч чадсан байв. Бас дөрвөн жилийн дараа тэр энэ төрлийн тухай шинжлэх ухааны тайлбарыг бичжээ.

Ингэж тэр амьтан нэртэй болжээ.

Хэдий тийм ч эдгээр баримтанд хvмvvс эргэлзсээр л байв. Тэгээд ашгvй нэг шуугиантай гэхдээ нилээд бодитой нотолгоо гарч ирэв. 1861 оны 11-р сарын 30-нд францын их буу зөөгч "Алектон" Канарын арлын Тенерире арлын дэргэд агуу том кальмартай тааралджээ. Усан онгоцны ахмад дэслэгч Фредерик Буйе тvvнийг барихаар шийджээ. Тэдний нэг нь тvvн рvv буудсан боловч оносонгvй. Удаан хөөцөлдсөний эцэст тvvнийг жадтай гинжээр оосорлож авч чадсан бөгөөд хvзvvгээр нь оосорложээ. Тэгээд тэд тvvнийг онгоцны тавцан дээр татан гаргаж байхад гинж нь тасарч буцаагаад усанд нь алдчихав. Тавцан дээр зөвхөн сvvлний vзvvр л vлдсэн байв. "Алектон" Тенерифс-д буцаж ирээд Буйе сvvлний тасархайг францын элчинд vзvvлж, мөн тэнгисийн цэргийн яаманд албан ёсоор мэдэгдэл хийжээ.

Нэг сарын дараа энэ тохиолдлын тухай францын шинжлэх ухааны академид танилцуулагджээ. Гэсэн ч гутранги vзэлтнvvдэд тэр зохих ёсоор нөлөөлөөгvй, гэсэн ч өнгөрсөн зууны 70-аад онд Ньюфаундлендын ойролцоо эрэг газрын хавьд аварга том кальмар оршин байдгийг хөдөлгөөнгvй нотолсон vйл явдал болсон юм. Vл мэдэгдэх шалтгаанаар маш олон тооны эдгээр амьтад vхэж арлын эргийг дvvргэж байв. Тэдний ихэнх өлөн зөлмөн нохой болон загасны хоол болсон, харин шинжлэх ухаан өөрийн ургацаа хураав.

Шинжлэх ухаан хvлээн зөвшөөрсөн хамгийн том кальмарын нэг нь Ньюфаундлендэд 1878 онд гарч иржээ. 11-р сарын 2-нд С.Сперринг болон тvvний хоёр найз загас барьж байгаад эргээс холгvй аварга том зvйл байхыг харав. Тэд нар онгоцны vлдэгдэл юм болов уу гэж тvvнд ойртоход, татралт болохоос өмнө гvн рvv явж амжаагvй гялалзсан нvдтэй лаг шавранд хөдөлж байгаа толгой хөлт нялаахай байхыг олж мэдэв. Явж чадахгvй байсан тэр амьтныг гурван эр дэгээгээр оосорлон эрэг дээр татан гаргаж тvvнийг усанд нь буцаагаад алдчихгvйн тулд модноос уяв. Энэ гайхамшигтай олз уртаараа 6 метр бөгөөд Шметрийн тэмтрvvлтэй байв. Нvдний голч нь 9 см, соруул - 8 см байв. Загасчид тvvнийг нохойд тасдан өгөхөөс өмнө энэ кальмарыг тэр нутгийн сvсэгтэн М.Гарви маш нарийн судалсан бөгөөд дараа нь энэ нээлтийн тухай Бостоны сонинд бичжээ.

Далай тэнгис хааяа хааяа Тимбл-Тиклийн араатантай адил мангасыг хvн төрөлхтөнд vзvvлдэг. Халимны бие дээрээс олдсон соруулын 9 см-ын ор мөр нь 30 гаруй метрийн урттай наймаалж байдаг тухай гэрчилж байгаа юм. Гэхдээ энэ нь чамбай нотолгоо болж чадахгvй яагаад гэвэл ор мөр нь халим томрохын хирээр өсдөг.

19-р зууны эхээр бас нэг далайн нууцлагдмал мангас тэнгисийн могой алдартай болов. 1817 оны 8- сарын 5-наас 23-ны хооронд хэдэн зуун нэр хvндтэй гэрчvvд Массачусетс мужийн Глочестер боомтын ойролцоо бөөгнөрсөн тоо томшгvй олон тэнгисийн мангас байхыг харжээ. Тэр vед гутранги vзэл мэдэгдэхvйцээр дарагдсан байсан тул эрдэмтэн мэргэд тэр мэдээллийг их сонирхжээ.

8-р сарын 14-нд 20-30 хvн цугларсан газар мангас харагджээ. Тэдний дотор дэлхийн шvvгч Лонсон Лэш байжээ. Тэр өдөртөө хэдэн завь тэр мангасыг мөрдөхөөр яваад хагас өдрийн дараа усан онгоцны мужаан Мэтью Гэффни "Репткльтэй адилхан сонин гайхалтай тэнгисийн амьтныг " олж харжээ. Тэр тvvний ил гарсан 10 метрийг нь сайн онилон бууджээ. Гэффни оносон гэсэн боловч тэр амьтан ер тоохгvй юм шиг байв. Тэр нилээд огцом завь руу эргэхэд тэд дайрах нь гэж айж байв. Харин тэр vvний оронд чулуу шиг доош орон завин доогуур гаран нөгөө талд гараад хvмvvсийг ер тоохгvй сэлгvvцсээр байжээ. Гэффни хожим нь ярихдаа, тэр амьтан гөлчгөр арьстай, бараан өнгийн, гэдэс болон хоолой нь цагаан байв. Тэр vнэхээр аварга том 12 метрийн урттай толгой нь 10 литрийн хувин шиг байжээ. Тэр босоогоороо хөдөлдөг бөгөөд 35-аас 50 км цагийн хурдтай явдаг байжээ.

Эдгээр болон дараах тохиолдлууд нь Шинэ Английн Линнеевийн нийгэмлэгийн тусгай хорооны нарийн судалгаа шинжилгээний обьект болсон юм. Энэ нийгэмлэгийн удирдлага дор Дэлхийн шvvгч Нэш 25-н зvйлтэй асуултыг гаргаж харсан гэрчvvдээс олон тооны мэдvvлгийг цуглуулж чаджээ. Ихэнх гэрч нотолгоо нь Гэффнигийн дvрслэл тайлбартай тохирч байсан бөгөөд vvнээс гадна нэмэлт мэдээллийг агуулж байжээ. Бусад мэдээлэлд шинэ зvйл ч байв, Жишээ нь: нуруу нь олон бөхтэй байсан, /ойролцоогоор арван бөхтэй/ мөн босоо нугалааны тусламжтайгаар тэр явж байсан. Уснаас 12-14 см цухуйж байсан толгой нь матар эсвэл яст мэлхийнхтэй төстэй байжээ.

Орчин vеийн эрдэмтэн мэргэд Глочестерийн мангас нь могой ямар ч байсан байж болохгvй гэдэг дээр санал нэгджээ. Рептиль нь босоо чигт нугаларч ус руу шууд орж чаддаггvй. Гэхдээ Линнеевийн нийгэмлэг тэр vед ийм мэдээлэлтэй байгаагvй. Далайн могой нь рептили гэж тэд итгэн тэр заавал хаа нэгтээ хуурай газар өндөг гаргасан байх ёстой гэж шийджээ. Яагаад гэвэл мангас нь элсэн дээр гарсан тухай дуулдаж байсан! Эдгээр мэдээлэл нь зөвхөн гал дээр тос цацаж байв. Vнэндээ бол өндөгийг олоогvй ч, хоёр хvvхэд нуруун дээрээ бөхтэй хар могой шиг харагдах метрийн урттай амьтныг олжээ. Линеевийн нийгэмлэг нэн даруй: "Энэ бол зулзага нь мөн" гэж мэдэгдэв. Тэр амьтныг судлаж шинжлээд Атлантын бөхт могой гэж нэрлэв. Тvvний тухай шинжлэх ухааны тогтмол хэвлэлvvдэд олон тооны нийтлэлvvд гарсан.

Энэ олдворт европчууд илvv гутранги vзлээр хандаж байсан ба нилээд хугацааны дараа францын амьтан судлаач Ле Сюер атлантын бөхт могой бол нурууны өвчний эсвэл гэмтлийн улмаас бөгтөртэй болсон энгийн могой гэдгийг тогтоов. Эрдэмтэд америк хамтран зvтгэгчдээ удаан шоолсон ба глочестерийн тэр бvх vйл явдал нь ийм маягаар хvчингvй болсноор далайн могой тvvхэд хохирол учруулсан.

Гэсэн хэдий ч далай амьтад Шинэ англи болон Каналын эргээр тааралдсаар л байсан хэдий ч маш олон жил өнгөрсний дараа л хvмvvс ийм тохиолдол гэрчид дахин буурь суурьтай хандах болов.

Ийм нугалаа нь чадалтай хvмvvсийг далайн нууцат амьтдыг судлан шинжлэхээс холдуулж байв. 1848 он болоход европын эрдэмтдийн гутранги vзлийг дарсан нэгэн зэрэг хэд хэдэн английн далайн офицерvvдын гэрчилгээ нотолгоо гарч ирсэн юм.

8-р сарын 6-нд хаантаны усан онгоц "Дедал" Африкийн урд талын Сайн итгэлт хойгийн ойролцоо явж байв. Гэнэт гардемарин далбаат онгоц руу нэг юм маш хурдан ойртож байгааг харжээ. Тэр шууд л офицертоо мэдэгджээ. Ахмад Маккей болон тvvний багийн долоо гишvvн тvvнийг аварга том далайн могой гэж нэрлээд тvvнийг маш сайн харж vзэж авчээ. Тэр амьтны харагдаж байгаа хэсэг нь уртаараа 20 гаруй метр, харин голчоороо бол ЗО см -ээс хэтэрэхгvй байжээ Тvvний өнгө нь хар хvрэн, хоолойн дээрээ цацагтай усны ургамалтай адил шар цагаантай байв. 18- 20 км цагийн хурдтай хөдөлж байсан ба босоо болон хэвтээ чигт ямар ч мургинахгvй байсан ба тэр битгий хэл нvдэнд харагдахаар тvлхэлтийг ч хийхгvй байжээ. "Тэр толгойгоо могой шиг усан дээр метрийн өндөрт байлгаж байсан ба явж байгаа чигээ ганц ч удаа алдаагvй ". "Дедал"-ийг Плимутад буцаж ирэхэд энэ тохиолдльн тухай мэдээлэл Лондоны "Тайм"-д гарсан бөгөөд лордууд усан онгоцны удирдлагаас тодорхой тайлан өгөхийг шаардаж байв. Маккей албан тайлан бичээд тvvнийгээ нийтлvvлсэн нь шуугиан тарив. Дvрсэлсэн тайлбар нь адилавтар байсан тул тvvнд итгэцгээв. Маккей болон тvvний офицерvvд шударга хvмvvс байсан хэдий ч британчуудыг удаан хугацааны туршид төөрөгдөлтөөр тэжээж байсан тул тvvнд шууд итгэхгvй байв. Энэ нотолгоонд гутранги vзэлтнvvд vгvйсгэсэн ишлэл олоогvй тул тэд хуучин ишлэлээ гаргаж удалгvй шинжлэх ухааны маргаан тарив. Гэрчvvдийн мэдvvлэг нь өөрөө эргэлзээ төрvvлж байв. Тэр нэр алдар нь ямарч сэжиг эргэлзээ төрvvлэхгvй байсан ч шинжлэх ухааны ач холбогдол нь илт бага байв. Далайчид, сvсэгтэн, эгэл жирийн аялагчид ихэнхдээ шинжлэх ухааны ажиглалт хийх дадал сурц байхгvй байдаг байсан ба тэд харж байгаа зvйлийнхээ шинж чанар vнэ цэнийг тодорхойлж чаддаггvй байв. Иймээс хэдийгээр хэдэн зуун жилийн туршид бvх дэлхийгээс мэдээлэл ирсээр байсан ч нэг ч эрдэмтэн далайн амьтныг нухацтайгаар сонирхсонгvй.

Гэвч байдал 1905 он гэхэд огцом өөрчлөгдөв. Лондоны амьтны нийгэмлэгийн гишvvн нэр хvндтэй хоёр байгальч арай хийж нэг юм шинжлэх ухаанд vл танигдсан аварга том далайн амьтныг харжээ.

12-р сарын 7-нд байгаль туршигч Мид-Вальдо, Майкл Николл ханхvv Кроуфордын "Валгалла" усан онгоцоор Бразилийн Парабай мужийн эргийн дагуу явж байжээ. Гэнэт Мид-Вальдо ойролцоогоор хоёр метрийн өргөнтэй усан онгоцноос зуу орчим метрийн зайд усыг ярж байгаа хөвөгчийг олж харжээ. Тvvнийг ажиглаад усны гадаргуу дор их том хэмжээний бие байгааг анзаарав. Тvvнийг дурангаа гаргаж байх яг тэр агшинд усан дээр аварга том толгой болон хvзvv ил гарч ирэв. Хvзvvний зөвхөн ил гарч байгаа хэсэг нь л гэхэд 2.5 метр, харин өргөн нь дунд зэргийн тарган хvний хэмжээтэй байв. Толгой нь тэр хэмжээгээрээ том байсан бөгөөд яст мэлхийнх шиг байв. Нvд нь ч гэсэн дээ, толгой болон хvзvvн дээгvvрээ хар хvрэн, доод хэсэг рvvгээ цайвар болсон байв.

Николлын нотолгоо нь Мид-Вальдогийн ажиглалтаас цорын ганц зvйлээс бусад нь таарч байв. Тvvний бодлоор тэр нь рептиль биш сvvн тэжээлтэн байсан гэж байгаа ч яг мөн гэдгийг мэдэхгvй гэдгээ хvлээсэн.

Эдгээр хоёр мэдээлэл нь хоёулаа бусдаасаа их биш ялгагдах боловч тэднийг эрдэмтэд бусдаас хамгийн бага шvvмжилж маргасан. Хэдий тийм ч Мид-Вальдо болон Николлын дvрмээс гадуурхи яриа ховор байв. Цуу яриагаар хvрээлэгдсэн мангас нь ямагт тvvнийг харсан болон дvрслэн ярьж байгаа хvмvvсийг их шоолдогоос тэдний олонхи нь өөрийн мэдэгдэлээсээ буцаж өөрийн харсан бvх зvйлээ vгvйсгэдэг байв. Болсон vйл явдлын гэрчvvд "Хэтэрхий удаан нарны шарлага хийсэн" гэсэн цорын ганц шалтгаанаар хэдэн ажиглалт ямар ч vр дvн өгөөгvй гэдгийг тооцох аргагvй юм.


Далбаат онгоцыг ууран усан онгоц тvрэн гаргахын хирээр задгай далай тэнгист vл мэдэгдэх эсвэл vл ойлгогдох амьтдыг vзсэн харсан тухай мэдээлэл ирэх нь улам бvр ховор болж байв. Усан онгоцны ахмадад цаашид сурсан гарсан далайн замаасаа хазайх хэрэггvй болсон учир тааралдахгvй байгаагийн шалтгаан нь болсон гэж vздэг. Хөдөлгvvрийн дуу чимээ нь амьтдад ойртон ирж байгаа аюулын дохиог өгч байдаг биз. Норвегийн алдартай аялагч Тур Хейэрдалын vгээр "Бид хөдөлгvvрээ пэжигнvvлж, усаа оволзуулан нааш цааш холхих мөртлөө далайн эргэн тойронд юу ч байхгvй байна! гэж мэдэгдэх юм". Иймээс өнөө vед далайн могойг эргээс эсвэл эрэг хавиар хөвдөг багавтар онгоцоос хардаг нь гайхаад байхаар зvйл биш юм. Чухам иймээс л Калифорнийн эрэг хавь өнөөдөр мангасыг татаж байж болох юм. Энд 1983 онд Стинсон-бич болон Коста-мес-д харагдсан vл танигдах амьтнаас гадна бусад нууцлагдмал амьтад байсан: Сан-мартинд Бо-бо нэртэй нэг зvйл vзэгдсэн, Монтрейд Өвгөн ирж байсан, Сан-клементо-д бvхнээс хамгийн илvv алдартай нэг нэрт мангас vзэгдсэн.

1914 болон 1919 оны хооронд анх удаагаа vзэгдээд энэ амьтан Сан клементе болон Санта-каталина хоёр арлын хооронд орших Санта-барбара хоолойн хөөстэй ус руу дахин оржээ. Олон жилийн туршид мерикийн "Тунец" спортын загас агнуурын клубын гишvvд мангасыг олонтаа хардаг бөгөөд өөрийн клубын нэр алдрыг өргөн тvvнийгээ мэдээллэдэг байжээ. Тэдний дvрслэн тайлбарлах нь маш адилхан учир нэгэн сэтгvvлч "Нэг гэрчийн дvрслэлийг магнитофонд бичээд тvvнийгээ дахин дахин тавьж байгаатай адил байна" гэж хэлж байжээ Сэтгvvлч бvх гэрчvvдийг ганц нэгээр нь асууж, тэдний хэн нь ч тvvнийг асууж байгаа тухай мэдэхгvйгээр хийсэн ажээ. Клубын гишvvд хэдэн цагаар сууж тэдний амьдралд нь тохиолдсон гайхалтай зvйлийн талаар хэлэлцэн ярилцаж нэг бvхэл таамаглал болгосон боловч энэ асуудал нээлттэй хэвээр vлдсэн.

1960-аад оны дунд vе хvртэл бvх мэдээлэлд ганц л ерөнхий дvр хэв шинж, мангасыг харсан гэж батлан ярьж байгаа субъектив ам мэдээлэл байв. 1965 онд харин өөр төрлийн баримт гарч ирэв. Францын зурагчин Робер Серрек далайн могойны анхны жинхэнэ зургийг авч чадсан гэж мэдэгджээ. Тvvний яриагаар Австралын Квинсленд мужийн эрэгт 1964 оны 12-р сарын 12-нд тааралджээ. Тэр өөрийн гэр бvлийнхэн болон найз Жон Хенктэйгээ завиар чимээгvйхэн Стойнхейвен тохойгоор явж байхад тvvний эхнэр усны гадаргуугаас 1.8 орчим метрийн гvнд элсэн ёроол дээр агуу том зvйл байхыг анзаарчээ. Жон эхлээд энэ живсэн модны тайрдас байна гэж бодсоноо гэнэт энэ нь амьд амьтан том толгойтой могой хэлбэрийн нарийссан биетэй аварга том шанаган хорхой мургинахыг харж мэдэв. Ле Серрек хэд хэдэн зураг дараад, дараа нь өөрийн завиараа жаахан дөхөөд кино камераар авч эхэлжээ. Могойтой төстэй өргөн толгойтой нуруун дээрээ 1.5 метр орчим урагдсан том шархтай байхыг ялган харав.

Тэр vед Серрекын хvvхдvvд их айсан байв. Томчууд нь хvvхдvvдээ эрэг дээр гаргаад харин өөрсдөө ажиглалтаа vргэлжлvvлэв. Тэр амьтан огт хөдлөхгvй байхлаар нь vхэж байгаа юмуу эсвэл хvнд шархадсан уу, тэд бvр ойртож толгойн дээр нь хоёр нvд байгаа мөн бараан өнгийн биеийнх нь дагуу жигд хvрэн судал байхыг олж харав. Серрек найзтайгаа тvvнийг хөдөлгөж vзмээр байсан ч завийг хөрвvvлчихэж магадгvй гэж айж байлаа. Гэсэн хэдий ч тvvнийг илvv сайн ажиглан харахаар усан доор зураг авдаг камертай доош шумбав.

Усан дор гадаргуугаас илvv харанхуй байсан ба 6 метр орчмоос юу ч олж харж чадахгvй байв. Энэ жинхэнэ аварга том амьтан гэдэг нь эргэлдзээгvй байв, уртаараа 25-30 метр, ам нь метр орчим, 4 см-ийн нvдтэй бөгөөд тэр нь аньсан байхдаа хул шаргал юм шиг харгдаж байв. Гэнэт Серрекийг зураг авч эхлэнгvvт мангас амаа бага зэрэг ангайн хvмvvсийн зvг рvv аажуухан заналхийлэн эргэв. Хоёр найз бушуухан дээшээ гарав. Завь руугаа хурдан гараад харвал нөгөөтөх чинь алга болсон байхыг анзаарав. Серрекийн эхнэр тэр хэвтээ чигт мургинан задгай тэнгис рvv чиглэн явсныг хэлжээ. Тvvний энэ хөдөлгөөн нь сvvн тэжээлтнийх ямар ч байсан биш, харин могой загас эсвэл рептилд байдаг хөдөлгөөн байжээ.

Хуучин цагт байгальчид бvх далайн могойг нэгдсэн нэг бvртгэлд бичих гэж хичээдэг байсан. Харин одоо бол далайн нууцыг эрхэлдэг бvх судлаачид, эдгээр амьтан нь янз бvрийн төрөлд хамаардаг гэдэгт итгэлтэй болжээ.

"Валгала" усан онгоцноос харсан тэр зvйл бол сан-клементийн мангас, могой загас, далайн мөгөөрсийн аль алинтай нь адил байсан. Рептиль мөн гэж бvгд хэлэхгvй байгаа. Юуны тvрvvнд энэ бол ерөөсөө рептиль биш зvгээр л "далайн могойн" хэллэг уламжлалын өгөөж.

Бельгийн эрдэмтэн Эйвельманс янз бvрийн бvх л мэдээллийг ангилсан юм. Тvvний хийсэн ангилалыг эрдэмтэн болгон криптолог бvр зөвшөөрөхгvй нь мэдээж, гэхдээ бvгдээрээ тvvний асар их хөдөлмөрийг хvндэлж байсан юм. Арван жилийн дотор Эйвельманс 587 тохиолдлыг цуглуулж тvvнийгээ шинжлээд далайн могойн бодитой, худал, тохиолдлын ажиглалт гэж хуваасан. Тэрээр алдаа мадаг, төөрөгдөл болон хий хоосон дvрслэлийг хойш нь тавьж, могойн тодорхой есөн ангиллыг тодорхойлолтыг онцлосон: урт хvзvvтэй, "далайн морь", олон бөхт" олон тооны сэлvvртэй" аварга том халиу, аварга том могой загас, далайн сvvн тэжээлтэн, "бvх яст мэлхий " болон "шар гэдэстний " эцэг өвөг.

Эйвельмансийг оруулан зарим шинжээчид vvнийг хамгийн багаар бодоход хоорондоо адилгvй хэд хэдэн далайн амьтад, юуны тvрvvнд аварга том могой загас гэж vздэг. Өөр хvмvvс тvvнийг 19-р зуунд том төөрөгдөл болсон устаж vгvй болсон халим гэсэн санааг хэлдэг. Зарим нь vvнийг хойд далайн урт хvзvvт леопардын танигдаагvй нэгэн төрөл гэж vзжээ.

Хамгийн нэрд гарсан ба чамбай таамаг нь далайн могой устаж vгvй болсон урт хvзvvт динозаврын төрөл, тvvний нэгийг японы нэг усан онгоц барьжээ. Vнэн хэрэг дээрээ тvvнийг олсон нь устаж vгvй болсон гэж vзсэн амьтад өнөө хvртэл амьдарч болох юм гэдгийг баталсан юм. Гэхдээ плезиозавр жаахан өөр байж магадгvй л дээ, гэхдээ тэр "өөрөөр байж чадахгvй" гэдэгт ихэнх шинжээчид итгэлтэй байна. Тэр тийм ч агуу том биш, тvvний хvзvv онцгой хөдөлгөөнөөр ялгагдаж байсангvй. Босоо чигт мургинаж чаддаггvй нь тодорхой байгаа бөгөөд хурд нь ч гэсэндээ урт хvзvvт далайн могойнх шиг биш.

Гутранги vзэлтнvvд далайн могойны дvрийг тайлбарлах бvхэл бvтэн тайлбарыг хийдэг. Тvvний сонгодог нь 1803 онд гарсан бөгөөд хэдийгээр цаг хугацааны өөрчлөлт орсон ч гэсэн одоо болтол амьдарсаар байна. Жишээ нь кольцо болон дугуйрах чадварыг нь тооцсон. Хуурай замын том могой нь эдгээр дvрслэлд маш их тохирч байгаа ялангуяа питонууд... Гэхдээ далайн могой болоход хангалттай тийм том биетэй байсан ч хойд нутгийн хатуу ширvvн уур амьсгалд дасан зохицохоос өөр аргагvй нь ойлгомжтой. Харин босоо чигт бол ерөөсөө огт мургинаан хийж чадахгvй байсан.

Бас нэг нэртэй тайлбар: могойтой төстэй эртний төрлийн сельдяной ноён гэдэг далайн амьтан, мөнгөлөг өнгөтэй, хурц тод улаан заламгайтай, сэлvvр маягийн цээжний заламгайтай. Хэдийгээр сельдяной ноён уртаараа 10 метр хvрдэгч тvvний зан авир нь /тод өнгө болон босоо чигт мургинах чадваргvй нь / тvvнийг далайн могойтой огт адилгvй болгож байгаа юм.

Далайн могой болох гэсэн зvйлийн жагсаалт нь маш урт хөврөх бөгөөд тvvн дотор мод болон далайн ургамал хvртэл багтдаг.

Тууштай vзэлтэнvvдийн ортодокс дунд мэтгэлцээн өрнөж эд мөрийн чамбай баталгааг шаардаж байдаг бол vvнээс арай багыг шаарддаг шvvмжлэгчдийн дунд ч мэтгэлцээн vргэлжилсээр байна. "Олон хvн тохиолдлын чанартай хэврэг мэдээлэл дээр vндэслэн өөрийн дvгнэлтээ хийдэг гэж далайн могойг өмөөрөхөөр Леблон ба Сиберт өөрийн ажилдаа бичдэг. Харин нарийн духт ортодоксууд бол одоо цагт нээгдээгvй танигдаагvй том амьтан байхгvй ба далайн могой бол хий vзэгдэл, итгэх гэж ядсан хvний бодол гэж vздэг'". Харин эрдэмтэд бол: "Бvгдээрээ итгэхийн тулд цорын ганц зvйл л дутуу байгаа тэр нь тvvний бие. Тэр нь одоохондоо байхгvй байна".

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: