Геннессийн номд тэмдэглэсэн сонин хачинаас

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

 Австралийн иргэн Лее Стеварт 16 жилийн турш бичгийн машины ард сууж, тасралтгvйгээр 1-ээс 1сая хvртэлх тоог бичиж байна. Тэрээр өнөөг хvртэл 19 мянга 990 ширхэг цаас хэрэглэсэн бөгөөд 1000 ширхэг тууз, 7 ширхэг бичгийн машин сольжээ.                          
• Английн иргэн Кевин Таквелл гэрээ 20 сая хувцас хатаахад хавчдаг хавчаараар чимсэн байна. Таквелл шар, ногоон өнгөтэй эдгээр хавчаарыг наахын тулд 2 тонн цавуу ашиглажээ.
• Германы Хейно Монстер гэдэг хvн дэлхий дээрх хамгийн бяцхан сэтгvvлийг гаргадаг байна. Хорооллынхоо хов живийг бичдэг, долоо хоног тутмын уг сэтгvvл нь 3.5х2см-ийн хэмжээтэй гэнэ.
• Америкийн иргэн Фиона Кингстен шоколаданд vнэхээр дуртай бөгөөд
дэлхийн өнцөг булан бvрээс 2 мянган төрлийн шоколад цуглуулсан гэнэ. 30 жил шоколад цуглуулж буй тэрээр шоколадаа тусгай манаачаар мануулдаг гэнэ.

• Германы иргэн 39 настай Кристиан Адам 5 цаг 8 секундын турш дугуйгаа буруу харж унан, хийл тоглох зуураа 60.45 км зам туулжээ.
• Америкийн Херберт Л.Бечер 24 секундын .дотор номхруулах цамцнаас мултарч чаджээ.
• Энэтхэгийн Бенжи Ле толгой дээр нь 114кг жинтэй хvн гишгэж байхад 5 секундын туршид шилний хагархай дээр нvvрээрээ хэвтсэн байна.
• Японы Такеру Кобаяаши 12 минутын дотор 50 бvтэн, 1 хагас зайдастай хавчуургатай талх (сэндвич) иджээ.
• Английн Эми Барвелл цайны халбагыг 2 цаг, 15 минут, 40 секундын турш хамар дээрээ тэнцвэртэй тогтоон барьж чаджээ.
• Канадын Фан Яанг савангийн хөөсийг 47.54м болтол нь vлээж бөмбөлөг хийжээ.
• Германы Гизела Евалд бичгийн машин дээр 276 цагийн туршид 548 хуудас бичжээ.
• Стив Вvvдмор 56.01 секундад 595 vг хэлснээр хамгийн хурдан ярьдаг хvн болж шалгарчээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: