Ер бусын сонин тохиолдолууд
Хvмvvн бидний оршин буй гараг ертөнц дээр тайлбарлаж, ойлгохын аргагуй нууцлаг ер бусын зvйл тохиолдох нь олонтаа. Зарим эрдэмтэд vvнийг санамсаргvй зvйл, тохиолдол гэдэг.
Тэгвэл та бидэнтэй тун ойрхон гэж хэлж болмоор, тэр тусмаа бvр амьдрал дээр болдог олон сонин явдлуудыг тохиолдол гэх vv, эсвэл... Жишээлбэл, та яагаад ч юм бэ гэнэт олон жилийн турш уулзаагvй багын найзынхаа тухай бодож байтал, хэсэг хугацааны дараа найз чинь гэнэт өөрөө тань руу утасдах. Эсвэл мөнгө хаанаас олох вэ гэж толгойгоо гашилгаж, хуруу хумсаа хугалах шахам сууж байтал гэнэт хэн нэгэн нь зээлсэн мөнгөө эргvvлж өгөх гээд өдөр тутмын жирийн амьдралд тохиолддог хачирхалтай зvйл олон. Гэтэл vvнээс ч нууцлаг, тун ч ер бусын гэж хэлж болохоор зуйлс ч бас тохиолддог. Ийм зvйлтэй учирсан хvмvvс өөрийн эрхгvй бурхан болоод далдын ид шидийн талаар бодож эхэлдэг. Тэгвэл энэ бvх нууцлаг, тайлбарлах боломжгvй, шинжлэх ухааны vvднээс бол бvр байх ч ёсгvй тийм зvйлс хvмvvс бидний амьдралд яагаад тохиолддог вэ?
Хачирхалтай сvйрэл ба ижил нэртэй азтанууд
1664 оны 12-р сарын 5-ны өдөр Английн Уэлс орчимд нэгэн усан онгоц осолдож, живжээ. 1785 оны 12-р сарын 5-ны өдөр яг тэр газар нь өөр нэг онгоц сvйрч живэв. 1866 оны 12-р сарын 5-ны өдөр яг тэр газар гурав дахь усан онгоц осолдож живсэн байна. Магадгvй та, "тэгээд юу гэж, осол гардаг газар л байгаа биз" гэж бодож байж болох юм. Тэгвэл энэ гурван ослын дараа тус бvр ганцхан хvн амьд гарчээ. Хачирхалтай нь тэрхvv гурван азтай хvн гурвуулаа Хью Уиллямс гэ¬дэг нэртэй байсныг усан онгоцны сvйрлийн тэмдэглэл хөтөлдөг бvртгэлийн дэвтэрт тэмдэглэгдэн vлдээсэн байна.
Амеркийн ерөнхийлөгчдийн гайхам хувь тавьлан
АНУ-ын ерөнхийлөгч Авраам Линкольн ба Жон Кеннеди нарын хувь тавиланг холбосон хачирхалтай давхцлууд нь хоёул хөлсний алуурчны гарт амиа алдсан явдал юм. Алуурчин Линкольныг театрт байхад буудаад, агуулахад нуугдах гэсэн. Кеннедийг агуулахаас буудаад, ойролцоох театрт нуугдах гэсэн. Линкольны нарийн бичгийг Кеннеди, харин Кеннедигийн нарийн бичгийг Линкольн гэдэг байсан. Энэ хоёр хvний амиа алдсаны дараа тухай бvрт нь Жонсон овогтой хvн ерөнхийлөгч болж байсан. Энэ бvхнээс харахад гайхмаар биш гэж vv.
Зам дээрхи омол ба сонин учрал
Бас нэгэн сонин тохиолдол. 1930 онд Америкийн Техас мужийн эргvvлийн цагдаа Аллан Фолби гэгч машины осолд орж, хөлийнхөө артерийн судсыг гэмтээжээ. Цус алдаж гарцаагvй vхэх байсан тvvнийг Альфред Томас гэгч аварчээ. Цагдаа эдгэснийхээ дараа ажилдаа эргэн орсон бөгөөд таван жилийн дараа яг тэр авто осол болсон газар очих тушаал авчээ. Очтол хөлийнхөө артерийг гэмтээсэн хvн зам дээр хэвтэж байсан бөгөөд Фолби цусыг нь тогтоогоогvй бол гарцаагvй vхэх байв. Хамгийн сонирхолтой нь тэр хvн өөрийнх нь амийг аварч байсан Альфред Томас байжээ.
Энэ бvхэн тохиолдрл уу, эсвэл...
Дийлэнх хvмvvс ийм тохиолдлуудын талаар уншиж, эсвэл сонсоод хэсэг гайхсан болоод мартагнадаг. Харин юм болгоны цаад учрыг олж байж салдаг зарим хvн энэ бvх сонин тохиолдлын цаанаа байгаа учрыг олох гэж мэрийж, нэлээд амжилтанд хvрчээ. Итгэхийн аргагvй сонин тохиолдол яагаад vvсдэг вэ? Зарим эрдэмтэн эдгээр нууцлаг vйл явдал нь нэг ёсондоо хvнийг өөрийнхөө амьдралд илvvтэй анхааралтай, нухацтай хандахад хvргэдэг зvйл гэж vздэг байна. Өөрөөр хэлбэл хувь тавилан, сансар огторгуй, эсвэл бурхан гээд тэр цаана нууцлаг зvйл нь бидэнд дохио явуулж, өөрийн зөн билэтээ итгэж бай гэж сануулж байгаа гэсэн vг аж. Vvнийг зарим нэг нь шинжлэх ухаанч биш гэж шvvмжилж магадгvй. Гэтэл та бидний тохиолдлын, санамсаргvй гэж нэрлэдэг зvйл нь аль эрт "синхрон vзэгдэл" гэсэн шинжлэх ухааны нэр авсан байдгийг та бид мэддэг билvv? Энэ томьёоллыг зvгээр нэг судлаач бус харин физик болон сэтгэл судлалын салбарын хоёр шилдэг эрдэмтэн бие биеэсээ тусдаа дэвшvvлсэн байдаг байна. Нобелийн шагналт Вольфганг Паули, алдарт сэтгэл судлаач Карл Густав Юнг гэсэн хоёр эрдэмтэн байж боломгvй vйл явдал давхцан болж, "аз таарах" гэдэг нь зvгээр нэг тохиолдлын зvйлээс хавьгvй илvv, өөр зvйл гэсэн дvгнэлтэд хvрчээ.
Тэд өөр хоорондоо ямар нэг холбоогvй vйл явдлууд нь vнэн хэрэг дээрээ цаанаа нэг ерөнхий шалтгаантай, эсвэл бидний мэдэж байгаа байгалийн хуулиудаас огт шалтгаалалгvйгээр явагддаг гэж vзжээ. Цаашлаад бидний мэдэж байгаа байгалийн хуулиуд нь vнэмлэхvй биш болохоор хачин байдлаар давхацсан vйл явдлууд хоорондын холбоо нь бидний мэддэг байгалийн хууль, төсөөлөлтэй зөрчилдөж байлаа ч гэсэн хувь хvний хувьд шийдвэрлэх vvрэг, ач холбогдолтой байж болно гэж тайлбарлажээ.
Аз таарах буюу сонин давхцлуудын тухай
К.Юнг нь хvний сэтгэхvйн дотоод гvн шаардлага, хэрэгцээнд нь сансар огторгуй ийм хачин сонин давхацсан vйл явдлаар хариу болгодог гэжээ. Өөрөөр хэлбэл хэдийгээр "аз таарах" явдал нь цэвэр тохиолдлын vр дvн байж болох ч хувь хvн өөрөө хvсч, шаардаж байгаа vед жинхэнэ синхрон байдал нь vvсдэг гэсэн vг. Тэрбээр өөрийн санааг илvv ойлгомжтойгоор хvргэхийн тулд зvvдийг синхрон vзэгдэлтэй харьцуулах жишээ болгон авчээ. Дийлэнх зvvд нь ямар нэг бэлэгдэл, далд санаа агуулаагvй байдаг болохоор ямар ч ач холбогдолгvй. Харин хvчтэй цочроо авах, эсвэл ямар нэг зvйлийн талаар эрчимтэй бодож, бясалгасан vед утга, агуулгаар дvvрэн зvvд vvсдэг байна. Ямар нэг аюул ослыг зөгнөсөн, эсвэл чухал зvйлийн талаар сануулсан зvvд гэж байдаг нь vvний жишээ. Ингээд харьцуулбал ер бусын байдлаар давхацсан vйл явдлууд буюу синхрон vзэгдлvvдээр дамжуулан байгаль дэлхий хvнд анхааруулга, дохио өгч байгаа гэсэн vг юм. Цаашлаад Юнг нь бидний анхаарлыг ямар нэгэн vнэхээр ноцтой, чухал зvйл рvv хандуулахын тулд бидний