Vхээд сэхсэн хvмvvсийн яриа

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

Америкийн эрдэмтэн Р.Муди "Vхлийн дараах амьдрал" гэдэг сонирхолтой ном бичжээ. Энэ эрдэмтэн клиник vхлийн дараа сэхэж амьдарсан олон хvнтэй уулзаж маш сонин яриа сонссоноо номондор бичсэн байна. Клиник vхэл нь жинхэнэ vхлийн өмнөх хугацаа аж.
Яг энэ vед тэр хvн эргэн тойрондоо болж байсан бvгдийг харж, сонсож байдаг ажээ. Vхэж буй vед эргэн тойронд харанхуй болж, тэртээд бvдэг гэрэл харагддаг бөгөөд тvvнд ойртох бvр гэрэл тодорч, шаргал өнгө нь цагаанаар солигдон, нvд гялбахгvйгээр эргэн тойрныг тодоор харах боломжтой болдог байна.

Тэгээд өөрийн биеийг гаднын хvн мэт хардаг байна. Клиник vхлийг туулаад амьд vлдсэн нэгэн эмэгтэйн яриаг Муди ийн бичсэн байх юм. "Би аажмаар хөөрч эхлэв. Хэдэн сувилагч өрөөнд минь гvйн орж ирэхийг харж байлаа. Эмч орж ирж байлаа. Гэтэл би гэрлийн бvрхvvлийн цаагуур шилжиж, эмчийг хажуунаас нь маш тодоор харж байв. Намайг хэрхэн амьдруулах гэж байгааг би тод харсан. Миний бие тэр доор орон дээр миний өөдөөс хараад хөдөлгөөнгvй хэвтэх юм.

Хvмvvс бvгд намайг тойрон зогсох юм. Нэг сувилагч "Бурхан минь энэ хvн өнгөрчихлөө гэж хашгирахыг би сонсов. Бас нэг сувилагч миний аманд хиймэл амьсгал хийж байхыг би дээрээс нь харж байлаа. Цээжийг минь цахилгаан гvйдлээр цохиж эхлэв. Миний яс шажигнан дуугарахыг би сонсож байлаа. Миний цээж гар хөлөнд массаж хийж байхыг хараад "Эд нар юунд ингэж санаа зовоод байгаа юм бол оо. Надад одоо ямар сайхан байна вэ " гэж би бодож байлаа" гэсэн байх юм.

Мөн клиникээр vхээд сэхсэн бас нэг эр Муди эмчид доорхийг ярьжээ."Би өөрийн биеийг орхилоо. Надад агаараар хөвж яваа юм шиг санагдаж байв. Би эргэж харав. Бие минь орон дээр хэвтэж харагдсан. Харин би юунаас ч айгаагvй, маш тайван сайхан байлаа. Тvгших, айх ямар ч зvйлгvй нам гvм байв" гэжээ. Тvр зуурын vхэл гэгч ийм байх нь ээ! Аймаар гайхмаар юм. Даанч Клиник vхлээс эргэж ирнэ гэдэг ховор тохиолдол бололтой. Дээрх
яриануудаас vзвэл бие сэтгэл хоёр vхлийн тэр
торгон агшинд олдог аж. Vхлийг туулаад буцаж ирсэн хvмvvсийн ярианаас тэдний амьдралыг давтан
харуулсан зургууд он дарааллаараа байсан, харин зарим нь нэгэн зэрэг бvх vйл явдлыг харах боломжтой байсан гэжээ. Өнгөрсөн амьдралын зураг хvний туулсан амьдралын утга санааг ойлгуулж, тэрээр энэ амьдралдаа ямар хvн байснаа тод харж авдаг байна. Туулсан амьдралтайгаа ахин нvvр учирч байгаа нь маш чухал зvйл юм. Тvvний дотоод харцны өмнvvр нисэн өнгөрөх амьдралаас юу ч тvvнийг салгаж чадахгvй, юу ч тvvний тайван бодол санааг vймvvлж чадахгvй.

Харин тvvний хойноос төрөл төрөгсөд маш нам гvм байх нь нэн чухал. Их дуу чимээ, уйлаан цурхираан нь тvvнд буцан эргэж очих хvслийг vvсгэж болдог нь цаашид хийн ертөнцөд /нөгөө ертөнц гэсэн vг бололтой /хийх аялалд саад vvсгэдэг аж. Vхэж буй хvн харанхуй хонгилоор нисэн өнгөрч, гэгээн гэрэлтэгч биетэй учрах мөчөөс эхлэн физик биеэс гарч байгааг мэдрэн өөрийн биеийг гадны хvн мэт хардаг байна. Дээрх эм эр хоёрын яриа ч vvнийг яв цав нотолж байна.

Монголчууд vхэгсдийг нулимсаар, уйлаанаар vдэхийг муу гэдэг нь их учиртай мэт. Нөгөө ертөнцөд явахад нь саад болдог гэлцэнэ.Магадгvй сvнс нь хоргодож ч болох "Алтан хайрцаг" нээлгэнэ гэдэг vvнтэй холбоотой , ер нь ч чухал vйл ажээ. Vхлийн ертөнц хоёр vе шаттай юм шиг санагдаж байна. Азаар клиник vхлээс эргэн ирвэл дээрх хоёр нөхөр шиг хачин юм ярих ч биз. Гэвч vхлийг хэн хvсэх билээ.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: