Бие нь дээрх зургийн нууц
бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй
Аянганд цохиулсан хvний биен дээр фото зурагтай төстэй дvрс гардаг тухай нэг хэсэг барууны хэвлэлээр нэлээд бичигдэж байв.
Өнгөрсөн зууны сvvлчээр Пенсильванд хоёр хvн ширvvн борооноор аянганд ниргvvлэн vхсэн аж. Нэгнийх нь цээжин дээр тэдний борооноос нуугдаж байсан модны дvрс зураг маш тод гарсан байжээ. Сонирхолтой нь дөрвөн цагийн дараа өнөөх дvрс бvдэгрэн улаан өнгийн туяатай толбо болон хувирчээ. Хvн гэлтгvй амьтны бие дээр ч иймэрхvv дvрс илэрсэн тохиолдол бас байдаг аж. 1971 онд Америкийн Өмнөд Царапинд амьдардаг Жеснер Баррет анд явж ирэхдээ туулай авчирчээ. Эхнэр нь ангийн шинэ махаар оройн хоолоо бэлдэхээр болов. Ингээд туулайн арьсыг өвчтөл нуруун дээр нь урт vстэй эмэгтэй хvний дvрс маш тод харагдаж байсан гэдэг, Аянганы тод хурц гэрэл орчны дvрсийг толины адил өөртөө тусгаж богино хугацаанд биеийг тvлэхдээ дvрсийг vлдээдэг хэмээн эрдэмтэд таамаглаж байна.
Гэтэл Ригад амьдардаг нэгэн гэр бvл 1996 онд Балтын тэнгист амарч байжээ. Наран шарлагын газар өдөржин амарч орой нь буудалдаа иртэл нуруу нь хэт тvлэгдсэнээс болж өвдөж байсан гэнэ. Тос тvрхэхээр толинд хартал зураач хvн зурсан мэт нарийн хээтэй гоёмсог навчны дvрсээр тvлэгдэн улайсан байжээ, Дvрснээс бусад хэсэг огт наранд шарагдаагvй
мэт зvгээр байсан аж.
Тиймээс энэхvv дvрс, зурагнууд нь байгалийн бvтээл болж байгаа юм. Харин хvн төрөлхтөн одоог хvртэл энэхvv сонирхолтой vзэгдлийн нууцыг тайлж чадаагvй хэвээр байгаа билээ.