Аянга ниргэсэн мөөг vрждэг
бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй
Ивате их сургуулийн эрдэмтэд дөрвөн жилийн уйгагvй судалгаагаар аянга арваад төрлийн мөөгний ургалтад нөлөөлдөг эсэхийг судалсан нь сонирхол татахуйц vр дvн өгчээ. Энгийн аянга тэрбум вольтын хvчдэл агуулдаг. Мөөгийг аянга шууд ниргэвэл шатах нь мэдээж. Гэвч байгалийн аянгаас гадна хvний vйл ажиллагаа мөөгийг богино хугацаанд томроход нөлөөлдөг гэнэ. Японы эрдэмтэд багахан хэмжээний цэцэрлэгт хvрээлэн байгуулж хиймэл аянганы нөлөө мөөгөнд хэрхэн vйлчлэхийг судалжээ. Эрдэмтэд мөөгийг 10 сая доль секунд vргэлжлэх 50-100 мянган вольтын хvчдэлээр цохиулсан аж. Ингэснээр хөрсөн дор нэвчих цахилгаан цэнэг мөөгний vржлийг огцом нэмэгдvvлжээ. "8-10 төрлийн мөөгийг хиймэл аянгаар цохиулах нь мөөг vржvvлэх уламжлалт аргаас илvv vр дvнтэй нь мэдрэгдсэн" судалгааны ахлагч Коити Такаки ярьж байна. Ийм арга хэрэглэснээр мөөгний болц 80 хувиар, ургац хоёр дахин нэмэгдсэн гэнэ. Эдvгээ Такакигийн багийнхан цагаан лууванг vлэмж өсгөх арилжааны "аянган төхөөрөмж" зохион бvтээх аюулгvй технологи боловсруулахаар ажиллаж байна.