Огторгуйн биет вирус тараах аюултай

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

Канадын эрдэмтэд сансрын гvнээс эх дэлхийд газардаж буй огторгуйн биет vхэл "тарих" вирус тээж ирэх магадлалтайг баталжээ.Шинжлэх ухааны vvднээс баталснаар огторгуйн зарим биет аминохvчлийн найрлагатай байдгаас энэ нь эх дэлхийн амьдралын vндэс болон ДНК, уургийг саармагжуулах чадвартай аж. Ингэснээр огторгуйн биетэд агуулагдаж буй аминохvчил шинжлэх ухаанд танин мэдэгдээгvй вирусын төрлийг бий болгодог байна. Вирус бол маш өчvvхэн организм бөгөөд тэдгээрийн хэмжээ нь 12-500 нанометрийн хооронд хэлбэлздэг. Жижиг вирусууд уургийн молекулаас ч том. Vvнээс өмнө Их Британийн Кембрижийн их сургуулийн эрдэмтэд дэлхийг огторгуйн биеттэй мөргөлдвөл ямар хор уршиг дагуулж болохыг компьютер загварчлалаар гаргаж, огторгуйн vлэмж биет ч манай гаригт бодитой аюул учруулахгvй гэсэн дvгнэлтэд хvрчээ. Гэхдээ манай гариг огторгуйн биеттэй мөргөлдвөл дэлхий даяар цунами vvсч, агаарт хэдэн сая тонн тоосонцор хуримтлагдаж, галт уул идэвхжих vр дагавар дагуулах нь эргэлзээгvй юм. Одоогийн байдлаар дэлхийтэй мөргөлдөж болзошгvй гэгдсэн ганц ч биет бvртгэгдээгvй байна.



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: