Сансар огторгуйн 2010 оны шилдэг 25 фото зураг
бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй
Эрхэм уншигч та бvхний өмнө өнөөг хvртэл бvрэн тайлагдаагvй олон арван нууцаараа хvн төрөлхтний анхаарал сонирхлыг татсаар байгаа сансар огторгуйгаас илгээсэн зургуудаас дэлгэж байна. Өнгөрөгч 2010 оны сансар огторгуйн шилдэг 25 фото зураг энд багтсан байгаа ба задгай сансраас авсан эдгээр сонирхолтой зургуудын хамгийн гайхалтай зургуудын нэг нь Арабын Нэгдсэн Эмират улсын Dubai хотод сvндэрлэн байх хvний гараар бvтсэн хамгийн өндөр байгууламж Burj Khalifa цамхгийн сvvдэр юм. Гариг эрхэс, галактикын гайхам сонин дvр төрхийг харуулсан фото зургуудаа хvлээн авч vзнэ vv.
1. Наран жаргах vед сансрын шаттл хөлөг харагдаж байгаа нь
2010 оны 2-р сарын 9-ний өдөр тав дахь бөгөөд сvvлчийн газардалтаа хийсэн сансрын Endeavour шаттл хөлөг. Энэхvv зураг Олон Улсын сансрын станцын самбар дээрээс авагдсан бөгөөд дэлхийн хар тойрог дээрх улбар шар зурвас нь агаар мандлын хамгийн доод vе юм.
2. Мушгиа галактик
Дэлхийгээс 68 сая гэрлийн жилийн зайд орших галактикын зураг. Энэхvv зургийг 10-р сарын 19-нд Hubble Space Telescope хэмээх сансрын телескопоор авчээ. Зураг дээрх ягаан өнгө нь оддын харагдаж буй байдал юм.
3. Нар
Сансрын гэрэл зурагчин Alan Friedman-ы төрөлх Buffalo хотынхоо цэцэрлэгээс авсан нарны зураг. Тэрээр тусгай hydrogen-alpha шvvр болон 3.5 инчийн телескоп ашигласан байна.
4. Нарны толбо
Калифорнийн одон орон судлалын төвөөс 8-р сарын 24-нд авсан нарны толбын хамгийн тод гарсан зургуудын нэг.
5. Ангараг гаригийн ой
6. Задгай сансраас эх дэлхийн харагдах байдал
7. Дэлхийн хамгийн өндөр цамхгийн хамгийн урт сvvдэр
Сансраас хамгийн тод харагдах дэлхийн хамгийн өндөр байгууламж Burj Khalifa (828 метр өндөр) цамхаг болон тvvний аварга том сvvдэр
8. Задгай сансарт гарсан нь
2-р сарын 17-ны өдөр Олон Улсын сансрын станцын Америкийн салбарын Dome хэмээх нэгжид ажиллаж буй сансрын нисгэгч Nicholas Patrick-ын задгай сансар дахь зураг
9. Санчир гариг
Санчир гариг нь нийт 62 дагуултай. 4-р сарын 10-ны өдөр Санчир гаригийн хамгийн том дагуул болох Titan-ы урд талд мөн гаригийн дагуул Dion-ы харагдаж байгаа нь. Дэлхийгээс гадна нарны аймгийн системд гадарга дээрээ усыг шингэн хэлбэрээр агуулж байгаа цорын ганц гариг бол Titan юм.
10. Дэлхийн наана харагдаж буй сансрын шаттл хөлөг
11. Hubble телескоп
Энэхvv зургийг тойрог замаараа явж байсан Hubble телескоп авсан бөгөөд 4-р сарын 22-ны өдөр телескопын 20 жилийн ойн хvндэтгэлд хэвлэгдэн гарсан байна.
12. Сансрын Аtlantis шаттл хөлгийн сvvлээсээ хоёр дахь нислэг
5-р сарын 17-нд авсан энэхvv зураг Олон Улсын сансрын станцтай хөлөг сансарт залгагдах vеийг харуулсан бөгөөд Atlantis хөлөг сvvлээсээ хоёр дахь нислэгээ 5-р сарын 14-26-нд хийжээ.
13. McNaught сvvлт од
Энэхvv сvvлт одны зургийг Австрийн гэрэл зурагчин Michael Jager 6-р сарын 6-ны өглөө авчээ. Энэ сvvлт од нь сvvлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн тод сvvлт од бөгөөд 2007 оны 1, 2-р сард дэлхийн өмнөд тал бөмбөрцөгт харагдсан энэ одыг умард тал бөмбөрцгийн оршин суугчид энгийн нvдээр олж харах боломжтой байсан байна.
14. Manam галт уулан арал
Бараг төгс конус хэлбэр бvхий 10 км диамертэй энэхvv аварга галт уулан арал нь өмнөх дэлбэрэлтээс vvсэж тогтон хатуурсан олон vе лаваар бvрхэгдсэн эгц энгэр бэлтэй юм байна.
15. Нарны бvтэн хиртэлт
Нарны энэхvv бvтэн хиртэлт 7-р сарын 11-ны өдөр Чили болон Аргентины өмнөд хэсэг, Францын Полинез улсуудад ажиглагдсан байна.
16. Yзэсгэлэнт Coma Berenices
Тойрог замын Hubble телескоп 8-р сарын 10-ны өдөр Coma Berenices хэмээх гоёмсог нэртэй галактикын бөөгнөрлийн зургийг авчээ. Энэхvv галактикын бөөгнөрөл дэлхийгээс 320 гэрлийн жилийн зайд оршдог байна.
17. Сансрын мананцар
Сансрын Hubble телескоп IRAS 05437 2502 тоот сансрын мананцрын тvргэн зургийг авчээ. Yхрийн одны ордны энэхvv ер бусын мананцарын гол онцлог нь од хоорондын тоосны дээд ирмэгээр хvрээлэн оршсон тод нуман хэлбэр ажээ.
18. Санчир гаригийн цагирагнуудаас vvссэн сvvдэр
Санчир гаригийн агаар мандалд аммиакын өтгөн vvлнээс vvссэн цагирагнуудын сvvдэр тод харагдаж байна. Санчир гаригийн цагирагуудын диаметр бараг 250 000 км-т хvрэх ба цагирагнуудын зузаан нэг километрээс арай бага юм.
19. Мушгиа галактикууд
NGC 5426 болон NGC 5427 хэмээх энэ хоёр галактик нь бараг ижил хэмжээтэй бөгөөд охины ордонд байрладаг байна. Хэдийгээр одод нь хоорондоо мөргөлдөж эхлэх хэмжээний ойрхон биш ч энэ хоёр галактик бие биедээ маш ойрхон оршдог ажээ.
20. Сансрын спираль
9-р сарын 7-ны өдөр тойрог замын Hubble телескоп энэхvv бараг зөв хэлбэрийн спираль мананцарын гайхалтай зургийг авчээ.
21. SpaceShipTwo хөлгийн нислэг
10-р сарын 22-ны өдөр Мексикийн Las Cruces мужийн ойролцоох америкийн сансрын хөлгийн буудлын нислэгийн зурвас дээр газардахаар зэхэж буй хагас эргэлт хийдэг сансрын SpaceShipTwo шаттл хөлөг
22. Нислэг хийж буй сансрын станц
Сарны наад талд нисч байгаа Олон Улсын сансрын станц. Энэхvv зургийг 10-р сарын 21-ний өдөр Budapest-ээс 75 км зайд орших Унгарын Guergufalu
хотоос авчээ.
23. Хотын гэрэлтvvлэг
10-р сарын 28-ны өдөр Олон Улсын сансрын станцын Dome нэгжийн ажиглалтаас авсан зураг. Газар дундын тэнгис дэх хамгийн том арал болох Sicily арал болон хойгт орших хотын шөнийн гэрэл чимэг.
24. Сансрын Medusa буюу далайн мөгөөрс
Энэхvv зургийн төвд орших өнгөлөг далайн мөгөөрстэй төстэй vзэсгэлэнт биет бол бие биедээ асар ойрхон оршиж байгаа устөрөгчийн нөөц нь барагдсанаас болж сөнөж буй одод юм. Зураг дээрх цагаан нь одод өөрсдөө, ногоон нь хаягдсан их бие, харин улбар шар өнгө нь тоосон цагираг нь юм байна.
25. Сансрын гvн дэх хийн хөөс

Эх сурвалж хором.com