Цагаар шинжихүй

бичсэн: mister төрөл: Сонжоо

Хувь заяагаа мэдэхэд зөвхөн төрсөн он сар төдийгүй таны ертөнцөд мэндэлсэн цаг хугацаа ч бас чухал нөлөөтэй гэнэ шүү.

24.00 – 2.00 Таны мэдлэг чадвар, идэвх зүтгэл, наргианч зан цаг үргэлж олны болон үйл явдлын төвд байх боломж олгодог. Энэ нь өөртөө таалагдсан буюу тохирсон хүнээ чөлөөтэй олж сонгоход тань дөхөм болдог.

2.00 – 4.00 Таныг ажилч зөгий гэж нэрлэхэд буруудахгүй л болов уу. Таны ур чадвар хүссэндээ хүрэх боломжийг үргэлж нээж, ажил мэргэжлийн төдийгүй материаллаг байдлаар өсөн дэвжихэд түлхэц болдог.

4.00 – 6.00 Та эхээс мэндлэхийн л хүчирхэг манлайлагч байх одонд төрсөн тул удирдах жолоодох үүрэг нь таны хувь тавилан юм. Хэрэв дарга болох, удирдах албан тушаалд ажиллах боломж олдохгүй бол төрөлхийн удирдах, захиран тушаах, зандрах дуртай та цэргийн байгууллагад ажилласан ч болно.

6.00 – 8.00 Та их эмзэг, нарийн мэдрэмжтэй хүн. Таны дотоод сэтгэл нууцлаг бөгөөд ганцаараа байх нь дуртай зүйлийн чинь нэг. Мөн маш гайхалтай зөн билэгтэй.

8.00 – 10.00 Та бусдын сэтгэлийг татах увидастай бөгөөд хүмүүс танд итгэн бодол санаагаа хуваалцаж, хамгийн нууцлаг зүйлээ ч ярьдаг. Таны зан төлөв: хүний мөс сайтай, энгийн даруу, байгаагаараа, атгаг санаа агуулж өс санадаггүй.

10.00 – 12.00 Нэр алдрыг хүсэх таны хүсэл хэмжээлшгүй. Та хувийн маш чанга сахилгатай, амьдралын хатуу зарчимтай.

12.00 – 14.00 Таны амьдралыг сэтгэлийн хөдлөлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Та эрч хүчтэй, хэдийгээр хувийн сахилга батын доголдолтой ч амьдрахад танд харьцангуй амар хялбар байна.

14.00 – 16.00 Энэ цагт ертөнцөд мэндлэгсэд амьдралын ер бусын хэв шинжээрээ бусдаас ялгардаг. Бусдыг азгүйтэл айлгаж байдаг бол харин таныг бүх л таагүй үйл явдлууд улам хурцалж өгдөг байна.

16.00 – 18.00 Та хорвоод мэндлэх тэр мөчид л хайр дурлалыг ивээгч Цолмон гаригийн ивээлд багтсан учир хайр дурлалд одтой байж, өөрийн цорын ганц насан туршийн ханиа олох болно.

18.00 – 20.00 Та ер бусын тайван хүн. Танд ганц удаа боловч хүнд мухардмал байдлаас гарах гарц хайх тохиолдол гарч байгаагүй гэхэд болно. Та юу ч болж байсан, тэр бүү хэл галав юүлж байсан ч цөхрөнгөө барж гүйх хүн биш.

20.00 – 22.00 Та дурламтгай зангаараа бусдаас онцлог. Тиймээс ч ганц өдрийг ч романтик харьцаагүйгээр өнгөрүүлж чаддаггүй. Таны хувьд хайр дурлал бол амьдралын утга учир.

22.00 – 24.00 Та амьдралын эрч хүчээр дүүрэн хүн. Та гаднаа үргэлж ихэмсэг бардам мэт харагддаг ч байнга л түгшиж, сэтгэл хангалуун бус байдаг.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: