Сvнс Хvний Биеийн Хаана нь оршдог вэ?

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй

Сvнс Хvний Биеийн Хаана нь оршдог вэ?
Эрдэмтэд энэхvv нууцлаг зvйл чухам хаана оршдогийг одоог хvртэл бvрэн гvйцэт тогтоож чадаагvй. Сvнс гэж чухам юу вэ? Тvvний мөн чанар юунд оршдог вэ? Сvнс, оюун санаа бурхантай хэрхэн холбогддог юм бол? Тэр хэзээ хvний биед нэвтэрч, хvнийг нас барсны дараа чухам хаашаа алга болдог вэ гэсэн олон асуулт хvн төрөлхтний сонирхлыг vргэлж татсаар байдаг билээ. Энэ талаар орчин vед хамгийн сонирхолтой ажиглалтыг Германы Любек дэх их сургуулийн сэтгэл зvйчид хийсэн юм. Тэд 7-17 насны хvvхдvvдийг ямар ч албадлагагvйгээр сvнс хаана оршиж байж болохыг хэлэхийг хvсчээ. Арай ахимаг насныхан нь “хаа сайгvй” хэмээн хариулж магнайнаас өвдөг хvртлэхээ зааж vзvvлжээ. Дунд орчим насныхан нь толгойгоо зааж, гараараа тvvнийг тойруулан дvрслэн vзvvлж. Харин хамгийн балчирууд зvрхнээс бага зэрэг зvvн тийш орчмыг хуруугаараа дарж vзvvлсэн байна. Сонирхолтой нь ийм хариултыг тэдгээр хvvхдvvдийн ихэнх нь өгчээ. Гэвч зарим хvvхдvvд нvд, судасны бөөгнөрлийн уулзвар орчмыг сонгосон аж. Детройт хотын “Синай” эмнэлгийн сэтгэл зvйч Пол Пирселл эрхтэн шилжvvлэн суулгасан 140 өвчтөнийг судалгаанд хамруулсны дvнд “Зvрхний код” хэмээх шуугиант номоо бичсэн билээ. Эмч нарын дvгнэснээр сvнс нимгэн төдийгvй тархинд бус зvрхэнд оршдог аж. Тvvнд хvний хувийн шинж чанартай бvх зvйл программчлагдсан байдаг гэнэ. Сvнс тархины vйл ажиллагаанд хяналт тавьдаг. Мэдрэмж, айдас, мөрөөдөл, санаа бодлууд эсийн “дvрэлзсэн хөдөлгvvр”-т кодчлогдсон байдаг гэж Пирсел vзэж байна. Сvнсийг агуулдаг гэх энэхvv “эсийн ой санамж” эрхтэн шилжvvлэн суулгах vед өөр хvнд шилжин очдог гэнэ. Гэхдээ зарим хэсэг нь. Эрхтэн шилжvvлэн суулгаснаар донорынхоо араншинг дууриаж танигдашгvй болтлоо өөрчлөгдсөн олон тооны тохиолдлууд бий ч vvний зөвхөн заримаас нь дурдъя. Сvнсэнд хувийн шинж чанартай бvх зvйл программчлагдсан байдаг Төмөр замын ослын улмаас нас барсан 19 настай охины зvрхийг шилжvvлэн суулгасан 41 настай идэр эр гэнэт л өөрчлөгдсөн байна. Тvvнд урьд өмнө ердөө ч байгаагvй догшин авир, огцом хөдөлгөөн, гутранги vзэл мэс заслын дараа бий болчихож. Багын л хашир, болгоомжтой байсан тэрбээр ойр тойрныхоо гайхлыг төрvvлэхvйц сонин араншинтай нэгэн болж хувирчээ. Мөн Коллежийн 24 настай охины зvрхийг шилжvvлэн суулгаж ус уух хувь хvртсэн 35 настай бvсгvй хvйтэн, бvрэг ичимхий нэгэн байсан бол тачаангуй нэгэн болжээ. Шөнө бvр эр нөхрөө энхрийлж зvгээр байлгахаа больсон тvvнд нэгэн удаа нөхөр нь “Чи яг л янхан шиг болчихож” гэж хvртэл хэлж vзэж. Эхнэрт нь зvрхээ өгсөн тэр оюутан сургалтын төлбөрөө олохын тулд биеэ худалддаг нэгэн байсныг тэд хожим мэдэж авчээ. Английн Принстонд болсон нэгэн vйл явдал зvрхэнд л сvнс оршдог гэх таамаглалыг өөрчилсөн юм. Магадгvй тэр тохиолдлоос vзэхэд сvнс зvрхэнд бус бөөрөнд ч байж болохоор. 60 насандаа нас эцэслэсэн өвгөний бөөрийг шилжvvлэн суулгасан 37 настай бvсгvйн араншин танигдахгvй болтлоо өөрчлөгдсөн гэдэг. Тэр өмнө нь ямар ялдамхан, сайхан сэтгэлтэй нэгэн байлаа даа. Гэтэл бөөр шилжvvлэн суулгасны дараа ээж маань араатнаас дутахгvй авиртай болсон. Дэмий, аар саар зvйлд ч цухалдана. Саяхан зоогийн газар муухан шарсан бифштексээс болж бараг гар зөрvvлэх шахсан. Мэс заслын өмнө тэрээр гэнэн дурлалын романыг л шохоорхон уншдаг байсан бол одоо сонгодог урлагт дурлах болсон. Бvр Федор Достоевскийг уншиж байгаа гээд бод доо гэж тvvний хvv Жозеф ярьжээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: