Солгой хүмүүс юугаараа онцгой байдаг вэ...

бичсэн: mister төрөл: Сонжоо

Зарим хүмүүс солгой хүнийг шоолдог мөртлөө ямар учиртайг нь төдийлөн мэддэггүй.

 Тэр ч байтугай ихэнх солгойчууд өөрсдөө яагаад солгой төрснөө ч ойлгодоггүй гэнэ. Судалгааны үр дүнд мэдээлснээр хүүхэд эхийн хэвлийд байхаасаа солгой болон бойждог байна. Хэрвээ хэвлийд буй хүүхэд солгой гараа амандаа хийх эсвэл түүнд ойрхон байрлуулбал солгой болдог гэнэ.

Түүнчлэн жирэмсэн эхчүүд хүүхдээ рентгэнд гурваас илүү харуулах, архи ихээр хэрэглэх зэрэг нь хүүхдийг солгой төрөхөд нөлөөлдөг аж. Мөн мэдрэлийн гажигтай хүмүүсийн дотор солгойчууд элбэг байдаг. Мөн нэг эсээс гаралтай ихэр хүүхдүүд солгой төрөх өндөр магадлалтай. Энэ нь байгалийн болон удамшлын нөлөөллөөс шалтгаална. Харин баруун гараа гэмтээсэн хүн солгой гараараа тун амархан ажиллаж, бичиж сурдаг байна.

Баруун гараараа ажиллахыг тулгах нь сэтгэлзүйн дарамт учруулдаг
Английн солгойчуудын нийгэмлэг солгой хүмүүсийг баруун гараараа бичиж сурахыг хориглодог. Тэдний ярьж байгаагаар, энэ оролдлого нь сэтгэлзүйн дарамтанд хүргэдэг гэнэ. Урьд өмнө солгойчуудыг мэдрэлийн дутагдалтай буюу гадаад ертөнцтэй харилцан ойлголцох чадвар муутай хэмээн үздэг байжээ. Харин өдгөө сэтгэл зүйчдийн тайлбарлаж байгаагаар энэ нь тэдэнд баруун гараараа бичихийг зааснаас үүдэлтэй гэнэ.

Солгойчуудын баруун тархи илүү хөгжсөн
Хүний тархины баруун тал үнэрлэх, өнгө ялгаруулах болон харж мэдрэх гэхчилэн үүргийг гүйцэтгэдэг байхад зүүн тархи ярих, бичих, тоо бодох, ойлгох, анализ хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Харин солгойчуудын баруун тархи илүү идэвхтэй ажилладаг аж. Тийм ч учраас тэдний дундаас ихэвчлэн жүжигчин, уран бүтээлч, зохиолч болон зураачид төрдөг байна. 2008 онд Английн эрдэмтэд солгойчуудын удамшлын генийг судалжээ. Уг судалгаагаар тэдний “LRRMB1” гэгдэх удамшлын ген ярих болон мэдрэх системийн хөгжилд нөлөөлдөг нь тогтоогджээ. Харин 2006 онд Лафает коллеж болон Жонн Хопкинс их сургуулийн судлаачид коллеж төгссөн солгойчуудын 15 хувь, түүнчлэн их сургууль төгсөгчдийн 26 хувь нь жирийн оюутнуудтай харьцуулахад илүү амжилттай суралцаж баян амьдралтай болсон хэмээн тодорхойлжээ.

Тэдэнд боксын спорт амжилт авчирна
Латин үсгийн байрлалаар хэрэглээнд илүү их хэрэглэгддэг үсгүүд гарны зүүн хэсэгт байрладаг аж. Тийм учраас солгой хүн хурдан бичиж чаддаг гэнэ. Үүнээс гадна тэд боксын спортод амжилт олдог байна. Зүүн гарын хүчтэй цохилт нь боксод чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд солгойчууд хүнд цохилт өгч чаддагаараа онцлогтой.

Сонирхолтой мэдээллүүд
Леонарда Да Винчи хоёр гараараа бичдэг байжээ. Дэлхийд 500 сая солгой хүн амьдардаг. Эмэгтэйчүүдээс илүү эрчүүд солгой төрдөг. Солгойчууд жирийн хүнээс есөн жил бага амьдардаг аж. Яагаад гэвэл тэд зарим зүйлийг зүүн гараараа хийж гүйцэлдүүлэхдээ ядардаг байна. Бүх цагаан баавгай солгой аж. Харин хулгануудын 28 хувь нь солгой байдаг байна.

Солгойчуудын баяр

Олон улсын солгойчуудын өдрийг 1992 онд анх удаа Английн солгойчуудын нийгэмлэг тэмдэглэжээ. Жил бүрийн наймдугаар сарын 13-нд тэмдэглэдэг уг баярын зорилго нь нийгмийн амьдралд тэдний нөлөөг идэвхжүүлэхэд оршдог. Мөн үйлдвэрлэгчид тэднийг анхааралдаа авч шинж чанарт нь зориулсан хэрэглээний бараагаар үйлчлэхэд тус нэмэр оруулдаг байна. Уг баярын өдрөөр солгойчуудад зориулсан спорт болон тоглоомын хэрэгслээр үйлчилдэг.

Солгой алдартнууд
Леонарда Да Винчи, Напелеон, Жанна д Арк, Эйнштэйн, Чарли Чаплин, Юлий Цезер, Брюс Веллес, Аристотель, Исаак Ньютон, Микеланжело, Пол Маккартни, Никол Кидман, Мерилин Монро, Том Круз болон АНУ-ын XX зууны сүүлийн Ерөнхийлөгч нар солгой. Түүнчлэн зарим судлаач ОХУ-ын Ерөнхийлөгч Владимер Путин солгой боловч түүнийгээ нуудаг гэж нотолдог аж.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

ñîëãîé õ¿í
ñîëãîé õ¿í ÿàãààä æèðèéí õ¿íýýñ 9 æèëýýð áàãà íàñàëäàã þì áîë
бичсэн Ñîëãîé õ¿í (зочин) цаг: 06:39, 2012-12-04 | Холбоос | |