Дэлхийн хамгийн хачирхалтай 10 хос

бичсэн: mister төрөл: Танин мэдэхүй
Дэлхийн хамгийн хачирхалтай 10 хос
Бидний амьдарч буй энэ дэлхий дээр олж илрvvлээгvй олон гайхалтай зvйлсvvд байдгийн адил хvмvvн бидний амьдрал ч гэсэн сонин хачинаар дvvрэн билээ. Одоо та бvхэндээ хамгийн сонирхол татсан хосуудын тvvхээс хvvрнэх гэж байна. Эндээс та хамгийн залуу хос, хамгийн намхан, хамгийн их насны зөрvvтэй, хамгийн өндөр, хамгийн азтай гээд маш сонирхолтой хосуудын тухай мэдэж авах болно. Ингээд vнэн худал сvлэлдэн орших энэ амьдралын бодит тvvхийг хамтдаа хуваалцая.
 
Хамгийн залуу гэр бvл.
Бяцхан охин бvр гоёмсог цагаан даашинз өмсөж, хамгийн хөөрхөн гvнж шиг болчихоод мөрөөдлийн ханхvvтэйгээ хуримаа хийхийг их бага ямар нэгэн хэмжээгээр хvсдэг билээ. Тэгвэл Даллас мужийн хvvхдийн эмнэлэгт хэвтдэг байсан 9 настай Жайла Купер охин гэрлэх насаа vзэх хувьгvй нэгэн байжээ. Аймшигт хорт хавдраар өвчлөөд 2 жилийг vдэж байсан тvvнд долоохон хоногийн нас vлдээд байхад гэр бvлийнхэн нь болон эмнэлгийн хамт олон 7 настай хамгийн сайн найзтай нь албан ёсоор гэрлvvлэхээр шийдсэн байна. Жайла-тай хамт нэг тасагт эмчлvvлдэг хамгийн сайн нь найз болох 7 настай хvv ч хоногийн тоо нь гvйцэх болсон хайртай найзтайгаа дуртаяа хуримлаж, эцсийн хvслийг нь сэтгэл хангалуун биелvvлжээ.
J 
Хамгийн их өндрийн зөрvvтэй хос
1968 оны 6 сарын 15-нд төрсөн Fabien Pretou хэмээх 188,5 см өндөртэй эр нь 1966 оны 1-р сарын 19-нд төрсөн 94 см нуруутай Natalie Lucias хэмээх бvсгvйтэй гэрлэж, аав ээж хvртэл болцгоожээ. Fabian нь эхнэртээ маш их хайртай бөгөөд гэр орноо Натали-гийн тав тухыг харгалзан тохижуулж, бяцхан тvvнийгээ ёстой л алган дээрээ бөмбөрvvлж, хөлийг нь газарт хvргэлгvй хайрлан халамжилдаг байна.
 
Хамгийн олон насны зөрvvтэй эхнэр нөхөр хоёр
Сомалийн 112 настай эр 6 дахь удаагаа гэрлэхдээ 17 настай охиныг шинэ эхнэрээрээ сонгожээ. 100 хол давсан Ахмед Мухамед Дор болон амьдралаа дөнгөж эхэлж байгаа цэцэг цэврvv шиг Сафия Абдулен хоёр нь нэг тосгоных юм байна. Ноён Дор нь Сафияд гэрлэх санал тавихыг эртнээс хvссэн боловч эмэгтэй хvний төрхийг олж, эрд гарах насанд хvртэл нь нилээн хэдэн жил хvлээсэн гэнэ. Уг хачирхалтай гэр бvлийн 95 насны зөрvvг хөндлөнгийн хvний нvдээр авч vзвэл: нөхөр нь эхнэрийнхээ хуланц өвөө нь, харин эхнэр нь нөхрийнхөө жич охин нь байхаар ажээ.
 
Хамгийн азтай гэр бvл
84 настай Eugene болон 74 настай Adeline хоёр нь 1996 онд лото тоглоод 2,500,000 доллар хожоод зогсохгvй Жекпот тохирол таарч 10,000,000 долларын чекийг гар дээрээ авч байжээ. Тэгвэл 2007 онд гурван хvvтэй энэ сайхан хоёр хөгшнийг гайхалтай азын тэнгэр ахин ивээж лотоноос 5,000,000 долларын Жекпот хожсон байна.
 
Хамгийн удаан буюу 60 жил тусдаа байсан эхнэр нөхөр хоёр
Борис сайхан гэргий Аннатайгааа гэрлээд гурав ч хоноогvй байхдаа Зөвлөлтийн Улаан Армийн цэрэгт татагдан оджээ. Цэргийн албаа хаагаад эргэн ирэхэд нь Анна нь Сталины тушаалаар аав ээжтэйгээ цуг Сибирьлvv нvvсэн байв. Хагацсан амрагууд бие биенээ дэндvv удаан буюу бvхэл бvтэн 60 жилийн турш эрж хайн, хvлээсний эцэст эргэн уулзжээ. 
Анна: "Би тvvнийгээ энэ олон жилийн дараа ахин харж байгаада vнэхээр итгэж чадаагvй. Зөнөг эмгэний нvд хий юм vзлээ л гэж бодсон. Нэг л танил дотно эр өөдөөс минь тас ширтчихсэн зогсоод л байхаар нь би тvvнийгээ танисан юм. Тэр агшинд зvрх маань залуухан охиных шиг хvчтэй цохилж аз жаргалын нулимс нvдийг минь хоромхон зуурт бvрхсэн.” -гэжээ.
Харин 80 насыг зооглоод байсан Борис тэгэхэд эцэг эхийнхээ булшийг эргэхээр очихдоо хуучин байшингийнх нь дэргэд зогсох Аннагаа олж хараад нvдэндээ итгэлгvй зогсож байсан нь тэр юм санажээ. Тэр л байшинд хос хоёр дөнгөж гэрлэснийхээ дараа хэдхэн хоног цуг амьдарсан юм байна. 
Тэрээр: "Би тvvнрvvгээ гvй очоод л тэвэрч авсан тэгээд – хань минь, хайр минь, амьдрал минь, чамайгаа би хичнээн удаан хvлээв дээ гэж хэлсэн” - хэмээн хvvрнэжээ.
 
Дэлхийн хамгийн намхан хос
Бразилийн иргэд болох Douglas Maistre Breger da Silva болон Claudia Pereira Rocha хоёр нь 1998 оны 10-р сарын 27-ны өдөр гэр бvл болжээ. Нэг нь 93 см, нөгөө нь 90 см нуруутай энэ хоёр бол яахын аргагvй Дэлхийн хамгийн жижигхэн хос юм.
 
Ижил хvйстэн пингвинvvд
Harry, Pepper хэмээх энэхvv хоёр пингвин нь Сан Францискогийн амьтны хvрээлэнд vзэгчдийг хамгийн ихээр татдаг гол хvчин зvйл нь байжээ. Тэд 2003 оноос эхлэн 6 жил хамт байсан аж. Анх найрсаг зантай Harry пингвин нөгөөхөө "өдөж” хоргоосон гэж тус амьтны хvрээлэнгийн ажилчид хэлсэн байна. Анх хvн бvхэн энэ хоёрыг маш дотно нөхөрлөдөг хоёр шувуу л гэж vздэг байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам нэг л "биш” байгааг нь анзаарч, зарим хvн бvvр бэлгийн харьцаанд орж байхыг нь хvртэл нvдээрээ vзжээ. Harry нь Pepper-ийн vvрэнд өвс тvvн аваачиж, хамтдаа эвтэй найртай амьдардаг байв. Ганц бие эмэгчин оцон шувууд тэднийг тойрон хvрээлж, "сээтэн хаядаг” боловч энэ хоёрын аль нь ч гэсэн өчvvхэн ч анхаарал хандуулалгvй бие биенээ хайрласаар байсан гэнэ. 
Тэд бvр өндөг "vрчлэн авч” ээлжлэн дарсаар дэгдээхий болгож чадсан байна. Амьтны хvрээлэнгийн амжилчдын хэлснээр Harry, Pepper хоёр бол бvх оцон шувууд дундаас хамгийн халамжтай "аавууд” байсан гэх. "Vрчлvvлсэн” азтай өндөг ч удахгvй дэгдээхий болж, жилийн дараа гэхэд тус амьтны хvрээлэнгийн хамгийн тарган оцон шувуу болон өссөн гэнэ. Харамсалтай нь ижил хvйстэн хоёр оцон шувуу маань 2009 онд салж, зам замаа хөөж эхэлсэн байна. Дашрамд дурдахад дэлхий дээрхи бvх бодгалиудын дундаас зөвхөн хvн төрөлхтөн, оцон шувуу хоёр л vр төлөө vлдээхээс гадна, таашаал авах зорилгоор бэлгийн харьцаанд ордог амьтад юм байна.
 
Дэлхийн хамгийн өндөр эр эм хоёр
Nova Scotta-гийн Mill Brook-д 1846 оны 8 сарын 6-нд мэндэлсэн Anna Haining Swang хэмээх эмэгтэй нь 228 см өндөртэй байжээ. Тэрээр 1871 оны 6 сарын 17-ны өдөр Лондонгийн Гэгээн Мартины сvмд "Кентукигийн Vлэмж биет” хэмээх хочтой циркийн жvжигчин Martin Ban Buren Bates-тэй гэрлэжээ. Цагтаа жинхэнэ дуулианыг тарьж байсан энэ хос хэдийгээр ганцаардахын эрхэнд нэг нэгнээ олсон, хамтын амьдралынхаа явцад нэг нэгэндээ vнэхээр чин vнэнчээр хайрлах болжээ. Энэхvv зурагт та Дэлхийн хамгийн өндөр хосын гэрлэх vеийн дvр төрхийг харж байна. Дэргэд нь зогсож байгаа хvн бол Аннагийн хамаатан Rupert Cochrane гэгч юм. Тэрээр 191 см өндөртэй боловч "vлэмж биетэй” эхнэр нөхөр хоёрын дэргэд жаахан хvvхэд шиг л харагдаж байгаа биз.
 
Хамгийн удаан ханилсан хоёр.
Herbert болон Zelmyra Fisher хоёр нь гал голомтоо бадраагаад 85 жилийг vджээ. Zelmyra 101 настай бол Herbert нь 104-ийн босгыг давжээ. 1924 оны 5 сарын 13-нд ханилсан энэ хоёр буянтай буурал маань одоо бие биенийхээ хайранд умбан, аз жаргалаар дvvрэн өдөр хоногуудыг vдсээр байгаа юм.
 
Оноосон нэр, овгийн нэр нь яг ижилхэн хос
Олон хос харилцааны сайтуудаар танилцаж, гэр бvл болдог. Гэхдээ Kelly болон Kelly Hildebrandt нарын тvvх vнэхээр гайхмаар ажээ. Тийм ч тvгээмэл бус нэртэй эмэгтэй Kelly Hildebrandt нь анх Facebook дээр өөртэй нь яг ижилхэн нэртэй хvн байдаг эсэхийг хайтал ганцхан хvн олджээ. Тэр нь эрэгтэй Kelly Hildebrandt байсан бөгөөд дээгvvрээ нvцгэн зургаа Facebook дээрээ тавьсан байсан нь vнэхээр таалагдаж, бараг л анхны харцаар дурласан гэнэ. Тэд бие биенрvvгээ мессеж бичиж, 8 сарын дараа гэрлэлтээ батлуулжээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: