Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес

бичсэн: mister төрөл: Алдартай хүмүүс

Сүүлийн үед дэлхийн мэдээгээр байнга нэр нь гарах болсон Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийн талаар бяцхан мэдээлэл бэлдлээ.

Уго Чавес гэж хэн бэ?


Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес улс орондоо явуулж байгаа улс төр, нийгэм-эдийн засгийн өөрчлөлтийг “Боливарын хувьсгал” гэж нэрлэжээ.

Өнгөрсөн зууны дунд vеэс Кубын удирдагч Фидель өөрчлөлтийг зөвхөн өөрийн оронд хийгээд зогсохгvй Латин Америкийн орнуудыг vлгэрлэн дагуулахыг хичээж байгаагийн нэг адил Чавес “Ганц хvн айл болдоггvй, ганц мод гал болдоггvй” гэдгийг ойлгожээ.

Ялангуяа дэлхийн хамгийн том гvрэн-АНУ-ыг сөрөн эсэргvvцэхэд ийм зарчим баримтлах ёстой гэж vздэг аж.

Гадаад ертөнцөд бараг танигдаагvй хvн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанид оролцож, засгийн эрхэнд гарснаас хойш “Боливарын хувьсгал” эхэлжээ.

Өнөөдрийн Америкийн нvvр царайг өөрчлөх учиртай уугуул хvн амыг тивийн хэмжээнд нэгтгэхийг мөрөөдөж байсан Латин Америкчуудын хайрт хvv Симон Боливарын дvрийг Чавес хувьсгалт онолынхоо vндэс болгожээ.

Уго Чавес Рафель Фриас 1954 оны долдугаар сарын 28-нд Венесуэлийн зvvн өмнөд нутгийн Баринас мужийн Сабанет гэдэг газар төржээ.

Олон хvvхэдтэй айлд өссөн сэргэлэн цовоо, хөдөлгөөнтэй хvv Чавес мэргэжлийн бейсболч болохыг мөрөөддөг байв. Тvvний эхийн талын өндөр өвөг 1859-1863 оны иргэний дайнд идэвхтэй оролцож байжээ. Уго Чавес дунд сургууль төгсөөд цэргийн сургуульд элссэн байна.

Цэргийн сургуульд байхдаа хувьсгалч vйл ажиллагаанд анхлан оролцох болжээ. Сургуулийн залуу сонсогчид генералаас эхлээд дэслэгч хvртэл цэргийн цолны анхны vсгээс бvрдсэн “КОМАКАТЕ” гэдэг байгууллага байгуулжээ.

Нийгэм-улстөрийн мэдлэгийн хvрээгээрээ ангийнхан дотроосоо ялгарч байсан Чавес шууд тус байгууллагын тэргvvлэгч болжээ. “КОМАКАТЕ” яваандаа Боливарын хувьсгалт хөдөлгөөн болон хувирсан байна.

1992 оны хоёрдугаар сард Уго Чавесийн командалсан армийн анги, салбарууд авилгад автсан Венесуэлийн Ерөнхийлөгч Карлос Андрес Пересийг унагаахаар нийслэл Каракасын гудамжинд гарчээ.

40 настай дэд хурандаа Уго Чавес авилгад холбогдож нэр нvvрээ бараагvй хvмvvсээс бvрдсэн цэрэг-иргэний Засгийн газар байгуулж, шинэ Vндсэн хуулийн төсөл боловсруулах, зохион байгуулах хурал зарлан хуралдуулахаар төлөвлөж байв.

Гэвч Засгийн газар vймээн дэгдээгчдийн оролдлогыг таслан зогсоож чадсан байна. Чавес баривчлагдаж байхдаа “Би болон миний нөхөд энэ удаа тавьсан зорилгодоо хvрч чадаагvй учир, мөн цус асгаруулах явдал vргэлжлэхээс зайлсхийн зэвсгээ хураалгаж байна. Гэхдээ энэ бол тэмцэл эцэс боллоо гэсэн vг биш.

Тэмцэл vргэлжлэх болно” гэж мэдэгджээ. Тvvний энэ мэдэгдлийг vндэсний телевизээр дамжуулсан байна. Тийнхvv Уго Чавес шоронд орж 1994 онд өршөөлөөр суллагдав. Шоронгоос гаруутаа улстөрд шууд оржээ.

Уго Чавес “тайван хувьсгал” гээчийн байр суурийг баримтлах болов. Тэрбээр зэвсэгт тэмцлээс татгалзаж, ил тод, парламентын арга, хэлбэрт шилжжээ. 1998 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Уго Чавес дахин авилгатай тэмцэх уриа дэвшvvлэн оролцож, амжилт олсон байна.

1998 оны арван хоёрдугаар сарын 6-нд болсон бvх нийтийн сонгуульд тэр сонгогчдын 56,5 хувийн санал авч баттай ялжээ.

Шинэ Ерөнхийлөгчийн Венесуэлийн vндсэн хуульд шvvмжлэлтэй хандан боловсруулсан шинэчлэлийн хөтөлбөрт хувьсгалт, “зvvний” өөрчлөлт хийх явдал чухал болох тухай нэг ч vг дурьдаагvй байна.

Чавесийн засгийн эрхэнд гарахаас өмнө АНУ, Венесуэлийн хооронд ноцтой асуудал байгаагvй бөгөөд Венесуэлийн шинэ Засгийн газар Америкийн нефтийн компаниудад ямар ч аюул учруулахгvй мэт Вашингтонд санагдаж байжээ.

Шинэ Ерөнхийлөгчийн хэлж байсан хурц, дайчин vгэнд Вашингтон нэг их тvгшсэнгvй. Цэргийн vймээн хөдөлгөөн өдөөж байсан эр улсын нефтийн “Петролеус Венесуэл” компанид хатуу хяналт тогтоожээ.

Тус компанийн ихэнх орлогыг Ерөнхийлөгч эмнэлэг, сургууль байгуулах, хөдөө аж ахуйн шинэтгэл хийх, бичиг vсэгт тайлах зэрэг нийгмийн хөтөлбөрт зарцуулах болов.

Энэ бvхэн тус орны хvн амын олонхийг бvрдvvлдэг ядуучуудын дотор шинэ удирдагчийн нэр хvнд өсөхөд тус нэмэр болжээ. Чавес тэдний дэмжлэгт тулгуурлан аж vйлдвэрийн янз бvрийн салбарыг улсын болгож эхэлсэн байна. 1999 онд Венесуэл шинэ Vндсэн хууль баталж, 2006 оны долдугаар сарын 30-нд шинээр бvх нийтийн сонгууль болж, Уго Чавес 60 хувийн санал авч дуулиантайгаар ялжээ.

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: