Пирамид

бичсэн: mister төрөл: Дэлхийн гайхамшиг
Пирамид
Эртний Египетийн шашинд хойт насны амьдралын тухай vзэл санаа шийдвэрлэх vvрэгтэй байсан нь пирамид, бунхан нийт уран барилгын хэв загварт нь тусгалаа олжээ.


Хvн vхсэний дараа амьдрал нь vргэлжилж мөнхийн хутгийг олно, хойт насны амьдралдаа нухацтай бэлтгэх нь хvний энэ хорвоо дээрх амьдралын гол утга учир гэж сургадаг байсан тул ирээдvйн бунхнаа зохих ёсоор тохижуулахад онцгой анхаардаг байжээ.

Эртний египетчvvдийн шашны ойлголтоор хvн хэд хэдэн сvнстэй, эдгээрээс хамгийн гол нь "ка", "ба" бөгөөд "ка" нь тухайн хvн нас барсныхаа дараа хойт насандаа учрах хуулбар нь юм. Vхсэн хvний бурхныг "кагийн гэр" нэрлэдэг байжээ.”Ба” нь бол хvний сvнс бөгөөд хvнийг өөд болсны дараа биенээс нь ангижирч тэнгэрт залардаг гэж vздэг ажээ.

Зөвхөн фараонууд л нас барсныхаа дараа хойт насны ертөнцөд амьдрах эрхтэй гэж vздэг байв. Фараон нь өөрийгөө төдийгvй гэр бvлийн гишvvд, ойр дотнын тайж нарыг мөнхрvvлэх эрхтэй тул тvvний бурхнхны хажууд тэднийг оршуулдаг байв. Жирийн хvмvvс мөнхрөх хувьгvй, хойт насны ертөнцөд очих ёсгvй гэж гадуурхдаг байсан тул эзэн нь зөвшөөрсөн тохиолдолд тэдний дvрсийг бунхны хананд сийлдэг байжээ.

Гагцхvv тэнгэрт хальсан хvмvvс л амьдрах хойт насны ертөнцөд энэ хорвоод амьд байхдаа эдэлж хэрэглэж байсан байшин, хоол, зарц, боол, эд зvйлсээ авч очсон хvн л амьдрах ёстой тул өөд болсон хvнийг оршуулахдаа дээр дурдсан бvх зvйлийг мөн дагалдуулдаг байжээ. Шашны ийм ойлголт нь шарилыг занданшуулах, цайзыг санагдуулсан бунхан барих гэсэн хоёр ажлыг зvй ёсоор бий болгожээ. Vvнд пирамид барихдаа дотор нь хадгалагдаж байгаа шарил аливаа халдлага, довтолгооноос найдвартай хамгаалагдсан байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг байв.

Дунд хэмжээний пирамид барих ч хэцvv байлаа. Гиз юм уу Саккара хөндийд боржин, болсон гөлтгөнөн хавтан тээвэрлэн авчрахын тулд бvхэл бvтэн аялалын анги гаргадаг байв. Фараонуудыг Фивы хотоос баруун Зvгт орших Хаадын хөндийд пирамид барьж оршуулдаг байлаа. Нийтдәэ ная орчим пирамид босгосон бий.

Египетийн эртний судлаач М.З.Гонейм 1953 онд Каир хотоос хориод километр зайтай орших Саккара хөндийд бас нэг пирамид олж нээсэн билээ. Мемфис хотын дэргэдэх пирамидийг гvн ухаантан Филон ертөнцийн долоон нэг гайхамшгийн нэг гэж нэрлэсэн бол зарим нь Гиз дэх гурван пирамидыг зарим нь Хеопсийн Том пирамидыг ертөнцийн гайхамшиг гэж vздэг билээ.

Хамгийн эртний пирамид болох Жосер фараоны пирамид таван мянган жилийн тэртээ босчээ. Тvvнийг бариулсан Имхотеп нь уран барилгач, эмч, одон орон судлаач, зохиолч байсан ба эртний аугаа их ухаантан гэж тооцогддог юм. Имхотеп нь Жосериин пирамидын цогцолборыг Мемфис хот рvv харсан уулын налууг сонгон барьжээ. Энэхvv цогцолбор нь 545*278 хавтгай дөрвөлжин метр тэгш өнцөгт талбай эзэлнэ, 9 метр өндөр цагаан шохойн чулуу хэрэмтэй, хэрэм нь цамхагуудтай, тэдгээр нь 14 хаалгатай.
Яг пирамид нь бол цогцолборынхоо голд байрлана, өндөр нь 60 метр, суурь нь 118*140 метр хэмжээтэй, оршуулгын нvхийг нь пирамидын дор 28 метр гvнд байрлуулжээ. Оршуулгын нvхний ханыг ягаан гантиган хавтангаар өнгөлсөн, оршуулгын нvх рvv оршуулгын эд зvйлс, өргөл барьц болгон өгсөн эд зvйлсийг байрлуулсан олон тооны булан тохойтой хонгилууд хийжээ.

Оршуулгын нvхэн дотроос хуучныг судлаачид фараон Жоресийн гурван гvдгэр товруун сийлбэр олжээ. Газар доор пирамидын зvvн хэсэгт 11 ширхэг давчуу оршуулгын нvх байгаа нь фараоны гэр бvлийн гишvvд ялангуяа хvvхдvvдэд нь зориулагдсан бололтой. фараон Жосерийн пирамид нь шаталсан хэлбэртэй бөгөөд энэ нь фараон шатаар өгсөн явсаар тэнгэрт хальсан гэсэн гэсэн утгыг илэрхийлжээ. Энэ пирамид нь урьд нь тойпуу болон бусад материалаар барьдгаас өөр, Египетэд анх удаа чулуугаар босгосон томоохон байгууламж болсон юм.

Гизэгийн ойролцоо орших Хеопс (Хуфу), (Хефрена) Хафра, Мекерин (Менкаура) гэсэн гурван пирамид байдаг хийгээд хамгийн том нь болох Хеопсийн пирамид нь манай эриний өмнөх 28 дугаар зуунд босчээ. Эртний грекийн тvvхч Геродит энэ пирамидыг хэрхэн барьсан тухай бодол саналаа бичихдээ,"Хеопс хаан ард тvмнээ хоёр хувааж нэг хэсгээр нь аравийн ууланд бэлтгэсэн чулуун хавтангуудыг Нил мөрий эрэгт хvргэх, нөгөө хэсгээр нь хавтангуудыг цаашид ливийн уулсын хормойд хvргэх ажлыг хийлгэжээ. Энэ ажилд байнга 100 мянган хvн ажиллаж гурван cap тутам солигдож байв. Чулуун хавтангуудыг Нил мөрөн хvртэл тээвэрлэх, засаж янзалсан чулуун хавтан дэвсэж зам барихад гэхэд л арван жил зарцуулжээ. Vvний дараа пирамидын эргэн тойрны барилгын ажил, фараоны бунхан, оршуулгын нvх барих зэрэг газрын доорхи барилгын нvсэр ажил өрнөсөн. Vvний дараа яг пирамидээ босгох ажил хорь гаруй жил vргэлжилсэн байна." гэжээ.

Хеопс хаанд зориулсан пирамидыг анхандаа 147 метр өндөр барихаар төлөвлөсөн боловч элсний нvvдлийн улмаас намсгаж 137 метр болгожээ. Энэ пирамидын орой дээрх талбай дээр дэлхийн хоёрдугаар дайны vед английн агаарын довтолгооноос хамгаалах цэргийн харуул байрлаж байсан удаатай. Энэ пирамидын хавтгай дөрвөлжин суурийн нэг талын урт нь 233 метр ба нийт 50 мянган хавтгай дөрвөлжин талбайтай.

Пирамидыг барихад зургаан талыг нь тэгш засаж янзалсан шохойн чулуун 2,3 сая ширхэг хавтан оржээ. Хавтан бvрийн хvнд нь дунджаар 2,5 тонн, хамгийн хvнд нь 15 тонн байсан ба пирамидийн нийт жин 5,7 сая тонн юм.

Пирамидыг хэрхэн барьсан талаар судлаачид янз бvрийн таамаглал дэвшvvлсээр байна. Нэг хэсэг нь пирамид хэмээх энэхvv нvсэр том байгууламжийг хvрэл зэвсгийн vед амьдарч байсан хvмvvс биш чухамдаа харь гаригийнхан босгосон байх гэдэг. Гэвч энэ гаихамшигт байгууламжийг манай эх дэлхийн хvмvvс булчингийнхаа хvчээр сvндэрлvvлсэн нь лавтай нотлогдоод байгаа билээ.

Нил мөрний баруун эрэгт орших Мемфис хотын ойролцоо байдаг чулуу бутлах газарт хэдэн мянган хvн цагаан өнгийн нарийн ширхэгтэй шохойн чулуу олборлож байжээ. Хvмvvс хаданд эхлээд ухан авах хавтангийн хязгаарыг тэмдэглэж, тэр тэмдгийн дагуу шуудуу татаж тvvнд хуурай модон гадас шааж усалдаг байлаа. Хуурай мод норж хэмжээгээ тэлж хаданд ан цав бий болгож гулдмай хэлбэртэй хэсэг нь хаднаас ховхордог байжээ. Дараа нь ховхорсон гулдмайг чулуу, зэс, модоор хийсэн зvйлээр засаж өнгөлж тодорхой хэлбэрт оруулна. Ийнхvv бэлэн болгосон хавтангуудыг завиар Нил мөрний нөгөө эрэгт хvрнэ.

Хавтангуудыг өргөхийн тулд египетчvvд тойпуу, чулуугаар 15 хэмийн өнцөгтэй налуу далан хийж пирамид өндөрсөх тусам уртасгаж байлаа. Энэхvv налуу далангаар чулуун гулдмайнуудыг модон чаргаар чирж vрэлтийг багасгахын тулд налуу даланг байнга усалж байлаа. Хамгийн эцэст нь модон хөшvvргийн туслалцаатайгаар хавтангуудыг байрлуулж байв. Барилга байгууламжийн ажил vндсэндээ дуусах vед пирамидын дээд талбай дээр өнгөлсөн хавтан дэвсэж дараа нь налуу даланг нураажээ.

Өнөө vеэс алс 47 зууны тэртээ ажиллаж байсан барилгачид
хэвтээ болон босоо тэнхлэгийн зөрvvг гарын том хуруу орохооргvй
хийж байв. Хавтангуудыг яг тааруулж байрлуулсан тул завсраар нь зvv ч шургуулах зайгvй байгаа нь өнөөдөр ч хvн төрөлхтөний бахархлыг
төрvvлсээр байна.

Шарил, өргөл барьц болгон тавьсан vнэт зvйлсийг хамгаалахын тулд олонхи пирамидийн доторхийг будилж төөрмөөр олон нvх сvв, булан тохойтой хийсэн ч эрдэмтэд пирамидыг судлаж эхлэх vед тэдгээр зvйлvvд бvгд аль хэдийнээ буруу замаар орсон байжээ.

Хеопсийн том Пирамидийг чулуунд шингэсэн Библийн судар гэж нэрлэдэг. Vvрээр орой нь мананд буданд далдарсан байхад пирамид ягаан туяатай, тэнгэрийн хаяа vvлэнд умбасан байх тэрхvv ховорхон мөчид хар саарал, сарны хvйтэн гэрэлд мөсөн бvрхvvлтэй уулын оргилыг санагдуулна.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд: